Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 8 » Саёоко: Хакухо миний анхны хайр
11:49
Саёоко: Хакухо миний анхны хайр
Манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг Хакухогийн гэргийн Саёокотой ярилцлага хийж илгээснийг хүргэж байна.
-Тантай хийх ярилцлагаа сумогийн тухай яриагаар эхлүүлэх нь зүйн хэрэг биз ээ. Ер нь ингэхэд япон охин Саёоко хэзээнээс сумотой танилцаж эхэлсэн юм бол?

-Намайг бага байхад эмэг ээж маань сумо их үздэг байлаа. Эмээтэйгээ хамт суугаад л сумогийн барилдаан их үздэг байснаа одоо ч тод санаж байна. Японы үндэсний бөх болоод ч тэр үү, маш өвөрмөц, ер бусын онцгой болоод ариун дагшин санагддаг хүүхэд ахуйн бодол маань одоо ч хэвээрээ.

-Та ер нь багадаа ямар хүүхэд байв аа?

-Цэцэрлэгээс эхлээд ахлах сургууль төгстөл ээж маань намайг хүргэж өгч, тосч авдаг байсан. Би багаасаа зөвхөн хичээлээ л хийдэг охин байсан. Гэхдээ хичээлийнхээ хажуугаар янз, янзын урлаг спортоор хичээллэдэг байлаа.

-Таны аав "Асашёорюү" фэн клубийн тэргүүн гэж сонсож байсан. Энэ үнэн үү?

-Миний аав сумод их дуртай. Одоогоос арваад жилийн өмнө монгол сумочидтой танил байсан аав маань Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах сайн дурын үйл ажиллагааг нэлээн өрнүүлдэг байсан.

-Саёоко сан, та аваргатай хэзээ танилцсан талаараа ярихгүй юу. Нэг удаагийн оройн хүлээн авалтын үеэр танилцсан гэл үү?

-Тийм ээ. Яг аваргын хажуугийн суудалд сууж таарсан юм.

-Анх хараад төрсөн бодол... ?

-Их эелдэгхэн, маш том биетэй залуу байсан. Тэгээд үргэлж л инээгээд байсан шүү.

-Та багадаа эмээтэйгээ сумо үздэг байж, бас аав тань сумогийн шүтэн бишрэгч. Ингэхэд ер нь сумочтой сууна гэж бодож байв уу?

-Би ер нь сургууль хичээл гээд л гүйдэг охин байсан. Бас ирээдүйд нэвтрүүлэгч болно гэсэн мөрөөдөлтэй байсан болохоос сумочтой гэрлэнэ гэж огт бодож байгаагүй ээ. Ханьтайгаа анх танилцаж байх үед их сургуулийн оюутан байсан. Тэр үед ч бас тийм бодол төрөөгүй байсан шүү.

-Япон хүүхнүүдийг сумогийн бөхчүүдтэй суухыг мөрөөддөг гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ. Та тэгж мөрөөддөггүй байсан гэж үү?

-Залуу охид гэхээсээ илүүтэй ахмад хүмүүс сумогийн шүтэн бишрэгчид байдаг. Магадгүй сумочтой суух юм сан гэж боддог бүсгүйчүүд байдаг байх л даа. Гэхдээ би сумо бөхтэй сууна гэж ерөөсөө бодож байгаагүй.

-Та харь нутгийн бэр болсон. Монгол орны тухай хэзээ анх дуулж байсан бэ?

-Түүхийн хичээлээр Чингэс хааны тухай үзэж байсан ч Монголын тухай нарийн мэддэггүй байсан. Цэнгэг агаар сэнгэнэсэн хөдөө тал, шөнөдөө гэрэлтэх од нь үзэсгэлэнтэй талаар бага сага дуулж сонссон л төдий байсан. Гэхдээ аав маань хандивын янз бүрийн ажил өрнүүлдэг байсан гэж дээр хэлсэн дээ. Ахлах сургуулийн сурагч байхдаа монгол хүүхдүүдэд туслах мөнгө цуглуулах сайн дурын ажилд хүртэл оролцдог байсан. Тэгэхээр бас ч мэддэг байжээ.

-Аваргын ямар зан чанарт нь илүү татагдсан бэ?

-Танилцсаныхаа маргааш өдөр нь Хакухо над руу утасдаж, бид харилцдаг болсон. Тэр үед дөнгөж жүрёод дэвшээд байсан үе нь л дээ. Тэр үед Хакухо "Хакухо ёкозуна болж, Саёоко нэвтрүүлэгч болчихоод надаас сурвалжлага аваарай" гэж хэлж байлаа. Тэр цагаас бид хоёрын үерхэл эхэлсэн юм. Урьд нь эрэгтэй хүнтэй найзалж, үерхэж байгаагүйг ч хэлэх үү. Хакухогийн цайлган цагаан сэтгэл, сумод хандах цэх шулуун чанар, ариухан бодол санаанд нь шууд л татагдсан.

Тэр үед хань маань надад "Өвгөн эмгэн болтлоо хамтдаа амьдаръя" гэж хэлсэн юм.

-Гэрээсээ хол амьдрах аваргыг бэртсэн байхад нь та асрамжлан халамжилж байсан. Хамгийн хэцүү үед нь цуг байж, дэмжиж байсан гэдэг....

