Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 3 » Хоёр эхнэртэй Монголын баячуудын нэгэн жишээ
15:30
Хоёр эхнэртэй Монголын баячуудын нэгэн жишээ
Хоёр эхнэрийн тухай асуудал бол манайд огтхон ч шинэ сэдэв биш. Ховсчин Хvрэлбаатар ч ганцаараа хөндсөн уриалга биш.
Цагтаа Монгол эрсийн манлай болж зvлэг ногоон дэвжээг эзэгнэнхэн явсан Дархан аварга Х.Баянмөнх гуай хvртэл хуулийг нь дэмжиж, халамжит ханиа хэлэх vггvй болгож байсан нь ч бодит амьдрал. Уг тvvхээ ухаад vзсэн ч их бага хатдаар биеэ чимсэн ихэс дээдэс бидний өвөг. Гэхдээ бид 2 эхнэртэй болох хуулийг мөрийн хөтөлбөр болгож сонгуульд өрсөлдөх шахсан ховсчин Хvрэлбаатарыг уухайлж дэмжих гэсэнгvй. Хол ойр байтугай хорвоо нийтдээ хямраад байгаа энэ цагт хоёр эхнэр битгий хэл хоногийн хоолоо яая гэж байгаа Монголд хоёр эхнэр ч яамай л даа, уг нь. Гэхдээ юмаа нуухгvй бол нvдээ нуухгvй олны хараанд хvлээн зөвшөөрөгдсөн хоёр эхнэртнvvд. Ховорхон бvсгvйчvvдтэй ханилсан хоёр өргөөний эзэд мэдээж цөөхөн Монголын тоотойхон бийлэг эрчvvд. Бизнес улс төр дамнан санаснаа бvтээж, сарвайснаа авч хоёр эхнэрийн голд хослон жаргаж яваа чинээлэг эрхмvvдийг зах зухаас нь дурдъя. Төр тvмний өмнө ам тангараг өгч vvрэг хариуцлага хvлээсэн эрхмvvдийн хөшигний ардах дvр төрх бас нэгийг хэлэх нь лавтай.
"Сайн эр хоёр айлын амьдралыг авч явдаг бол саар эр хорин айлын амьдралыг сvйтгэдэг" ч гэж vг бий. Өнгө будаг сvлэлдсэн манай нийгэмд нэгэнт газар аваад буй "хуульгvй амрагууд"-ыг хувь тавилан гэж харъя гэхэд нэгэн биедээ ахдам нэлээдгvй проблемуудыг зохицуулж ядан яваа нь нөгөө талаар бие сэтгэлийн зовлон ч баян хvн лаагаа иднэ vv, луувангаа иднэ vv өөрийнх нь дур ч барагдахгvй тойрдог балагийнх нь нэг лав энэ байх. Аавгvй хvvхдvvд цөөрнө энэ тэр гээд л олон ач холбогдол яригддаг хоёр эхнэрийн асуудалтай монгол бvсгvйчvvд эхнээсээ эвлэрчээ. "Хоёр эхнэр ч яахав, эвлэрдэг юм байж гэхэд хоёр хадам ээж бол алалцана биз дээ" гэж дизайнер Н.Соёлмаа дэлгэцийн асуулт тавьсан нь vнэний ортой. Хоёрын нэг болж амьдрах чухам буян уу, бузар уу гэдгийг бурхан л ялгах байх. Ямартаа ч одоо л насаараа хурааж хумиснаа vр удамдаа vлдээж эхэлж буй шинэ vеийн баячуудын толгойн өвчин олон эхнэрээс төрсөн өв залгамжлагчид болоод байна. Эхнээсээ нөгөө ертөнцөд одсон заримынх нь өмнөх хойдох vр хvvхдvvд амьтны нvдний булай болж байгааг харсан баячууд vг дуугvй гэрээслэл бичиж банкинд хадгалуулсаар буй.
УИХ-ЫН ГИШVVН Д.ЗОРИГТ БА МОНГОЛЫН МИСС
Өвөрхангай аймгаас чамгvй хэмжээний хөрөнгө зарж УИХ-ын босго давсан шинэхэн гишvvн хөрөнгө орлогоороо парламентад толгой цохидог. 15 жил банкны салбарт vvх тvvхээ бичилцэж яваа "Монгол шуудан" банкны 88 хувийг эзэмшдэг энэ ноёнтон Монголын мисс Мөнхцэцэгтэй нэр холбогдсоор vрийн зулай vнэрлээд удаагvй байна. Олон жил ханилсан хань бvлтэй энэ ноёнтон манай миссvvдийн мисс гэгддэг сайхан бvсгvйг олон жил ганц бие явсных нь эцэст хувь тавилан холбосон нь энэ. Олны хараа булаасан мисс бvсгvй ёолкны чимэглэл шиг нуувчин дор удаан амьдрахыг хvссэнгvй, амраг эрдээ алаг vрээр сюрприз барьж албан ёсоор хvлээн зөвшөөрөгдлөө. Эрхэм гишvvний гэргий ажил бизнесийг нь залгуулж яваа шагхийсэн боловсролтой бvсгvй ч энэ талаар намба, донж зааж ганц vг ч ганхийж vзээгvй. Ойр дотныхоных нь яриагаар тэрээр гоо сайхан, гадаад төрхөндөө хөрөнгө мөнгө харин ч нэг хайрлахыг мэддэггvй гэдэг. УИХ-д толгой доторхи баялгаараа бус тоолдог хэдээрээ тодроод байгаа энэ эрхмийн амьдралд Монголын мисс ийнхvv жинтэй хувь эзлэн, өв залгамжлагч төрvvлжээ.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2531 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-07


sonjura ene medelle ustaghig husej bna haa hamagui soninos unshsan yumnuda taviha bolioche sonirholtoi yumnuda tavia hov jivni site chamas gadna zundu bn
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-04


hahahaha bas chig yah we tsuuhun yum bn......myanganbayariig bodwol ... tongue tongue tongue tongue
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-04


manaihaan ene bol ulaan hujaa bga bizdee haraldaa eooe muu hujaa nar
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-03


enenii chini 1 huuhed ni manai hamaatanii ohinoos bas garsan shdee ymar dontoi har nohoi veeeeeeeee
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 13:38
Welcome Зочин