Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 24 » Жүжигчин С.Энхтуул маш чухал нэг зүйлээ Монголд үлдээгээд явжээ
19:14
Жүжигчин С.Энхтуул маш чухал нэг зүйлээ Монголд үлдээгээд явжээ

Нэгэн цагт Монголын урлагийн тайзыг чимж явсан жүжигчин С.Энхтуул гэр бүлийн хамтаар Герман яваад удаж байгаа. Түүнийг ийнхүү яаран гэр бүлээрээ  нөхрийнхөө нутаг руу явсан шалтгааныг "Нөхөр нь сайхан эхнэрээ Монгол залуустай хардаад амар тайван байлгахгүй болохоор Герман явсан” гэж тайлбарладаг. Харин түүний дотны найзууд болохоор "Туул маань хүүхдүүдийнхээ боловсролд анхаараад Герман явсан” гэдэг. Ямартай ч өөрийнхөө нэр төр, алдар гавъяа бүхнийг орхин харийн орныг зорих шалтгаан жүжигчин бүсгүйд байсан байх. Гэхдээ элит гэж нэрлэгддэг гэр бүл маань явахдаа нэг чухал зүйлээ мартсан нь "Зоос” банкнаас авсан 260 сая төгрөгийн зээл байлаа. 

Тэр нь явсаар банк дампуурахад -03 хувийн үүрэг нөлөөтэй эргэлзээтэй зээлийн тоонд орон "Зоосыг дампууруулсан томоохон зээлдэгч нарын нэгд тооцогдож яваа. Энэ зээлийг "Зоос”  банкнаас анх 2007 оны аравдугаар сарын 22 нд "Хаан брой” гэсэн зээлдэгчийн нэртэй 2401093338  гэсэн дансны дугаартайгаар авсан байдаг. "Зоос” банкнаас авсан зээлээ яг жилийн дараа буюу 2008 оны аравдугаар сарын 22 нд буцаан төлөх ёстой байсан. Гэтэл эзэд нь гадаадад амьдрахаар явсан учир банкны зүгээс энэ зээлийг эргэлзээтэйд оруулжээ. Уг нь бол зээлдэгчид бас ч гэж таг алга болчихоогүй энэ сарын 22 хүртэл зээлээ сунгасан юм билээ. Гэхдээ сунгасан хугацаанд нь банк нэгэнт дампуурсан учир "Зоос банк”-ны өр барагдуулах албаныхан энэ зээл эргэн төлөгдөнө гэдэгт итгэхгүй байгаа юм билээ. Ямартай ч жүжигчин бүсгүй маань энэ асуудлаа шийдэхээр тун удахгүй  гэр бүлийн хамтаар ирэх  болов уу.

Л.Оюу


Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 3361 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 5
[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-04-25


zaaa yaatsiin zugeer l medee bshd uuriihuu uzeh ymaaa uzeechdee
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-04-25


shaaal teneg medee oruulj bhiin tegeed ch gantshan tuuliin nohoriih bishishdee han broi teneg teneg medeelel bichij bhiin erguu yumaaa hehehehehe...
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: migma | 2010-04-25


zoos bank dampuurtsan umu
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-24


tanaih zarimdaa shal demii zuil oruulah yumaa hov jiv huusun yum oruulj bhiin orond ayatihan medee medeelel oruulj bvl zugeer shdee bas uursduu shine medee tavij bgaach gadaadad bdag geed l mongoliin site.uudaas urgelj hulgai hiij bolohgui shdee
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-24


irehguiee tuul ingeel gol
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 22:42
Welcome Зочин