Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 31 » Амины vнэтэй, цусны толботой Халхын гол харийнхны гарт очих гэж байна
12:02
Амины vнэтэй, цусны толботой Халхын гол харийнхны гарт очих гэж байна
ГАЗРЫН НАЙМААГААР МЭРГЭШЭЭД БАЙГАА ДОРНОДЫН ЗАСАГ НОЁН Ц.ЖАНЛАВ ХАЛХ ГОЛЫН 170 МЯНГАН ГА ГАЗРЫГ СОЛОНГОСЧУУДАД ЗАРАХААР УЛАЙРЧ ЭХЭЛЛЭЭ
Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлав гэгч хэмжээ хязгааргvй баян, хэнд ч дийлддэггvй эрх дураараа, хууль дvрэм гэдэгт баригддаггvй том эр байх юм.
Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлав гэгч хэмжээ хязгааргvй баян, хэнд ч дийлддэггvй эрх дураараа, хууль дvрэм гэдэгт баригддаггvй том эр байх юм. 2008 оны хєрєнгє орлогын мэдvvлгээ нуусан хэргээр Авилгалтай тэмцэх газарт шалгагдаж байсан энэ эр Улаанбаатар хотод байх дєрвийн дєрвєн орон сууцны байраа яагаад Хєрєнгє орлогын мэдvvлэгтээ бичээгvй тухайгаа тайлбарлахдаа "Манай эхнэр хаана, хэчнээн байртайг би мэдэхгvй” хэмээн ярьж олон хvнийг гайхашруулсан. Дорнодод хамгийн vнэтэй машин унадаг, хамгийн єндєр орлоготой, бас болоогvй хамгийн чинээлэг энэ эр vнэндээ хаана ямар байр, байшин барилга байгаагаа мэдэхгvй болтлоо баяжчихсан юм байлгvй. Хэнтий аймгаас гаралтай энэ эр ємч хувьчлалын vеэр Дорнодын махны vйлдвэрийг худалдаж авч, 1000 гаруй ажилчинтай байсан том vйлдвэрийн хаалгыг барьсан. Харин Засаг дарга болсоноосоо хойш хотод хэчнээн байр савтайгаа ч мэдэхгvй болтлоо огцом баяжжээ. Сvvлийн зургаан жил Дорнод аймгийн Засаг даргаар ажилласан Ц.Жанлавыг газрын наймаа, тусгай зєвшєєрлvvдийн хvчээр асар хурдан хугацаанд баяжсан хvн гэж ярьж байна. Энэ яриа ч ор хоосон зvйл биш бололтой.
Халхын гол. Энэ нэр монгол хvн бvрийн сэтгэлд халуун дулаанаар оршиж, монгол хvн бvрийн бахархал болон зvрхэнд дvрэлзэж байдаг. Чиний миний, таны євєє, эмээ энд бvлээн цусаа урсгаж, халуун амиа зольж, сєєм ч газрыг харийн дайсанд алдахгvй гэхдээ цээжээрээ хамгаалж vлдээсэн юм. Гэтэл эх орны торгон хил, цусны толботой, амины vнэтэй энэ ариун дагшин газар харийнхны мэдэлд очиход бэлэн болчихоод байна. Одоогоос 10 гаруй жилийн ємнє япончууд Халхын голын районд цагаан буудай тариалах гэж туршиж vзээд чимээгvй болчихсон юм. Тэгвэл єнєєдєр Халхын голын районы 170 мянган га газар солонгосчуудын мэдэлд очих дээрээ тулчихжээ. Худлаа гэвэл, итгэхгvй байвал баримтыг нь vз. Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав 2010 оны Y сарын долооны єдєр аймгийнхаа Иргэдийн хурлын тэргvvлэгч гэх цєєн хэдхэн хvнийг цуглуулж байгаад Дорнод аймгийн Иргэдийн хурлын 26 тоот тогтоол гэгчийг гаргачихаад сууж байна. Уг тогтоолд:
1. Атаршсан 40 мянган га газрыг зориулалтын дагуу газар тариалангийн эргэлтэнд оруулж, эрчимтэй ашиглахыг эзэмшигч, аж ахуй. нэгж, иргэдэд даалгасугай.
