Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 21 » Мисс Б.Гантогоо ерєнхий сайдыг хошгируулсан нь (Зураг хавсаргав)
12:34
Мисс Б.Гантогоо ерєнхий сайдыг хошгируулсан нь (Зураг хавсаргав)
"ЄДРИЙН шуудан” сонины єчигдєрийн дугаарт манай нэг залуу мисс ярилцлага єгчээ.
Монголын загвар ємсєлт, мисс шалгаруулалтын олон тэмцээний тэргvvн болон дэд шагналыг хуу хамаад зогсохгvй гадаадад болсон олон олон миссийн тэмцээний "Q miss”, "F miss”, "Z miss” гэх мэт тэргvvн шахуу шагналуудын эзэн гэнэ. Азид бараг нэгд, дэлхийд бараг эхний тавд явдаг юм байх. Бахархмаар аа. Бахархам энэ vйл явдлыг сэтгэл сэргэн сэргэн уншиж суутал дєрвєн жилийн ємнє болсон нэг явдал санаанд оров. Яг дєрвєн жилийн ємнє юм.
Гадаад орнуудаар явж сайхан хvvхэн шалгаруулдаг ажилтай, тvvгээрээ хєєрхєн мєнгє олдог нэг индус нєхєр шинэхэн шалгаруулсан монгол мисс Б.Гантогоогоо бас гадаадын хоёр "сайхан амьтан”-тай дагуулан ирж манай ерєнхий сайдад бараалхав.

Улмаар "Ирэх жил Монголд олон улсын мисс шалгаруулах тэмцээн зохиовол ямарав?” хэмээн "хошгируулсан”-д манай ерєнхий сайдын нvд сэргэж, уухайн тас хvлээж авахаар барахгvй газар дээр нь ажлын хэсэг томилж орхих нь тэр. "Ямар сайхан ажил хэрэгч сайдтай Монгол улс вэ. Би ингэхэд хэдэн саяыг хийчихэв ээ?” хэмээн индус нєхєр гайхсан нь лав. Учир нь ийм тэмцээнийг нутагтаа зохиолгож буй орон нь тэмцээний патент эзэмшигч, нэг ёсны эзэнд нь нэгээр зогсохгvй сая доллар тєлдєг. Тухайн орны реклам болдог учраас тэр. Харин манай сайд энийг нь мэдээгvй юу, эсвэл мэдээд єєрєє хєрєнгє чинээ сайтай хvн болохоор тоосонгvй юу, газар дээр нь гараа бариад Б.Гантогоогоор таслуулчихав.

Бандан тас!
Тэртээ 2006 онд тийнхvv Монголын ерєнхий сайдтай гар барьсан нєхрийг Дэвид Сингх гэдэг. Монголын сайхан охидын нэг Б.Гантогоод тэр жилээ миссийн єргємжлєл бєєндсєн "Miss Tourism World” гэдэг байгууллагыг тєлєєлєн Монголд иржээ. Англид тєвтэй энэ байгууллагын ерєнхийлєгч Жон Сингх тvvний эцэг юм. Сингхийнхэн энэтхэг гаралтай Английн иргэд. Бизнес нь миссийн тэмцээн. Нэр хvнд нь олон улсад унасан, тvvнийгээ юухнаар ч болов сэргээж авахад мєнгє хайрлахгvй Африкийн голдуу орнуудад миссийн тэмцээн зохиож дэлхий дахинд цацаад дундаас нь нэлээд мєнгє унагана. Тухайлбал, 2005 онд "Miss Tourism World 2005” тэмцээнийг Зимбабэд зохион байгуулаад Засгийн газраас нь хоёр сая долларын лицензийн тєлбєр авчээ.

Энэчлэн єч тєчнєєн янзын лицензээр энд тэнд есєн жорын миссийн тэмцээн зохион байгуулна. Яригдаж буй vйл явдал болсон 2006 онд гэхэд л уламжлал ёсоороо "Дэлхийн Топ модель”, "Хорвоогийн Топ модель”, "Дэлхийн Жуулчлалын Мисс”, "Хєхний даруулгатай Дэлхийн Мисс” (Miss Bikini World), "Дэлхийн Интернэт Мисс”, "Их Британийн Мисс” гэхчлэн 10 шахам миссийг шалгаруулсан билээ. Тэгээд зогсохгvй "Саятан Мисс”, "Цагаан Алтан Мисс”-ийг зохион байгуулах патенттай, эвийг нь олж байж нэг газар зохиогоод энэ хоёроос бол бvр их мєнгє унагана. Миссээс мєнгє их олдог учир Сингхvvдийн амьдрал ч тансаг, тухайлбал Английн Ноттинхэм гvнлигт их яруу найрагч Лорд Байроны сууж байсан эртний тvvхт эдлэн Ньюстийд Эбби гэдэгт хувийн тансаг харштай. Байгууллагынхаа тєв байр гэдэг нэрээр тэндээ газар газраас цуглуулсан хvvхнvvдээ байн байн аваачиж тансаглуулна. Их мєнгєнд хутгалддаг болоод ч тэр vv Сингхvvдийн нэр энд тэнд баахан тааруухан.

