Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 27 » Найз бүсгүйгээ хөнөөгөөд өөрийгөө егүүтгэсэн байна
16:11
Найз бүсгүйгээ хөнөөгөөд өөрийгөө егүүтгэсэн байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хорооны 18 дугаар байранд амьдардаг Б-гийнх гэдэг айлд эрэгтэй, эмэгтэй хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарчээ. Уг айлд энэ сарын 23-ны үдэш хэрэг гарсан аж. Маргааш нь буюу өнгөрсөн бямба гаригийн 19.00 цагийн үед энэ талаарх мэдээлэл цагдаагийнханд иржээ. Цагдаагийнхан хэргийн газарт очиж үзлэг шалгалт хийхэд эмэгтэйг зүрх, зүүн гуянд нь хутгалж бүрэлгэсэн байжээ. Харин түүний дэргэд нэг залуу цонхны бариулаас боомилон амиа алдсан байв.

Хэргийн газарт үзлэг шинжилгээ хийсэн цагдаагийн шинжээчид талийгаач залуу найз бүсгүйгээ хардсаны улмаас хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Цагдаагийнхан үзлэг шалгалт хийгээд Хан-Уул дүүргийн II хороонд оршин суудаг, "С1” телевизийн ажилтан Т.Төгөлдөр амиа хорлосон болохыг тогтоосон байна.

Харин талийгаач бүсгүй Сүхбаатар дүүргийн VIII хороонд амьдардаг байжээ. "C1” телевизийнхний өгүүлж буйгаар тэрбээр тус телевизэд цаг авч "Т.цаг” гэдэг нэвтрүүлэг хөтлөн явуулдаг байсан бөгөөд нэвтрүүлэг хийхийн зэрэгцээ европ хоолны ресторан ажиллуулдаг байжээ. Хэрэг гарсан байранд бид өчигдөр 20.00 цагийн үед очиж болсон явдлын талаар зарим зүйлийг оршин суугчдаас тодрууллаа. Тэд найзынхаа хамт уг байрыг хөлслөн суудаг бөгөөд хэрэг гарах үед хоорондоо маргалдан, муудалцаж байжээ. Урьд шөнө нь талийгаач Э найз нартайгаа нэлээд орой болтол бааранд суусан аж. Үүнээс болж тэд муудалцан хэрэлдэж байсан талаар тэдэнтэй уг байранд хамт амьдарч байсан найз нь ярьжээ.

Тэднийг муудалцаж байх үед тэрбээр гаднаас орж ирсэн бөгөөд талийгаач Т.Төгөлдөр түүнд "Бид хоёр жаахан асуудалтай байна. Чи өөр газар очоод хоночих” гэж гуйжээ. Найзынхаа гуйлтыг Б зөвшөөрч өөр газарт хоноод өнгөрсөн бямба гаригийн 19.00 цагийн үед гэртээ очиход хаалга нь гаднаасаа онгойхгүй гацсан байжээ. Яагаад хаалгаа тайлж өгөхгүй байгааг мэдэхээр доод давхрын цонхны тагтаар дамжин өөрийн өрөөний цонхоор харахад Т.Төгөлдөр цонхноос боомилогдсон байсан гэнэ. Ингээд цагдаад дуудлага өгсөн байна лээ гэж нэгэн оршин суугч нь ярилаа. Өөр нэгэн оршин суугч "Цагдаагийнхан ирээд тэдний хаалгыг нээж чадахгүй байсан тул дуудлагаар "Бүргэд” хаалга засварладаг хүмүүсийг дуудаж, хаалгыг нь онгойлгосон. Өнөөдөр хоёр талын ар гэрийнхэн ирж хувцас хунарыг нь ялгаж аваад явсан” гэв. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгаж байна.




Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 3079 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 6
[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-04-28


ter tsug yankandsan yumtai n hamt alahgui.muusain yankanuudiig alj baih heregtei. pizdakuudiin yum n zagatnaad baidiimuu haishain....
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-04-28


Huue humuusee ene unen yum uuu, minii tanidag naiz maani bnshdeee??? cry
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-04-28


ter hool hiideg ongorhoi nohoriigchin Tengis gedeg shd. Ene booj uhsen zaluu suuld T tsagaar garaad baisan turanhai ondor zaluu yum bishuu. zaluus mine bie bienee oilgoj uuriig munhagaar bish uhanaaraa shiidej baival yaasan yum be.....
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-04-28


yanzan bvriin hutga bariad zuragtaar garaad baisiinsh dee
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-27


t tsag geed hool hiideg zaluu mun uu arai ugui blgu de ene hudlaa medeelel bhaa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-27


yanaa nogoo neg hool hiiged garad bdag zaluu monuu yamar aimar yum be?
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 14:51
Welcome Зочин