2. Атаршсан газрыг газар тариалангийн vйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид дахин эзэмшvvлэх ажлыг холбогдох газрын тооцоо судалгаа, санал дvгнэлтийг vндэслэн зохион байгуулж, ажиллахыг Халх гол сумын Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал Ц.Насанхvv Засаг дарга Ц.Сvхбаатар нарт даалгасугай.

АМИНЫ VНЭТЭЙ, ЦУСНЫ ТОЛБОТОЙ ХАЛХЫН ГОЛ ХАРИЙНХНЫ ГАРТ ОЧИХ ГЭЖ БАЙНА
3. "Халх гол тєсєл”-ийн хvрээнд 170 мянган га атар газрыг эзэмшихтэй холбогдуулан газар эзэмших, хєрєнгє оруулах сонирхол бvхий гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын хєрєнгє оруулалтын 5-10 хувьтай тэнцэх хэмжээний хєрєнгийг гvйцэтгэлийн баталгаа болгож Аймгийн хєгжлийн санд тєвлєрvvлсэний vндсэн дээр газар эзэмших эрх олгохыг аймаг, сумын Засаг дарга нарт vvрэг болгосугай” гэсэн байх юм. Дорнод аймагт 40 мянган га газрыг тариалангийн чиглэлээр ашиглаж байгаа гэх боловч vнэн хэрэгтээ энэ газрын арван хувийг ч бvрэн ашиглахгvй байгаа. Албан бус мэдээллээр тус аймгийнхан єнєєдєр хоёр мянган га газарт л тариалалт хийж, vлдсэн 30 гаруй мянган га газар ямар ч ашиглалтгvй байж байна. Тиймээс бусдын эзэмшилд шилжvvлсэн 40 мянган га газраа бvрэн дvvрэн ашиглаж чадахгvй байж яагаад 170 мянган га газар дахин бусдад єгєх гээд байна вэ гэсэн хардлага зvй ёсоор гарч ирж байгаа юм. Учир мэдэх хvмvvс энэ асуудалд газрын наймаагаар гаршсан Ц.Жанлав тэргvvтэй цєєхєн хэдэн хvнийг буруутгаж, Халхын голын газар нутгийг харийнханд єгєх гэж байна хэмээн ярьцгааж байна. Vнэхээр ч хардахгvй байхын арга алга.

170 МЯНГАН ГА ГАЗАР ЗАРАХ НУУЦ ХУЙВАЛДААН
Єнєєдєр Халхын голын 170 мянган га газрыг бусдад худалдах гэж байгаа гэдгийг тєрийн эрх мэдэлтнvvд бvv хэл, аймаг орон нутгийнхан ч мэдэхгvй л сууж байна. Хамгийн хачирхалтай нь 170 мянган га газар буюу бvхэл бvтэн нэг сумын нутаг дэвсгэртэй тэнцэхvйц хэмжээний том газар зарах шийдвэрийг аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын тэргvvлэгч нэртэй 5-6 хvнтэй нийлж сууж байгаад л гаргачихаж. 26 тоот тогтоолд хэчнээн тєгрєгийн хєрєнгє оруулалтыг хэн хийх, "Аймгийн хєгжлийн сан”-д тушаах ёстой 5-10 хувь гэдэг нь хэчнээн тєгрєг болох, 170 мянган га газарт хэн хєрєнгє оруулах гэж байгааг огтхон ч дурьдсангvй. Зvгээр л битvv хатуу vг хийгээд ямар ч байсан газар зарах эрхээ л баталгаажуулж авсан бололтой юм. Энэ том тогтоолыг гаргахдаа Аймгийн Иргэдийн хурлын нийт тєлєєлєгч нарт ч мэдэгдсэнгvй. Хуйвалдаан ердєє л хэдхэн хvний дунд яригдаад єнгєрч. АН-ын гаралтай нэг тєлєєлєгч "Халх голд газар зарах тогтоол гарсан” гэдгийг сонсоод Иргэдийн тєлєєлєгчдийн хурлын дарга Н.