Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 4 » Чийгтэй газраас өвс, чийрэг эрээс сахал...
15:44
Чийгтэй газраас өвс, чийрэг эрээс сахал...
Сүүлийн үед хүн бүхний ялангуяа эрчүүдийн хэлэх дуртай энэ үгийг анх хит болгосон хүн нь гитарчин Өөжгий гэнэ. Монголын нэг номерын гитарчин залуугийн араас гүйх бүсгүйчүүд магад түүний халзан толгой, өвөрмөц сахалд нь сэтгэл татагддаг байж ч мэднэ.
Нэгэн тоглолтын үеэр тайзны ард МУГЖ Сосорбарам гоёлоо өмсөн үс сахлаа самнаж байхыг харсан Өөжгий "Co ax аа, танд сахал чинь сайхан зохиж байна. Миний сахал гоё байна уу, та бид хоёр шиг чийрэг эрчүүдээс ийм сайхан сахал ургадаг болохоор хоёул патентаа бусдад алдахгүй юм шүү" хэмээн их л аминчлан захиж. Хариуд нь Co гавъяат "Чиний толгой халзан, минийх үстэй байгааг бодоход би чамаас илүү чийрэг юм байна" хэмээн өөрийгөө сэмхэн өөд татаад амжиж.

Эрхэм Co гавъяатаас дутахгүй гэдгээ харуулах гэсэн үү, эсвэл өөрийгөө рекламдах гэв үү, юутай ч гитарчин Өөжгий сахлыг нь сонирхсон хэнд ч болов "Чийгтэй газраас өвс, чийрэг эрээс сахал" гэдэг үгийг мэдэх үү хэмээн томордог болжээ. Залуусын дунд хит болоод байгаа энэ үгнээс болсон уу, сүүлийн үед сахалтай залуус олноор харагдах болсон ч тэдний хэн нь чийрэг эр болохыг тааж мэдэх аргагүй.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1113 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-05


HUDLAA YARIAD BHIIN YER NI HYNEES BUSAD NI NIL YS L BAINDAG HEHE
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 06:57
Welcome Зочин