Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 4 » Дуучин Сэрчмаа: Тэмүүлэн бид хоёр бие биендээ дэм болоод амьдарч байгаа
15:53
Дуучин Сэрчмаа: Тэмүүлэн бид хоёр бие биендээ дэм болоод амьдарч байгаа
Одоогоос 3 жилийн өмнө дуучин Сэрчмаагийн хэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэж байна. Тэрээр тухайн үед "Гадаадад гарна, ядаж л азидаа нэртэй дуучин болно” гэж ярьж байсан байх юм. Үнэхээр тэр хэлсэндээ хүрч Хятадад гарчихлаа. Харин хятад хүнтэй сууснаар түүний Азид алдарших хүсэл биелэх болтугай гэж залбирах л үлдэв.
-Аливаа уран бүтээлчдийг сайн сайн уран бүтээл хийхэд нь хурцалж өгдөг зүйл зайлшгүй байдаг шүү дээ. Чиний хувьд хамгийн анх бие даан уран бүтээл туурвихад "Эмоушн” хамтлагаас гарсан хор шар чинь чамайг хурцалж өгсөн байх. Харин одоо сайн уран бүтээл гаргахад хэн таныг хурцалж байна?
-Би тэр үед "Эмоушн” хамтлагийн гоцлол дуучин байлаа. Уран бүтээлээ хийгээд тодорхой хэмжээгээр нэрд гарах гээд ядаж л байсан цаг. Гэтэл Чинбаа бид хоёрын үг яриа, бидний стиль ч тохирохоо байгаад ирсэн. Хүн ойлгоход хэцүү л хүн байсан Чинбаа. Ингээд Чинбаатай маш таарамжгүй болоод намайг гаргаад өөр дуучин авна гээд л. Ингээд л хамтлагаасаа гарсан даа. Юу ч мэдэхгүй жаахан охин байсан ч бас их шартай байж дээ. Одоо бодоход. Манай гэрт урлагийн хүн байхгүйдээ ч тэр үү намайг аав, ээж гээд гэрийнхэн маань дэмжихгүй "Одоо дуулахаа боль. Тэгээд ч манайд хэзээ урлагийн хүн байсан юм бэ. Түүний оронд гадагшаа явж сур. Юун дуучин. Чамд ер тохирохгүй” гэхээр нь "Аав аа тийм биш. Би заавал дуучин болно. Заавал нэр алдартай дуучин болно. Чинбаад ямархуу хүн бэ гэдгээ харуулна” гээд л зүтгэсэн дээ. Би бүр караокед ч дуулж байсан.

-Наадах чинь Сэрчмаа бааранд зөөгч байжээ гэдэг ярианы хариулт байх нь ээ?
-Харин тийм. Энэ тухай "Чаплин” караокед зөөгч хийж байжээ гээд л сонин хэвлэл дээр ташаа мэдээлж байсан. Тэнд би зөөгч байгаагүй. Хоёр cap DJ хийсэн. Эгч маань тэнд ажиллаж байсан болохоор эгчийнхээ нөмөр нөөлгөнд хоёр cap байх тэр хугацаанд маш их юм сурсан. Түүнээс хойш уран бүтээл хийх гээд хөгжмийн зохиолч нар дээр очиж дуу гуйгаад л. Иймэрхүү дуулдаг намайг сонсооч гээд л. Ээжийн тухай нэг дууг анх Том Жагаа ах маань өгсөн. Дараагийн миний уран бүтээлүүдийг та бүхэн сайн мэдэж байгаа биз дээ. Одоо бол өөрөө өөрийгөө л түлхүүрдэж байна даа. Тасралтгүй дайчин хөдөлмөрлөнө л гэж өөрийгөө түлхүүрддэг дээ.
-Солонгосчуудтай ер нь нэр холбогдчих гээд байдаг. Солонгос найзууд олон уу?
-Миний ирээдүйн зорилго гадаад руу гарах. Ядаж л Азидаа гарах хэрэгтэй. Тийм учраас хүн таних хэрэгтэй биз дээ. Таньдаг Солонгос гэлттүй Япон, Хятад гээд бий.

-СТА цол авч байсан үеэ нэг дурсаач. Чамайг СТА авлаа гээд атаархагсад олон байдаг?
-Бие даасан тоглолтынхоо дараа Казакстанд болсон олон улсын наадам, Улаан-Үдэд болсон наадмаас Гран при авч байлаа. Гурав дөрвөн тэмцээнд орж дандаа алтан медаль, гран при авсан. Үүний дараа ирээд л СТА хэмээх сайхан цол авсан. Яалаа гэж би СТА хэмээх энэ цолыг авах билээ дээ гэж бодсон ч би авахгүй ээ гээд засгийн газрынхаа өгсөн шагналыг авахгүй байх эрх надад үгүй шүү дээ.