Хvрэлбаатар гэгчтэй уулзаж, асууж тодруулсан юм байх. Н.Хvрэлбаатар дарга хэл амнаас айсан юм байлгvй "Ер нь бол тийм зvйл яригдсан. Гэхдээ баталгаажаагvй шvv дээ” гээд л бултчихжээ. Иргэдийн хурлын тєлєєлєгчид нэлээд нэхэл дагал болж байж, энэ тогтоолыг олж авсан байна. "Энэ чинь юу юм бэ?” гэж Н.Хvрэлбаатараас дахин асуухад "Єє. Нэг иймэрхvv юм яригдсан. Гэхдээ хvчин тєгєлдєр зvйл биш. Манай бичээч андуураад биччихсэн байна лээ” хэмээн хамаг бурууг жирийн нэг албан хаагч руугаа чихэхийг оролдсон байх юм. Гэтэл энэ тогтоол нь албан ёсны тамгатай, тоотой, єєрийнх нь гарын vсэгтэй, баахан "Олгосугай, шилжvvлсvгэй, даалгасугай” гэсэн vг єгvvлбэртэй, тэдний газар зарах гэсэн далд санааг бvрэн дvvрэн илчилчихээд байхад Иргэдийн хурлын дарга айж сандарч, бичээч эмэгтэйг буруутгах гэж оролдож байхыг бодоход хэрэг нь илэрчих вий гэж их л айцгааж байгаа бололтой юм. Ингэхэд Дорнод аймгийн Иргэдийн хурлын дарга Н.Хvрэлбаатар гэгч хэн бэ? Н.Хvрэлбаатар ємнє нь Засаг дарга Ц.Жанлавын орлогч байжээ. Орон нутгийн сонгуулийн дараа Засаг дарга лобби хийж, єєрийн орлогч байсан Н.Хvрэлбаатарыг ИТХ-ын даргаар гаргаж ирсэн гэдэг яриа бий. Тиймээс Ц.Жанлав Иргэдийн хурлын даргаараа єєрийнхєє хуучин орлогчийг томилуулчихаад аймагт бvх эрх мэдлийг гартаа авч чаджээ. Энэ хvн ИТХ-ын дарга бус Ц.Жанлавын туслахын л vvрэг гvйцэтгэдэг бололтой.

СОЛОНГОСЧУУД ХАЛХ ГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ТVРЭЭСЛЭХ ХVСЭЛТИЙГ УДАА ДАРАА ГАРГАЖ БАЙЖЭЭ
Нэг хэсэг алт ухаж, газар хєндєж, ашигт малтмалын тєлєє нvдээ ухаад єгєхєєс ч буцдаггvй байсан харийнхан єнєєдєр Монголд уул уурхай биш газар тариалан эрхлэх сонирхолтой болцгоож байгаа гэнэ. Тэр ч бvv хэл солонгосчууд Халх голыг газар тариалангийн бvс болгох тєсєл хэрэгжvvлэхээр хvсэлт тавьсан юм байх. Солонгосчуудын хорхойсоод байгаа Халх голын сав газар бол vнэхээр vржил шимт хєрстэй. Аль 1970-аад онд энд Халх голын САА гэж том айл байлаа. Энэ САА 1989 онд 35.000 тонн vр тариа хураан авч улсын аварга болж байсан тvvхтэй. Тэр vед vтрэм дээр ургац нь багтахгvй хальж, Чойбалсан хотын гурилын vйлдвэр рvv ачуулаад ч дийлдэхгvй, их vр тариа асгарч байж. Ямар сайндаа Дорнод аймгийн хэмжээнд тэр их буудайг агуулах сав олдохгvй сандарч, хєрш зэргэлдээ Хэнтий аймаг руу ачуулж байхав. Тэр