Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 4 » Ерөнхийлөгчид "малгай" нь зохиж байна уу?
15:45
Ерөнхийлөгчид "малгай" нь зохиж байна уу?
Ардын дууг улстөржүүлээд "Овоо тахихгүй, одон тараахгүй гэсэн чинь яалаа даа яалаа даа" хэмээн одоогийн Ерөнхийлөгчөөс хэрэв асуудаг сан бол мөн л харилцаа дууны хэлбэрээр "Овоо тахихыг хуульчилсан байдаг юм байна. Одон аваагүй ардчиллынхан олон байдаг юм байна" гэх болов уу.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж овоо тахихгүй, одон тараахгүй гэж амласан эсэхийг мэдэхгүй. Юутай ч сонгуулийн халуун өдрүүдэд түүний багийн PR-чдын зүгээс нисгэсэн телевизийн реклам хүмүүст ихэд хүрсэн бололтой.

Шинэхэн Ерөнхийлөгч маань одон тэмдэгийг олгох шиг болсон нь энэ салбарт ч гэсэн өөрчлөлт хүлээсэн сонгогчдыг эхлээд жаахан гайхуулсан. Юутай ч "хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо цөөрсөн" гэдэг шиг "Ардчиллынх гэж ад үзэгдээд одон хүртэж чадаагүй" гэдэг гомдогсдын тоо Ц.Элбэгдоржийн үед эрс цөөрсөн байлгүй дээ. Одон тэмдэг олгох хуулийг өөрчлөх юм гэсэн. Өөртөө биш өрөөлийн өмнө гавъяа байгуулсан хүмүүсийг Ерөнхийлөгч шагнадаг болох байлгүй, цаашдаа.
Үнэндээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болонгуутаа л долдугаар сарын 1-нд таван хүний амь хороосон этгээдэд хариуцлага тооцно хэмээн иргэд найдсан нь талаар болов. Хэдийгээр ардчилсан тодотголтой Ерөнхийлөгчтэй болсон ч хүний амь хохироосон этгээдүүд хариуцлага хүлээх байтугай өршөөгдсөн нь олон хүнийг гонсойлголоо.

Алдаж эндсэн иргэнээ төр өршөөх нь нэг хэрэг. Авлигачид, албан тушаалын гэх хэрэгтнүүд олноороо өршөөгдсөн нь Ерөнхийлөгчийн буруу юу аль эсвэл хууль завхруулагчдын ажил уу гэдгийг ялгаж тайлбарлах л учиртай. Ерөнхийлөгч "баруун гараа" ерөнхий прокуророор илгээсэн болохоор удахгүй үүнд хариу өгөх юм болов уу.

Ингэхэд Ерөнхий прокуророор Д.Дорлигжав гэдэг хүн томилогдсон нь хоёр талтай харагдав. Ерөнхийлөгч санал болгосон учраас түүний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх байх хэмээн найдсан нэг хэсэг бий. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч Тамгын газрын даргаа Төрийн албаны зөвлөлийн даргаар тавьж "тэнэгтэж" байсан. Өнөө муу Элбэгээ нь бас өөрийн "гар, хөлөөрөө" дамжуулан, нөлөөгөө бэхжүүлэх гэж золигтоогүй байгаа. Уг нь энэ бүхнийг "өөрчлөх" сонголт хийсэн л юм сан.

Ингэхэд өөрчлөх ч бас амаргүй бололтой. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ганц ерөнхий прокурорыг "зайлуулах" гэж гуйхаас наагуур юм болов. Монгол Улсын Ерөнхийлөгч гэж билэгдлийн чанартай "бурхан" юм бол өнөөх их "өөрчлөлтийг" яаж хийх юм бол доо. Өршөөгдсөн хүн бүрийг "нийгэмшүүлэх" гэж гүйх нь Ерөнхийлөгчийн ажил биш. Гэсэн ч Өршөөлийн хуульд хамрагдсан бүхний хувь заяа Ерөнхийлөгчтэй холбож яригдсаар ирлээ.