-Уран бүтээлч хүмүүсийн ихэнх нь уран бүтээлээ туурвихын тулд өөрийгөө ямар нэгэн байдлаар золиослосон байдаг. Чиний хувьд золиосолсон зүйл байна уу?
-Манай эмэгтэй дуучдын ихэнх нь орой гэрлэдэг. Залуу насаа урлагт өгчихөж байгаа байхгүй юу. Хэтэрхий дуундаа орсоноос болоод өөрийн гэсэн амралт байхгүй, цаг наргүй ажилладаг. Үүрээр гэртээ орсон цаг их олон доо.

-Орой гэрлэх гэснээс "Казино” хэмээн нэрлэдэг Байгаль гуайн хүү Тэмүүлэнтэй гэрлэх гэж байна гэсэн яриа гараад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бүхэнд үнэн бол үнэнг нь худлаа бол худлааг нь хэлж цэг тавих болсон байх аа?
-”Мичид рекордс” студид нь "Чи минь ирнэ” нэртэй дуугаа бичүүлж байхдаа би Тэмүүлэнтэй танилцсан. Тэрнээс хойш байнга миний уран бүтээлийг дэмжиж тусладаг. Миний амьдралын нэгэн чухал хүн минь юм шүү дээ.

-Тэмүүлэнгийн юу нь чамд тэгтлээ татагдав. Чи бол сайхан бүсгүй?
-Манай Тэмүүлэнг сонин хэвлэлээр их хартай, ууртай хаа явсан газар нь дагаж явдаг гэж бичсэн байдаг. Тийм хүн биш шүү дээ. Сэтгэл сайтай хүн. Тайван дөлгөөн. Сэтгэлийн сайханд нь татагдсан.

-Тэмүүлэнгийн аав Байгаль гуайг та хоёрыг суулгахгүй гэж янз бүрийн юм болдог гэж сонсож байсан санагдаж байна?
-Тэмүүлэнгийн аавыг нь ухаантай хүн гэж бодож явдаг. Миний анхны тоглолтыг "Мичид рекордс” ивээн тэтгэж байсан. Тэр ч утгаараа уулзаж байхад уужуу тайван хүн шиг л санагдсан. Тэр үеийнхээрээ л дүгнэдэг. Миний энэ удаагийн тоглолтыг ч гэсэн ивээн тэтгэгчээр орж байгаа. Бид хоёр одоохондоо гэрлээгүй найзлаж байгаа учраас ээж аавыг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан бид хоёр бие биендээ дэм болоод амьдарч байгаа.

-Хэзээ гэрлэх бодолтой байна?
-Цаг нь болохоор гэрлэнэ дээ. Эмэгтэй хүн болгон л ханьдаа халамжтай үр хүүхэддээ хайртай гэрийн сайн эзэгтэй байхыг хүсдэг. Ээжтэйгээ адилхан сайн эзэгтэй болж чадна гэж бодож байгаа.

-Уучлаарай, Тэмүүлэн гэр бүлтэй төдийгүй хүүхэдтэй юм билээ шүү дээ?
-Надтай танилцахдаа Тэмүүлэн гэр бүлээсээ салчихсан байсан. Хүний анхны хайр, анхны амьдрал бүтдэггүй тохиолдол байдаг л биз дээ.

-Сэрчмаа Тэмүүлэнгийн эхнэртэй нь үсдэлцэж зодолдсон гээд өнөөдрийн нэгэн хэвлэл дээр бичсэн харагдсан?
-Хүмүүсийн урдны амьдрал шүү дээ. Би эхнэрийг нь нэг ч хараагүй.

-Хүүхэдтэй болвол хэдэн хүүхэд гаргана гэж боддог вэ?
-Хүндрэлтэй биш амархан төрөөд байвал гаргаад л байна. Даанч эмэгтэй хүн төрөх, үхэх хоёр нь адилхан гэж ярьдаг болохоор айдаг л даа. Эмэгтэй хүн хүндрэлтэй ч гэсэн төрдөг л юм болохоор ямар ч байсан хэзээ нэгэн цагт гурван хөөрхөн хүүхэдтэй болох төлөвлөгөө бий.

-Өөрөө их олон эрэгтэйтэй нэр холбогдож байсан. Эмоушны Чинбаа, Камертоны Болдоо, Gross-ын Нэмэхээ, дуучин Батжаргал бас нэг Солонгос гээд л?
-Ийм яриаг тоохоо ч байж дээ. Би ямар нэгэн хүнтэй ажил ярих гээд яг чамтай сууж байгаа шигээ ингээд кофе уугаад ярьж суудаг. Би ажил хэрэг ярих гэж байж ямар гэртээ дагуулж очилтой нь биш, гэрт нь дагаад очилтой биш. Хэцүү шүү дээ. Би ганцаараа ийм зовлон эдэлж байгаа биш. Олны хараанд байдаг хүн болгоныг иймэрхүү хов дайрч л байдаг.

