Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 24 » Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл (унш, үз, сонс)
14:16
Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл (унш, үз, сонс)
Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл

Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ
Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч 
Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодхоос 
Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү 
Заяа түшээд ториноно гэж бодхоос 
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг 
Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо

mp3 
This text will be replaced
 


Ангилал: Монгол дуу клип | Үзсэн: 3692 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-10


biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-04-25


hi. gureegiin zohioludiig ooriihon unshij bichuulseneer ni taviad ogooch. pls sonsoh unshih burt mpngoldoo baigaa vum shig sanagdaad nudend nulims duureed irdeg shuu. tengerleg yaruu nairag guree 2 mandtugai
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-25


yu vee ogvvlleg unshig baigaa bish dee yu gej baigaa ne oilgogdohgvi bna sh dee gvree ooroo unshigvi yasan um be baina lee ch geh shig ogvvlleg bish dee
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-24


uneheer goy shuleg bn
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Лхагва, 2024-05-01, 00:48
Welcome Зочин