Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 4 » Хоёр эхнэртэй Монголын баячууд - Цуврал 2
15:42
Хоёр эхнэртэй Монголын баячууд - Цуврал 2
Бид өмнө нь 2 эхнэртэй Монгоын баячуудын тухай мэдээллийг хүргэсэн билээ. Хамгийн түрүүн УИХ-ын гишүүн Зоригтын 2 дахь эхнэрээр хэн тодорсоныг дэлгэсэн. Энэ удаа бид Монголын барилгын салбарыг тодорхойлдог "Жигүүр Гранд"-ын босс Д.Баттөрийн 2 дахь амьдралыг онцоллоо.
"ЖИГVVР ГРАНД"-ЫН РОМАНТИК БОССЫГ УЯРААСАН БVСГVЙ
Бизнесийн салбарын нэр нөлөө бvхий эрхмvvдээс урлаг соёлд гар татдаггvй, тэр хирээрээ сэтгэлийн хөдөлгөөнтэй чинээлэг эр бол "Жигvvр Гранд"-ын Баттөр. Гадаад эртэй ханилсан охиныхоо хуриманд сюрприз барьж дуу зохиосноосоо хойш CD хэвлvvлтлээ айзам, шvлгийн амтанд эргэлт буцалтгvй орсон ноён Баттөрийн хөдөлмөрч, бас нинжин сэтгэлийг мэдэх хvмvvс нь шагшдаг. 15 000 долларын vнэтэй тансаг төгөлдөр хуураараа нvнжгээ гайхуулан, аяз тоглосон шигээ алжаал тайлдаг тvvний хайрын дуунууд бодит амьдралаас нь эхтэйг найз нөхөд нь сөхөх дуртай. "Хайрлан хайрлан дуулмаар, хvсэн хvсэн тэвэрмээр" гэж уянгалуулсаар "Жигvvр Гранд"-ын босс залуухан бvсгvйгээс шинэ хvний зулай vнэрлэсэн. Сvvлийн vед бас бvл нэмж, залуу эрнэрээс нь 2 дахь хүүхэд нь мэндэлсэн сурагтай байсан. Авааль гэргий нь хэдэн жилийн өмнө ил далд хvvхэд нөхөртөө байхгvй гэж хэвлэлээр няцаалт өгч байсан ч ноён Баттөр эхнэрийнхээ итгэлийг алджээ. Залуухан эхнэр нь өөрөөс нь үе мултарсан дүү болоод ч тэрүү Баттөр захирал залуухан эхнэртээ илүү халамж тавин ихэнх цагийг 2 дахь эхнэртэйгээ өнгөрөөдөг гэнэ лээ.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2344 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-04


tegeed ter ni hen yum be hairlan duulmaar gej duuldag ni?
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 22:37
Welcome Зочин