Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 4 » Тархи угаагчид - Хошин мэдээлэлийн хөтөлбөр
00:58
Тархи угаагчид - Хошин мэдээлэлийн хөтөлбөр
Launch in external player
Ангилал: Хошин шог, наргиа | Үзсэн: 1215 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-12


Монголмаа идэшээ хийлгэсэн тухай
орчин үеиин дуусаагүй үлгэр
Манай нутагт Монгомаа гэж өөр, өөр эцгийн эв түнжин тааруу олон хүүхэдтэй айл байх. Тэдний хүүхдүүд нь ажлын дөргүй ядахдаа өвлийн идэшээ төхөөрч чадахгүй хүн,амьтан цариачлах мөртлөө хар ажил хийхгүй бид их дээд сургуулийн дипломтой гэцгээж хэсэг багийн даргаас авхуулаад сумын дарга болно гэж хоорондоо өрсөлдөн суух,зарим нь ч алба хаагаад авсан . Сумын хүний эмнэлгийн даргын албыг гэхэд л түрүүчийн хүүхдүүдийн эцэг ,сумын дарга асан Загалмайтаар овоглож явдаг ... дугаар ангийн ханын сонин гаргаж байсан хүүхэн,
Дутуудоржоор овоглодог хүүхдүүдээс нь гэвэл нэгэн газарын анагаахын сургуульд ороод бүтэн сар ч хичээлд нь суулгүй орхиж архины мухлаг ажиллуулж,нүцгэн хүүхэн бүжиглүүлдэг газар болгосон Гүнээ хүү, түүнчилэн сургуулийн багш байснаа багийнн даргын дамжаанд сууж эдийн засгийн мэдлэгтэй болсон гэх Ламбада нар хийсээр ирсэн болой.Эрт цагт маш богино хугацаагаар оршин тогтнож байгаад үгүй болсон нэгэн улсын эмчийн дипломыг элдэв бичиг баримт цуглуулагчаас илүү байсан нэг хувийг Гүнээ хүү гуйж аваад саваагүй зан нь
хөдлөөд өөрийнхөө нэрийг тавьчихаад байсан нь эмнэлгийн дарга болоход тус болсон түүхтэй.
Энэ жилээс бага хүү Зориг нь эцэг ,өвгөдөөс уламжилж үлдсэн хэдэн сайхан шар, эрдэнэ мэт саалийн ганц үнээгээ хариуцан маллах,бас нэг хүү Ганаа сумын худаг усны дарга, ариа ахмад Хөөрцог хүү өрхийн төсвийг барих болсон бусад нь ямар нэгэн дарга л болно гээд өдөр дундын үед босч сумын холбоо,тамгын газар,дэлгүүр мухлаг хэсч хов жив цуглуулан хүмүүсийг хооронд нь хагралдуулан шар өдөр, бор хоногийг өнгөрөөнө.Эдгээр хүүдүүдийн эзэмшисэн мэрэгжил болосролыг сонирхуулвал урд хөршид луу судлалаар бас нэг хүү хойт хөршид хоёр
толгойт бүргэд судлалаар ,харийн оронд суралцаагүй нэг нь хангарди судлалаар мэрэгжсэн одоо бага хүүхдүүдээс нь Африк тивд цагаан баавгай судлалаар отгон хүү нь хойт мөсөн далайд арслан заан судлалаар суралцаж байгаа билээ.

Энэ сумын эрчүүд нь хот хүрээ орж, зарим нь гадаадад хар ажил хийгээд явсан тул хүнс гаргаж өгөх хүн ховордсоныг далимдуулж сумын дарга асан Загалмайт, дураараа шинэ журам дүрэм гаргагаж байх болсон,хэсгийн төлөөлөгч Нямка нар хамаатанаараа нядалгаа хийлгэх болсоноор нядалсан малын махны 34 хувийг буюу гэдэс дотор толгой шийр гуя хааны хамт эзэнд нь өөрсдөө 66 хувийг авч бай гэж зарлигдсанаар Монголмаа мэт нь хохирох болжээ.
Өрхийн төсвийг хариуцах болсон Хөөрцог хүүг энэ жилийн хүнс болгож олон жилийн зузаан тарга хүчтэй нэг шараа нядлуулах хүн хайж яваад тэр сумын газар шороог сэндийчилж явдаг байсан Гармаагий танил гэх,өнгөрсөн жил хаанас ч ирсэн нь тодорхойгүй хорт Боб гэгчтэй уулзаж хүнсээ гаргуулах гэрээг бүр 30 жилийн турш мөрдөгдөхөөр хийхдээ танай эндэхий жишгээр би 66 хувийг аваад загсохгүй та авсан 34 хүвь буюу гэдэс дотороо бүрэн ав харин тэр гуя, хааны махнаасаа 10 хувийн татвар болгож хамбургер хийх мах өгч бай , толгойноос би
зөвхөн хэлийг нь авна тэр толгой хүзүү сээр мэтийн яс, богтос шилбэ тагалцагыг нь би ашиглах биш түүнийг бас та нарт үлдээнэ.Тэр яснаас тос гаргаж барааны савангаа хийнэ үү Ажил хийх нь ядаргаатай бол гадагш нь борлуулахчих гэж сайхан санаа гаргаад харин чи худаг ус хариуцдаг Ганаа дүүгээрээ өдөр бүр манайд үнэгүй ус өгүүлж бай гэснийг бүгдийг нь зөшөөрсөн гэрээ хийгээд ямарч байсан үхрээ нядлуулах хүн олсондоо их маадгар та нарын болон миний үе өнгөртөл ямар нэгэн хүнээс хүнс гаргуулах гэж гуйхааргүй болгоод ирэхэд
намайг яагаад магтахгүй байгаа юм гэж гоморхонгуй байх . Гэтэл сумын дарга асан том хүүхдүүдийн эцэг бөгөөд энэ жишгийг тогтоолцсон Загалмайт тэднийхээр ороод гархдаа би л Хөөрцогийн оронд очиж гэрээ хийсэн бол 51 хувыг Монголмаадаа өгүүлэх байсан юм гэж чихэнд нь цэцэг ургуулсан гэдэг шүү. Энэ нутагт тогтоосон буруу жишгийг арилгахгүй бол ганц бие эмэгтэй,ядарсан улсын амьдрал улам дориотох нь тодорхой болоод байна. Үлгэр яаж үргэлжилж төгсөхийг та нар мэдтүгэй

Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 00:26
Welcome Зочин