Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 27 » Монгол хөөмийч "дэлхийн хөгжмийн хаан" цолтон болов
15:09
Монгол хөөмийч "дэлхийн хөгжмийн хаан" цолтон болов

"Авьяаслаг Германчууд" шоунд оролцож олон үзэгчийг зурагтын өмнө суулгаж, бүр 37 мянган оролцогчоос сүүлийн 10-т шалгаран элэг нэгтнүүдээ баярлуулсан хөөмийч Д.Хосбаяр дахин эх орныхоо нэрийг гаргалаа.

Улаанбаатар хотын цагаар уржигдар оройн 23 цагт хөөмийч Д.Хосбаярыг Испанийн хатан хааны нэрэмжит "Prince of World music" буюу "Дэлхийн хөгжмийн хаан" гэсэн хүндтэй шагналаар шагнажээ. Энэ шагналыг үндэснийхээ урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа дэлхийн шилдэг уран бүтээлчдэд олгодог байна. Өмнө нь бусад улс орны 23 уран бүтээлч авч байсан бөгөөд манай хөөмийч 24 дэх удаагийнхаар тодорсон нь энэ юм.

Тэрээр "Авьяаслаг Германчууд" шоунд оролцож байхдаа "Тэмцээний түрүүг авах нь чухал биш. Монгол ардын хөөмийн урлагийг дэлхийн тайзнаас сурталчилж чадсан нь түрүүг авсаны дайны том амжилт" гэж ярьж байсан юм.

Хөөмийч Д.Хосбаяр Германы Хеллен хотод амьдардаг. Монгол хөөмийг дэлхийн хөгжим болгож чадсан тэрээр "Трансмонголиа" хамтлагийг байгуулан уран бүтээлээ туурвиж байна. Алдарт "Modern talking" хамтлагийн дуучин Дитер Болен хүртэл түүнтэй хамтарч уран бүтээл хийхээ амлаад авсан билээ.

Э.Уранболор




Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2025 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэлүүд: 7
[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-05-02


Saihan medee baina internet hugjsun unuu uyd googleer haigaad olood unshchihaach el paisa geed spainii udur tutmiin sonin deer baij l baina yah gej negniigee ingej doosh hiideg bainaa tamiin togoonuud.
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-04-29


ain medku l bna shuu shal hudlaa bichdeg humuus baidag shuu tiim tom ulsaas tsol ntr avsan bol odoo buh site uud bga shd bas medee ntr ees gariin shd sda zarimdaa ingej hudlaa yum hiihee boliii
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-04-27


manaihan zarimdaa denduu shaahiimaa
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-04-27


site ugsun hund bayarlalaa
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-04-27


enend bol neeh itgehgui bna yag orignal medee ni bna uu official spain site inter deer ch yumuu ?
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-27


http://www.hosoo.de/ ene tuunii site zochilj uzeerei
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-27


amjilt xusie.
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 10:23
Welcome Зочин