-Биеийн жин барьдаг уу. Чи их туранхай юмаа?
-Нэг их туранхай бишээ. Ер нь яаж ч идсэн 57 кг-аас хэтэрдэггүй болохоор ерөөсөө хоол сойдоггүй хамаагүй идээд л байдаг.

-Дуучдын хоолоо олж иддэг ганц зүйл нь хоолой. Хоолойгоо яаж гамнадаг вэ?
-Би ярихдаа их аяархан ярьдаг. Дуулахдаа илүү хүчтэй хоолойтой болж энергиэ гаргадаг. өдөржин их ярих нь энерги их алддаг. Тийм учраас жирийн үедээ намдуу тайван байгаад дуулахдаа илүү энергиэ зарцуулдаг даа.

эх сурвалж: Shudarga.mn
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 3022 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 8
[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-06-06


ene odoo hezeenii yariltsgala yum be??? oilgohgvi yum. ternaas gadna manaihan yagaad bie bieniigee muuhai yanhan ene ter geed uurlaad bgaa yum be? ene hvn asia-n tvwshind garah zorilgotoi bna shuu dee tehiin tuld gadaad hvmvvstei holboo togtooh heregtei bj geh met zuw talaas ni harahiig hichee l dee.
VVNEES GADNA SONJUUR-iinhand heleh yum bna: ih aldaatai bichih yumaa, mongol helnii zuw bichih dvrem ene ter nomnoos ch boltugai haraad olon niited medeelel hvrgej bgaa yum chin zuw saihan bichij bai l daa. ta nariig tawidag yumnuudiig vzdeg talarhdag. gewch ene aldaatai bichleguud vzegchidee hvndlehgvi bgaa yum shig sanagdah yum. Buun aldaa l baihiin. aan bas 1 yum ene ch yahuu zvgeer bichlegiin aldaa orchihson bna ene serchmaagin zurag deer MARRIED WITH DUMB CHINA gedeg deer with gedgee buruu bichchij. ene bol ter mongol helend gargaad bgaa dvrmiin aldaanuudaas chin uur hereg l dee. anhaaraltai yumaa shalgaj hiij bai amjilt zaluusaa!
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-06-05


Manai Mongolchuudiig YHER GEDEG ni yah argagyi ynen shyy. MOORCH BAIHAA BOLIOSOI
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-06-05


Ene yanhan huuhen ichdeggui l yum bhdaa za iimerhuu tsartsan garuud suramgai boloo biz dee yu ch gej helehev dee yashka mini ochij ochij hujaa odoo mongoloor duuren hujaagiin sheesnuud tegeed tsus holildoj ehelj bna daa taminee yanaa odoo ene yanhaniig mongoliin irgenshlees hasaad ter ovor bn uu hujaa bnuu durtai gazriinh in irgen bolgochihdoggui l yum bhdaa ene ch ugaasaa l olon jiliin omnoos hujaa solongosiin ovor damjij bie unelen heden bolson boloogui duu gargaad ooriigoo od geed bodson yanhan ene sejigiin huuhniig bodohoor oi gutaad booljmoor bna dayar mongoliinhon usiig in husaad hayahgui haaguur yvj bsan yum be dee Dayar Mongoliinhon neg yum bodoj setgeech deer ene yanhaniig omoorood hentei suuh in ta nart yamar hamaatai yum be genuu bas l gadaadiin yumuu hujaagiin door hevtsen orooson dugui bolson yashka bgaa daa bid adil emegtei hun ch yaj ch zovj bsan omhii hujaatai suuj bulaigaa delgehgui yum shuu
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-05


Haraad baihad Chinbaa udii zeregtei yavuulchihsan yum bishuu. Chinbaad shar n hudluud geed l buh yariltslaga n tegeh yum. Chinbaad bayrlaj yavaach ingej tenegtej baihiinhaa orond.
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-04


Тэнд би зөөгч байгаагүй. Хоёр cap DJ хийсэн
Би Xужаатай суугагүй. Өвөрмөнгөл xүнтэй суусан гэx вий дээ xиxиxиxиxи cool
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-04


hen ni henteigee amidraad yvah ni ta 2 t ymar hamaa bnaa....Sheesnuudee
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-04


yanhan minuu zee gej duudmaar ba oor uy geheb dee
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-04


muu gichi hujaagiin dewsger mongold ireheer chini alna daa mglchuudaa tsusaan tsewer bailgaarai naad muu gichiigii chini huuhed ni hujaa shees garch mgliig samarch buun hujaa nar orj irne angry angry angry angry
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 00:52
Welcome Зочин