Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 8 » Монгол эмэгтэй Солонгосын орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа
11:47
Монгол эмэгтэй Солонгосын орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа
Өнгөрсөн лхагва гаригт болсон БНСУ-ын орон нутгийн сонгуульд Монгол эмэгтэй ялалт байгуулжээ. Түүний солонгос нэрийг Lee Ra буюу И Ра гэдэг аж.
33 настай тэрээр Ханнара (Их үндэстний нам) намын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдөн ялснаар Кёнги мужийн хуралд төлөөлөгчөөр ажиллах болж байна. Кёнги нь Сөүлийн дараа ордог томоохон муж юм.

Солонгост гадаад хүн сонгуульд ялсан тохиолдол анх удаа болж буй нь энэ юм. Мөн манай улсын иргэн Г.Цэцэгсүрэн орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй байна.

Өнгөрсөн оны сүүлчээр гарсан мэдээллээр БНСУ-д 127 мянган цагаач гэр бүл амьдардагаас олонх нь Кёнги мужид амьдардаг аж Тиймээс ч И Ра сонгуульд ялалт байгуулснаа мэдээд "Гадаад хүнтэй гэрлэсэн цагаач эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийн тухай асуудалд би хамгийн гол анхаарлаа хандуулах болно" хэмээн мэдэгджээ.

Мэдээж анхны сонгуулийнх нь ажилд бүх талаар дэмжсэн нөхөр, гэр бүл, хамтран ажиллагчиддаа талархал илэрхийлсэн байна. И Рагийн нөхөр солонгос хүн, тэд 2003 оны есдүгээр сараас хойш тэнд амьдарч байгаа аж. 2008 онд Монгол бүсгүй хангуг улсын иргэн болжээ. Гэхдээ тэр нөхрийнхөө овгоор овоглох хүртлээ нэлээн бэрхшээлийг туулсан байна. Тиймээс ч анх солонгосын иргэний үнэмлэхийг нь гардахдаа "Одоо л хүн шиг амьдрах цаг ирлээ" хэмээж, түүнээс хойш солонгост суурьшсан гадаад иргэдийн болон олон соёлт гэр бүлийн тулгамдсан асуудалд анхаарахаар улс төрд орсон тухай солонгосын сайтуудад дурджээ.

И Ра өмнө нь БНСУ-ын Гадаад иргэдийг дэмжих төвд сайн дурын ажилтнаар ажилладаг байжээ. Тэнд байхдаа сайн үйл хийсэн хүмүүсийг дэмжиж урамшуулдаг тус улсын Хууль зүйн яамны тусгай шагналыг хүртэж байсан аж. Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө Сөүл хотын Иргэний бүртгэлийн газрын гэр бүлийн визтэй гадаад иргэдийн асуудал хариуцсан хэлтэст орлогч даргаар ажиллаж байсан юм.

Б.Нямсүрэн
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2674 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 11
[Сэдэв] 11. | Бичсэн: | 2010-06-13


Huurhiiduu ter sain baina uu gej helj chadahgui chan banuu gehviidee.mongol huvtsasaan martaad yu ch bilee terendee orooldohviidee gej.tand amjilt husie.
Хариу:

[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-06-10


tand bayar hvrgie....amjilt hvsie ..... smile
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-06-10


7 d bichsen hun joohon unen yum bicheech dee.ner devsheed yalsan ni unen shd.ugaasaa hannaradan yalagdsan shd.minju dan diilenh olnoor garch irsen .ene mgl huuhen chini hannaragaas devshij yalalt baiguulsan.avtomataar avchihsan suudal bish.
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-06-09


"Одоо л хүн шиг амьдрах цаг ирлээ" хэмээж wtf angry
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-06-09


Bayar hurgie.Aztai l baina daa.Oron nutgiin songuuld neree devshuuleed uur humuustei ursulduud yalaad garaad irsen yum bish ee humuusee.Oron nutgiin songuuld ihenh suudaliig avsan namuud 10% suudaliid huvaaj avtomataar hun oruuldag yum.Ternii negend manai mongol emegtei bagtsan bhgui yu daa.Jishee ni: Han Nara Dan niit 60% -r songuuld yalsan bol nuguu 10% huviin 6% ezemshih bolno gesen ug l dee.Terend ni 6-n hun avtomataar orno gesen ug.Hamgiin gol ni ene bolomjiig aldahguigeer mongolchuuddaa zoriulsan sain uil hiih heregtei dee.
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-06-09


solongos irgenii unemlehee unseed uldeeree.... gej
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-08


Mongol ner n Gerlee gedgiin. Amjilt husie
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-08


mongol hun gadaadad ner devsheed yalsan ni shan l sonsogdoj bna daanch mongoloosoo yavaad gadaad huntei suuj bgaa hun shuudee hoorhii TSUSAAN TSEVER BAILGII MONGOLCHUUDAA
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-08


Odoo Mongoloosoo buun buunuur ni huuhenuud avhcirch huntei suulgaad buyan uildeed ehlehvii dee Muruuruu uuruu l naanaa Solongos irgenii unemlehee unseed uldeerei.!!! Guij bna.
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-08


ynen bol saihan l medee bna gehdee itgej chadahgyi l bna shyy
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-08


bayar hurgie. solongos huntei suusan emegteichuudiig uzen yadaad bsan humuus eniig hardaa. sain l bn sh dee. odoo mongol busguichuudteigee hamtarch ajilaarai. ted chini bas ih huchirheg humuus bgaa shuu. amjilt husie
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 23:04
Welcome Зочин