ч бvv хэл ургацаа хадгалах савгvй болж, Чита муж руу ачуулж байсан гэдэг. Хэдхэн жилийн ємнє ургац найгаж байсан энэ газар єнєєдєр атаршчихаад байгаа нь vнэн. Гэхдээ Атрын гурав дахь аяныг эхлvvлж, єєрсдийн хvч хєрєнгєєр єєрсдийнхєє идэх хvнсийг бэлтгэж, нэг ч гэсэн хvнийг ажлын байртай болгох хvсэлтэй олон мянган хvн эх орны торгон хил Халхын голыг харийнханд єгєхийг эсэргvvцэж байгаа. Vнэнийг хэлэхэд солонгосчууд энэ газар нутаг дээр тариа тарьж, ногоо суулгаж, тvvнийг нь монголчууд иднэ гэхэд итгэх хvн алга. Солонгосчуудын бvхэл бvтэн том хот Халхын голын хєвєєн дээр л бий болно гэдэгт тэд эргэлзэхгvй байна. Єнєєдєр Ц.Жанлав єєрийнхєє энэ хууль бус шийдвэрийг ємгєєлєхийн тулд "Халх гол тєсєл” гэгчийг урьдаа барьчихаад байгаа. Гэвч энэ тєсєл нь тун бvрхэг. БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны "Койка” байгууллагын санхvvжилтээр "Халх голын бvс нутагт хєдєє аж ахуйг сэргээн хєгжvvлэх мастер тєлєвлєгєє боловсруулах” тєсєл гэгчийг хийсэн гэдэг мэдээлэл л байна. Энэ тєслийн хvрээнд солонгос ноёд Дорнод аймгийн Халх гол сумаас 270,000 га талбай авах сонирхолтой байгаа юм гэсэн. Гэвч энэ асуудлыг Засгийн газар дэмжээгvй. Т.Бадамжунай сайд танилцуулгыг нь vзээд л єнгєрсєн аж. Халхын голын раойн бол газар тариалангийн бvс нутгаас хамгийн их vржил шимтэй нь. Энэ нутгийн хєрс Сэлэнгийн хєрснєєс хэд дахин илvv vржил шимтэй, газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой. Гэхдээ газрын vржил шим ч гэсэн хязгаартай. Халх голын ойролцоох газар нутаг хэзээ нэгэн цагт монголчуудыг тэжээж, амин зуулгыг нь залгуулах ёстой. Дээр нь тvvхийн онц дурсгалтай газар. Тиймээс энэ нутгийг харийнханд єгч хэрхэвч болохгvй гэж учир мэдэх улс ярьж байна. Тэр ч бvv хэл энэ тєслийг дэмжигч хэдэн нєхєр Монгол улсын ерєнхий сайдад тєслєє танилцуулах, тvvнээс дэмжлэг авах гэж нэг бус удаа оролдсон ч Сv.Батболд тэднийг хvлээж аваагvй гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна. Энэ бол жижиг асуудал биш. Их хэмжээний газар нутагтай холбоотой асуудал учраас Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєр орж, Засгийн газар дээр хэлэлцэгдэж тєрийн тvвшинд хvртэл яригдах нь тодорхой. Гэтэл Ц.Жанлав єнєєдєр ерєнхий сайдын хэмжээний том асуудлыг бие даан шийдэж, солонгосуудад Халхын голын газар нутгаас хэсэгчлэн зарсаар байгаа гэнэ.

ТVНДЭМVН САУНЫ СОЛОНГОС НОЁД ХАЛХЫН ГОЛД 40 МЯНГАН ГА ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГЭВ VV?