Ерөнхийлөгчийн нэг жилд хийсэн ажлуудаас олны таашаал хүртсэн "номинаци"-д "Иргэний танхим" байгуулж, төрийн ордонд түмний үг нэвтрэх боломж олгосон нь зайлшгүй нэр дэвших вий. "Иргэдтэйгээ амь нэгтэй байна. Иргэдээ сонсоно" гэх амлалтууд нь ийнхүү ажил хэрэг болов. Энд үг хэлэх эрхээ эдлэхээс гадна хэвлэлийнхний анхаарлыг татах, шууд нэвтрүүлгээр дамжуулан өөрийн санаагаа нийгэмд дэвшүүлэх боломжтой учраас идэвхтэй иргэд ирэх дуртай юм билээ. Иргэдийн саналыг Ерөнхийлөгчийн цахим хуудсаар ч харж болж байв. Хамгийн сүүлд "Иргэний танхим"-ынхан төсөвт тавих иргэдийн хяналтыг сайжруулах оролдлого хийсэн.

Татварын мөнгөөр бүрддэг төсвийг үр дүнтэй зарцуулахыг Ерөнхийлөгч УИХ-ын индрээс ч шаардаж байв. Гэсэн ч Ерөнхийлөгчийн захиргааны зардал нэмэгдсэн эсэх талаар энд үг хэлсэн иргэд мэдээж дурьдаагүй. Ингэхэд төсвийн зардлыг багасгахыг УИХ-аас шаардаад байгаа Ерөнхийлөгчийн төсвийг ч сонжих нь шударга. Өмнөх Ерөнхийлөгчөөс их ажил хийгээд байгаа хэрэг үү, эсвэл "Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй, хүний толгой дээрх сүрлийг гоочлоод байгаа" гэж үү.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв, мөнгө, татварын бодлогын зөвлөх Л.Дашдорж "Ерөнхийлөгчийн төсвийг УИХ хэлэлцэж баталдаг учраас нууц мэдээлэл огт биш" гэв. Ерөнхийлөгчийн төсвийн тоон дүн өмнөх жилийнхээс өссөн харагдаж байгааг тэрбээр үнийн өсөлттэй холбож тайлбарласан. Хэрэв юмны үнэ ингэтлээ өсөөгүй бол одоогийн Ерөнхийлөгчийн захиргааны зардал өмнөхөөс их харагдахгүй юм байх.

Цаазаар авах ялаас татгалзсан Ц.Элбэгдоржийн санаачилгыг гадаад ертөнцөд халуун дотноор хүлээж авлаа. Далай ламаас хүртэл талархал хүлээсэн энэ ажил эх орондоо харин уртаас урт маргааны сэдэв болсон хэвээр. Мод тарих үндэсний өдрийг мэдээж хүн бүр л таатай хүлээж авав. Ерөнхийлөгчийн зарлигаас илүү уур амьсгалын өөрчлөлт, нийслэлийн утаа тоос мод тарихад түлхэж буй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын нэг жилийн ойд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр онцгой ач холбогдол өгч байх шиг. Тэрбээр сонгуулийн халуун өдрүүдийг санагдуулам төлбөрт материалуудыг сонин хэвлэл бүрээр шахам дайлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амлалтыг сануулж, нэг жилийн ажилд нь дүн тавьсан энэхүү хэвлэлийн компанит ажил Н. Энхбаярыг амлалт нэхэх ажлыг хэнээс ч илүү хийж чадахыг харуулав. Н.Энхбаяраас өмнөх Ерөнхийлөгчид сонгуулийн дараа сураг алдардаг бол экс Ерөнхийлөгч маань Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүнийг ч ажилгүй болгож орхилоо. Нэхэл хатуутай өрсөлдөгч, нийгмийн хүлээлт Ц.Элбэгдоржоос илүү ихийг шаардах гурван жил өмнө дурайна.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1045 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-07


oooooooyeeeeeeeeeee elbegeeeeee ooroo l gangaraad bdg ineedte tagjgar ve yu hisen yugara avsan malgaiga gaihulah gd yun der zogsod bgn be boliul tarsimaaaaaaaaa mongoloo gutasa 76 sonutuge gj heluul ene malgaind tohirhiin bnda timu humuse
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-06


naad pizdaa chin hujaa bhgui yu muu mongoliin ard tumniig huuraad bdag uls tur chid buged hujaa pizdaa dur gutchihlaa hujaa hund yaalaa gej mongol malgai zohih yum lalaraa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-04


Ugaasaa alich ulsiin ert tsagiin huvtsas ter tusmaa malgai onoo tsagt shog l haragddag sh dee. Bidnii heldegeer JANJIN MALGAI nadad tsohidog gej bodoj yavdag hyn baival ICHIJ AMIDRAARAI hehe
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 17:19
Welcome Зочин