Дээр дурьдсанчлан 2005 онд тэд Зимбабэд мисс шалгаруулахдаа хvний мєнгє хулхидсан хэргээр энэ улсын дээд шvvхэд дуудагдаж, баригдахын даваан дээр онгоцонд сууж зугадсан паян бий. Зимбабэд зохиосон тэмцээнээ олон улсад цацуулахаар OBE гэдэг телевизтэй гэрээ хийгээд, Засгийн газраас авсан єнєє хоёр сая долларынхаа 10 хувийг нь єгнє хэмээн гарын vсэг зурсан боловч єгєєгvй учраас тийм юм болсон байна. Тэмцээнд оролцогчдод амласан мєнгєє ч єгєєгvй гэдэг. Дараа жил нь Ямайкад болсон тэмцээний ялагчийг шалгаруулахдаа мєнгє авсан хэмээн сэжиглэгдэж тэмцээний дvнг цуцлах барихдаа хvрч байв. Ийм нєхдvvд. Нєхдvvд тэр жил манай миссийн мисс Б.Гантогоод баахан єргємжлєл цутгахад дотор нь "Дэлхийн топ модель” гэдэг бичигтэй тууз ч цохиж явсан бий.

Ингэхэд манай Б.Гантогоо дэлхийн топ модель vv, тэдний топ модель vv? Ерєєс Сингхvvдийн нэгэн адилаар элдэв янзын мисс шалгаруулдаг нєхдvvд хорвоогоор дvvрэн бий. Анх малайз гаралтай гэрэл зурагчин Чарли Си гэдэг нєхєр, ийм юм хийж мєнгє олж болох нь гэж сэтгэнгvvтээ "Miss Tourism International” гэдэг нэрээр патент аваад
тэмцээн зохиож баяжсан тvvхтэй. Одоо зєвхєн "Туризм” нэртэй миссийн байгууллага, тэмцээн гэхэд л "Miss
Tourism International”, "Miss Tourism of the Globe”, "Miss Tourism Queen International”, "Miss Tourism Universe”, "Miss Tourism Worldwide” гээд лав л 10 янз байна. Бvгд єєрийн гэсэн дэлхийн топыг шалгаруулна. "Тунгалаг тамир” кинонд Дарь эх єргємжилдєгтэй эгээ адилхан. Дэлхийн топ гэдэг цол нэг юм уу, ядаж гарын таван хуруунд багтахаар цєєхєн хvнд баймаар атал ийм маягийн тоглоомын ТОП дэлхийгээр нэг байна. Тэдний нэгийн тоонд манай Б.Гантогоо орсон нь тээр жил ээ.

Одоо л жаахан бvдгэрээд, мартагдах тийшээ хандсан болохоос биш, Б.Гантогоо гэдэг эмэгтэйн нэрийг тээр жил болон бас ч нэг хэсэг Монголын сонин хэвлэлvvд дурьдахдаа мєнєєхєн "Дэлхийн топ модель” гэдэг гуншинг нь заавал тавьдаг байв. Нэгнийгээ бусдын тоглоом болгочихоод нэрийг нь хэлэх болгондоо "Дэлхийн топ” хэмээн дуудах ямар вэ? Явуулж байгаа ч юм шиг. Яг vнэндээ бол тун эвгvй энэ гуншинг єєртєє наах уу, эсвэл салах уу гэдгийг Б.Гантогоо толгой мэдэж ч шийдсэнгvй, аз болж цагийн аясаар мартагджээ. Єєрєє ч vvнээс огт ондоо гуншинг єєрийн чадлаар олж аваад сайн сайхан яваа бололтой. Харин ингэхэд ерєнхий сайд маань Сингхvvдэд тавьсан єрєє тєлсєн болов уу?


Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2407 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 7
[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-05-22


hvmvvs mine dee jiriin mongol bvsgvi l bn bidnii 1 n ch gesen sain saihan yawj baiwal boloo um bish vv hvnii amidral sain tai muutai l baidag shvv dee dry
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-05-22


sdakuud ataarahaad shaagaad yas yuman deeree baraadahgui yum bj...
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-05-21


Tom shanaatai,, bumbugur xatsartai Jinxene Mongol busguichuudiin neg baina daa
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-05-21


hooh shal matriin tsaraitai yum bn sh dee.bas hiimel hohteikkkkkhhhh wacko
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: HIMITSU | 2010-05-21


BI AILD ALIBOM VZEJ BSAN CHIN MANAI NAIZ NEG ZURAASAN NVDTEI HAV HAR OHINIIG ZAAGAAD TANIJ BN UU GEHEER NI VGVI GESEN CHIN gantogoo shdee gedgiimdaa kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk.tegsen harin GANTOGOO SOLONGOS YAVAAD IIM BOLOOD IRSEN gesen gej helsen dee harin ch neg MES ZASLIINH ym bn lee deeee kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-05-21


shaal tsarai muutai hachin huuhen. jinhene mongonii miss l bh bi ch enenii derged amid haragdah yum bna tongue
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-21


aimshigiiin tom dawharaaa hiilgetsiin beeeeeeeee,shal sonin hvvhen!!!!!!! yaaaj ywj bgaad miss bolchdog bnaaaa,bi neeree hajuud n deer yum bn,kkk biggrin
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 00:58
Welcome Зочин