Энэ мэдээллийн мєрєєр сурвалжилж байхад "Тvндэмvн” сауны солонгос ноёд Халхын голд 40 мянган га газар эзэмших эрхийг Ц.Жанлаваас авсан” гэсэн чихэнд чимэггvй мэдээлэл чих дэлсэж байна. Улаанбаатар хотод байх "Тvндэмvн” сауны эзэд "Хан Соламон” компанитай аж. Тэд Ц.Жанлаваас 40 мянган га газар авчихсан байгаа. "Сvvлийн vед Ц.Жанлавын эхнэр байн байн Солонгос руу нисдэг болсон нь ч vvнтэй холбоотой. Харин ямар vнээр 40 мянган га газар зарсан нь тодорхойгvй байна” гэж дорнодчууд ярьцгааж байна билээ. Сvvлийн vед огцом баяжиж, хаана ямар хєрєнгє мєнгєтэйгээ ч мэдэхээ больчихоод байгаа Ц.Жанлавыг зургаан жил аймгийн Засаг даргаар ажиллах vед Чойбалсан хотын "А” зэрэглэлийн бvсэд байх бvх газар эзэнтэй болчихсон гэнэ. Хууль дvрмийн дагуу бол газрыг дуудлага худалдаагаар оруулах ёстой гэнэ. Гэвч бvх газар дуудлага худалдаагаар орсонгvй. Аймгийн тєсвийг батлахдаа "Газрын орлого 40 сая тєгрєг аймгийн тєсєвт оруулж ирнэ” гэж албатай юм шиг ярьцгаадаг. Гэвч газар бусдын ємч болж хувираад байдаг. Харин тєсєвт орж ирэх ёстой мєнгє vргэлж тасардаг аж.

ЕРЄНХИЙ САЙД С.БАЯР АДУУНЧУЛУУНЫ УУРХАЙН НЄЄЦ 1044 ГА ГАЗРЫГ МАК-ЫНХАНД ХУДАЛДЧИХСАН ГЭЖ VV?
Дорнод аймгийн Адуунчулууны нvvрсний уурхай гэж том уурхай бий. Чанар муутай, vнэ хямд нvvрстэй гэж зарим хvн адалдаг ч гэсэн энэ уурхай олон жил дорнодчуудыг галаар таслаагvй, бас олон хvний амь амьжиргаа болж байгаа газар. Ц.Жанлаваас ємнє Дорнод аймгийн засаг даргаар ажиллж байсан хvн тvvнээс арай л илvv ухаантай эр байсан бололтой. Уурхайн нєєц газар болох 1044 га газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авчихсан байсан аж. Харин Ц.Жанлав энэ газрыг бас л нєгєє Иргэдийнхээ хурлын хэдэн тэргvvлэгч нартай нийлж байгаад хуйвалдаан зохиож, аймгийн тусгай хэрэгцээнээс гаргаж, "МАК” компанид єгчихєж. Хятадуудтай хамтран Шивээ овоогийн нvvрсийг урд хилээр зєєж байгаа МАК-ынханд аймгийн тусгай хэрэгцээний газрыг ямар vнээр єгсєн, яагаад тэд нарт олгох болсон нь бас л тодорхойгvй. Харин энэ талаар асуулга тавьсан Иргэдийн хурлын тєлєєлєгч нарт "Ерєнхий сайд С.Баярын хvсэлтээр газар олгосон” хэмээн шивнэж байсан сурагтай. Гэвч тvvний vгэнд итгэх хvн єнєєдєр алга. Зальтай, мэхтэй, албан тушаалдаа хайртай энэ эр хэл амнаас айсандаа ерєнхий сайдын нэрийг барьж байна хэмээн хардаж байна лээ. Хамгийн харамсалтай нь Ц.Жанлавын буянаар нvvрсний нєєц газраа МАК-ынханд алдсан Адуунчулууны нvvрсний уурхайнхан газраа буцааж авахын тулд шvvхэд гомдол гаргаж, цаг, цаас хоёроо гарздаж сууна. Нэгэнт аймаг орон нутгийн удирдлагатай хуйвалдаад нєєц газрыг нь єєрийн болгочихсон мєнгєтэй, чадалтай энэ хvмvvс шvvхийнхнийг ч дор нь гартаа оруулчихна. Тэгэхээр Адуунчулууны уурхайн нєєц хятад эздийн гарт л очино хэмээн уурхайчид сэтгэл зовниж байгаагаа нуухгvй байна лээ.
