Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 22 » Аврага А.Сүхбат маань жинхэнэ сайхан жудагтай Монгол эр хүн шүү
11:35
Аврага А.Сүхбат маань жинхэнэ сайхан жудагтай Монгол эр хүн шүү
Зүлэг ногоон дэвжээнээ идтэй, иртэй барилдааныг хийж бөхөд хайртай Монгол түмнээ баяруулдаг байсан Даян аварга А.Сүхбат зодог тайлж фенүүдийнхээ нүдэнд нулимс хуруулж байснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Зодог шуудгаа тамгаар сольсон аварга маань "Алтан хүнс” группээ удирдан бизнест хүч үзэхээр шийдсэн. Түүний бизнес чухам л цэцэглэж, ажил төрөл нь амжилттай яваад баярласан монголчууд "Аваргын зангараг аль ч салбарт мэдрэгдэх юм даа” хэмээн хөөрдөг. Гэхдээ А.Сүхбат аварга маань бизнесээсээ илүү бөхчүүдийн залуу халааг гаргаж ирэхийг чухалчлан хурааж хумьсан бүхнээ сургуульдаа зориулдаг гэнэ. Сүүлийн үед ирээдүйн олимпийн аваргыг төрүүлнэ гэсэн уриатай "Олимп” дээд сургуулийнхаа оюутнуудынхаа сурах орчин нөхцөл бололцоог хангах, тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг сайн хийлгэхийн тулд хажуугаас нь холдохгүй, чухам л толгойгоо өндийлгөх завгүй яваа гэнэ. Түүнчлэн ирээдүйтэй идэвх чармайлт сайтай оюутнуудаа сургалтын төлбөрөөс чөлөөлсөн аж. Ийнхүү Даян аваргын нүнжигээр спортод сонирхолтой олон залуус амжилтын төлөө хичээнгүйлэн суралцах боломжтой болжээ.

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2108 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 7
[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-05-23


er hun jinhene mongol
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: migma | 2010-05-23


za avragdaa ulam ih amjilt hvsie
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: enkhuushee_1 | 2010-05-23


chi betgii dandaaa shaaj bai l daa chamaas uur setgegdel bichekh laa alga chi boli za
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-05-22


Suhbat avraga jinxene er xun xuchnii beltgel neg xeseg xamt xiij bsan bolxoor sain mednee amjilt xusie
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-05-22


Zuv humun
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-05-22


setgel hudulchluu.iluu ihiig hiij ene ercheeree amidraarai.sain saihniig husie.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-22


Za manai Sukhbat avarga ch jinhene sain buh saikhan ch mongol zaluu shuu biggrin
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 22:41
Welcome Зочин