Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 22 » Монгол залуу амиа хорлосон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан гэв
11:29
Монгол залуу амиа хорлосон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан гэв
Бээжингийн улсын их сургуулийн докторантурт суралцаж байсан Монголын иргэн, 42 настай Г дотуур байрандаа нас барсан тухай тус улсад суугаа манай Элчин сайдын яамныхан энэ сарын 14-нд ГХЯ-нд мэдээлсэн. Гэтэл долоо хоног өнгөрчихөөд байхад талийгаачийн талаар, тэр тусмаа ямар шалтгаанаар нас барсан тухай тодорхой мэдээлэл алга. Энэ талаар тус яамны Консулын газрын дэд захирал Н.Батаагаас тодруулахад,

-Одоогоор бидэнд Г-ийн талаар шинэ мэдээлэл ирээгүй байна. Тус улсын Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Хохирогчийг гаднын нөлөөтэй нас барсан гэж хэвлэлд мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Ямар сонинд тэгж бичсэн юм бол. Тус улсын цагдаагийнхан шалгаад, урьдчилсан байдлаар амиа хорлосон байж магадгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай Бээжин дэх манай Элчин сайдын яамныхан мэдээлэлдээ дурдсан байсан. Бидэнд ийм л мэдээлэл ирүүлсэн гэв. Г нь Бээжинд хоёр дахь жилдээ суралцаж байжээ. Түү- ний гэр бүлийнхэн энэ долоо хоногийн эхээр Бээжин рүү явсан байна.

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1748 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-05-22


udii olon honood bhad yamar ch hariu medegdel ireegui bna gej bhgui shde.tegeed ch udii nasnii,suraad 2jil bolj bga hun amia horlono gej bh uu?yamar negen medegdel irsen l bmaar ym.ta nar l nuugaad bga bh.bid chin yamar hunii ur sad bilee dee.erhem erunhiilugch guai!!!!!
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-22


hyatad nutagt uhej bgaa hunee avrah estoi yum bishuu huue erhem elchin guiay ta nar hudaldaa naimaa alban ajil bj bno,gevch hun gedeg erhem zuiliin tuluu haana ch baigaa mgl-chuuddaa anhaaral tavih estoi bh,tegj chadahgui bol haa gazar elchin bh shaardlaga ugui boloi,novsh gej nutagtaach aluulaad nutagt n ch aluulaad mgl ali hedii n huch buirai bolsong medeed daramtlaad bgaag oilgoj chadahgui erenhuulegch 76 yamaag alah heregtei!!!!!!!!!!!!!!!!!
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 15:41
Welcome Зочин