Ц.Жанлав гэгч энэ этгээд хєрєнгє орлогоо мэдvvлэхдээ "Жадав”, "Дорнод” нэртэй хоёр компаниа бас л нуучихсан байсныг Авилгалтай тэмцэх газрынхан илрvvлсэн. Гэвч мань эр, ”Би энэ компаниудаас хувьцаа эзэмшихээ болиод удаж байгаа, єєр хvний нэр дээр шилжvvлээд єгчихсєн. Гэтэл vvнийгээ хєрєнгє орлогын мэдvvлэгтээ орхигдуулсан байна” гэдэг тайлбар хийгээд єнгєрсєн. Мань хvн хувийнхаа компанийг хэнд шилжvvлсэн нь одоо хvртэл тодорхой бус байгаа. Гэхдээ тvvний нэр дээр байдаг байсан "Жадав” гэгч компани 1000 гаруй га газарт хайгуул хийх тусгай зєвшєєрєлтэй. Ц.Жанлав аймгийн засаг дарга болсоныхоо дараа хувийн компанидаа vйлчилж, тусгай зєвшєєрєл, газар эзэмших эрхийг бєєн бєєнєєр нь авсан гэдэг мэдээлэл ч чих дэлсэж байна.

ЕРЄНХИЙ САЙД АА, АЙМАГ ХУВЬЧЛААД АВЧИХСАН АЙМГИЙН ДАРГА НАРАА ЯАХ ВЭ?

Энэ мэтчилэн тоочоод байвал Дорнод аймгийн Засаг даргын тухай асар их баримт, асар их но гарч ирэх бололтой. Засаг дарга гэдэг энэ албан тушаал эзэн хаан гэсэн vг биш биз дээ? Яахаараа энэ хvнд хууль дvрэм vйлчилдэггvй юм бэ? Ц.Жанлав гэгч энэ нєхєр Дорнод аймгийн МАХН-ын хороог толгойлдог. Бас болоогvй Засаг дарга нь. Гэвч 2008 оны сонгуульд тvvнийг нэр дэвшихэд нутгийн зон олон хvлээж аваагvй. Засаг даргаар томилогдох болоход ч бас л бєєн эсэргvvцэлтэй тулгарч байсан. Гэвч мань эр намынхаа нэрээр тvрий барьж, бас АН-ын хэсэг тєлєєлєгч нартай хуйвалдан Засаг даргын суудлаа олж авч байлаа. Vvний хар гайгаар Монголын торгон хил, тvvхийн гашуун vнэнийг хєрс шороондоо хадгалсан Дорнын буурал тал, Халхын гол харийнхны мэдэлд шилжээд дуусах нь ээ. Ерєнхий сайд аа, аймаг хувьчлаад авчихсан юм шиг дур зоргоороо загнаж суугаа Засаг дарга нарынхаа толгойг илсээр байх уу? Танай намын нэр хvнд шалны алчуур шиг газар хэвтэх нь хамаагvй юм гэхэд Монгол улсын эрх ашиг, vндэсний аюулгvй байдлыг ч хєндєж байгаа иймэрхvv этгээдvvдэд хариуцлага тооцох болоогvй гэж vv?

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 866 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-01


oo lalaraa ene teneg jantsav gen vv ter maliig alwal taran yamar teneg nowsh be
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 04:04
Welcome Зочин