Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 17 » Үе мултарсан шавьдаа сэтгэл алдарсан ХАСАР ЖАГАА гэргийдээ буцаж ирэв
10:04
Үе мултарсан шавьдаа сэтгэл алдарсан ХАСАР ЖАГАА гэргийдээ буцаж ирэв
Драмын театрт ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан хосууд бий. Тэдний нэг нь "Хасар”-ын дүрээрээ алдаршсан УГЖ Жаргалсайхан, Урнаа нар. Оюутан ахуй цагаасаа ижил дасал болж амьдрал холбон урлагийн алтан тайзнаа хослон зүтгэж буй тэднийг хаа ч явсан нүд унаган эргэн хардаггүй хүн ховор. Хатуу хахир хуульд захирагддаг урлагийн "гал тогоо”-нд өдий олон жил үнэнч явж ирсэн тэдний хайр сэтгэл, хамтын амьдралын тухай гэгээн сайхан дурсамжууд ч арвин. Ямартаа ч дөнгөж 10 жилийн босго даваад оюутан болох гэж явахдаа эхнэртэйгээ учирсан "Хасар” Жагаа тун хүчтэй дурлаж, хөгжилтэйгээр хайр сэтгэлээ илчилж байсан гэдэг.

Гадаадад сургуульд явах гээд бүртгүүлж зогссон Урнааг ирээдүйн хань нь анхны харцаар олзолж, тухайн үеийн моодны барьж явсан гялгар торных нь бүсгүйтэй учиргүй адилыг нь гайхаж танилцаж байж. Тэр цагаас хойш хайртайгаа цаг ямагг илчлэх болсон найз залуугаа жүжигчин Урнаа гэнэтхэн нэг өдөр сорьж, "Үнэхээр хайртай юм бол үнэнээ батал” гээд цайны халбагаар нэг давс үмхүүлж орхисон дурсамж байдаг. Хайраа илчилсэн баатар эрийн дүртэй "Хасар” Жагаа нүднээсээ нулимс урсгаж сүйд болж хөглөснөө нэгэнтээ хэвлэлд ярьсан байдаг.Тайз дэлгэцийн олон сайхан бүтээлүүдэд хослон тоглож, хамтын амьдралынхаа зам мөрийг авьяас билгээрээ урлаж яваа цуутай хосын амьдралд ан цав үүсч саяхнаас хоёр тийш болсон тухайд сониуч зарим нь нүд чих тавих болсон билээ.

Нэгэн үеийн тайзны сайхан залуугаар тодорч, охид бүсгүйчүүдийн нууцхан харцыг булааж явсан "Хасар” Жагаа урьд өмнө ч хазгай гишгэж гэргийгээ гомдоосон удаагүй болохоор урлагийнхан ч төдий л ойшоож үзээгүй нь аргагүй. Урлагийнхны амьдрал тогтворгүй гэж захын нэгний амнаас унадаг ч хамтын амьдралаа хайр халамжаараа өнгөлж тордон авч явж ирсэн энэ цуутай хосын дундах ан цавын эзэн оюутан шавь нь болж таарчээ. Дөнгөж хорь хүрч яваа залуу бүсгүй Урнаа, Жаргалсайхан нарын багшилдаг хувийн сургуулийн оюутан бөгөөд аль алинийг нь сайн мэдэх дотны хүн аж. Залуу халуун бүсгүй урлагт хорхойсож, уран бүтээлээр өвчилсөндөө ханьтай бүлтэй багштайгаа учир ургуулснаа ч нуух хүсэл байгаагүй бололтой.

Театрт хамт жүжиглэн сургуульд ч цугтаа багшилж байгаа тэднийг хөндийрүүлж чадсан оюутан бүсгүй царай зүс тэгш нүдэнд дулаахан нэгэн гэгддэг юм байна. Харин хаа сайгүй хадааж хэрэг мандаасныхаа дараа хэсэгтээ хөндийрсөн гэр бүлдээ эргэн ирэх "ухаан” "Хасар” Жагаад байж. Одоогоор ам өчгөө өгч гэргийтэйгээ хамтдаа амьдарч байна. Үнэ цэнэтэй амьдралаа бүрэн бүтнээр нь авч үлдэж чадсан эхнэрийнх нь ухааныг шагшин урлагийнхан хэсэгтээ ам хуурайгүй сууцгаана
.
Монголын нэг өдөр

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 3070 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-13


yaahlaara iim hudlaa yum bdag bnaa...ohintoigoo hamt yawj bhiig ni harchihad l teneg teneg yum biched baih yum..joohon vnen hudliig yalgaj surmaar yum angry angry angry
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-05-24


cool dhsgh
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-18


ene uxaantai emegteig tiim ch amarxan martana gej bguie shuu gexdee ergeed irex l bsan ym bol yax gej xaniigaa setgelii ni gundaana ve xo za za sxan l medee bna
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 22:46
Welcome Зочин