Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 31 » УГЖ Ж.Сүххуяг цус харваж эмнэлэгт хүргэгджээ
12:08
УГЖ Ж.Сүххуяг цус харваж эмнэлэгт хүргэгджээ
Батмөнх даян хааны бие чилээрхжээ. Урлагийн тайзыг эзэгнэж аархаж, гайхуулж явсан үе түүнд бий. 25-хан насандаа Батмөнх хааны дүрээр амьд хөшөө дурсгалаа босгосон түүнд монголын төр цусан гавъяаны улаан тугийн одон зүүж, хоёр өрөө байр бэлэглэж байв.. Театрын гадуур лааз өшиглөж, гашуун ундаанд дурлаж, эхнэрийнхээ үхэлд буруутгагдан аавын хаалга хүртэл татаж явсан түүний амьдралын түүхээр уран бүтээл хийвэл тун сонирхолтой бүтээл гарна. Монголын ард түмний хайр, талархлыг хүлээсэн жүжигчин Ж.Сүххуяг "Ганц худаг”-аас цагаадаж гарсаныхаа дараахан цайны хань түшиж, тал болсон амьдралаа бүтэн болгосон. Уран бүтээлээ үргэлжүүлж "Хэцүү анги” киногоор дахин урлагийн тайзан дээр гарсан түүний амьдралын алдаа оноон дунд зэврээгүй авъяасыг нь төр үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Ард түмний гавъяат” цолыг нь жинхлэн Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор энгэрийг нь цоолсон. Харамсалтай нь амьдрал хүнд амсхийх чөлөө өгдөггүй юм хойно охид нь өсч, амьдрал нь тэгширч яваа гавъяатын бие чилээрхэж, эмнэлэгт хүргэгджээ. Зуурдаар хорвоог орхисон ханиасаа хойш дэрсхэн хоёр охиноо хоолонд нь хүргэхээр эмчлүүлж сувилуулах нь битгий хэл бүтэн нойртой ч хонолгүй амьдралын төлөө зүтгэсэн Ж.Сүххуяг гавъяат тал цус харваж ар гэрийнхнээ сандаргажээ. Гавъяатын бие тааруухан байгаа бөгөөд гэрээрээ эмчлүүлж байгаад өчигдрөөс эмнэлэгт хүргэгдсэн сурагтай. Урлагийн тогооноос хоол халбагдаж, жаргал зовлонгоо хуваалцаж өдий хүрсэн цөөн тооны нөхөд нь гавъяатын эргэж тойрч байгаа аж.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1096 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-03


burhan gej bdag bol ene saihan jujigchniig maani avrah bhaa bid nas chatsuu yumaa bi zaluudaa ene saihan zaluud setgel alduurch urgelj l setgel dotroo hairlaj yvsan yum odoo ch hairtai heveeree l yvdag
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-05-31


ee toogui yum boljdee uneheer sain jujigchin
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 04:35
Welcome Зочин