-Тийм ээ. Сумогийн төлөө бүх сэтгэл, биеэ хайр найргүй зориулж буйг нь хараад өөрийн эрхгүй түүнийгээ дэмжин тэтгэж явъя гэсэн бодол төрж, энэ нь өдөр ирэх бүрийд гүнзгийрч байсан. Ширүүн өрсөлдөөн, тэмцэлдээн, хүнд дасгал сургуулилт байнга хийдэг бөх хүнийх нь хувьд ч хамгийн сайн нөхцөл байдал, орчныг нь бүрдүүлэхийн төлөө хичээж явъя гэж тэр үед бодогдсон. Одоо ч байнга энэ тухай л боддог.

-Харь нутгийн бэрээ нөхрийн тань аав ээж хэрхэн хандаж, хүлээж авах бол гэж санаа зовж байв уу?

-Тэр үед Хакухо озэки болсон байсан. Анх аавтайгаа утсаар ярьж дараа нь Кюшюү башёгийн үеэр аавыг ирэхэд бид хоёр уулзсан. Монголын үндэсний бөхийн их аварга, Монгол Улсын баатар хүн, удам угсаа, нэр төрөө их эрхэмлэн нандигнадаг гэж сонссон болохоор нэлээд сүрдэж, айж байсан. Яг үнэндээ би маш их эсэргүүцэх байх гэж бодож бас ч бэлтгэлтэй байсан. Харин аав маань "Та хоёр өөр, өөр үндэстэн ч охин минь чи Давааг минь хайрлаж, түшиж тулж явна гэж бодож байгаа бол гэрлэж болноо" гэж надад хэлсэн.

-Ингэхэд та нөхрөө хэн гэж дууддаг вэ?

-Янз янзаар дуудна даа. Хакухо ч гэж дуудна. Папа ч гэж хэлэх үе бий. (Японд хүүхэдтэй залуу хосууд бие биенийгээ ихэвчлэн папа, мама гэж дууддаг. Сурв) Бас Даваажаргалаа ч гэж дуудна. (инээв).

-Монгол хэл сурч байгаа гэсэн. Аваргатай монгол хэлээр ярьдаг уу?

-Үерхэж байхдаа монгол хэл шаргуу үзэж байсан. Одоо хоёр нялх хүүхдээ хараад зав муутай, эрчимтэй сурч чадахгүй л байна. Хадам аав, ээж хоёрыг Монголоос ирэхэд тэдний яриаг барагцаагаар ойлгодог ч эргээд ярьж чаддаггүй юм. Хамаатан садан, танил нөхдөө ирэхээр Даваа намайг монголоор ярь ярь гээд шавдуулна гээч.

-Монгол хоолонд хэр гаршиж байна даа?

-Ер нь хийдэг шүү. Бантан, хар шөл, хуушуурыг сайн хийдэг болоод байгаа. Хадам эгчээрээ заалгадаг. Хааяа Даваа өөрөө ч бас хийдэг. Түүнээс нь харж, хийж сурч байгаа. Анх тэдний гэрт очоод хуушуур хийж сурсан.

-Хакухог Японы иргэн болох вий гэсэн болгоомжлол бий. Та ер нь иргэншлийн тухай юу гэж боддог вэ. Та Монголын иргэн болох уу?

-Нөхөр маань одоогоор Японы сумо бөхийн холбоонд харьяалагдаж, бөх хүний үүргийг гүйцэтгэж байна. Магадгүй зодог тайлаад Монгол руугаа буцах ч юмуу, ямар ч тохиолдолд би түүнийгээ дагана. Тэгэхээр тухайн үедээ л шийдэх байх даа.

-Бөхийн удамтай сайн бөхийгөө гадаад хүнтэй суусан гэдэгт монголчууд жаахан тиймхэн байдаг л даа. Та ёс заншил хатуу орны хүний хувьд ойлгох биз...

-Олон зүйл бодогддог л доо. Гэхдээ бид хоёр нэгийгээ энэ монгол, энэ япон гэж бодолгүйгээр хоёр биендээ ариухан сэтгэлээр л дурлаж, бие биенээ хайрласан. Би юу ч бодолгүйгээр түүнийг хайрласан. Хайр ирэхээрээ олон зүйл ч бодогддоггүй юм билээ. Хакухо миний анхны хайр, Хань маань энд маш их хичээж, зүтгэж өнөөдрийг хүрсэн. Тийм атлаа бидний хайраас болж элгэн нутаг болох Монголдоо элдвээр хэлүүлж байгаад нь миний сэтгэл их өвддөг.

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Өдрийн сонин
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2244 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 10
[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-06-12


ENE TARGANTAI EMEGTEI HUN MUNGUND L BOLJ SUUNA SHDEE
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-06-10


zailaa Hakuho chin GOOL aldachihaad l yaah arggui bolood tegeed bodood bsan chin mongotei sumo-d ner hvndttei aavtai geed suugaa biz dee nadaa yria biz dee
xa xa
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-06-10


YAMAR UYMNII HAIRAARAA SUUHAVDEE. NAAD HUUHEN NI HELSEN BNA SHT ANH ULZAAD L AAV NI SUU GEJ SHAAL TENEG ZAILUUL TAARNA MONGONOOS BOLJ SUUSAN TENEG NOVSH
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-06-09


mongolchuud surtei yum. hakuho yapon avgaitai bolloo geed yu ni bolohgui gej. harin ch yapon huuhen zugeer yum bishuu. 2 yu ch uzeegui zaluu hos baisan bna.
ta 2t az jargal husii.
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-06-09


Hair mair gej ylger yariad yadag bna aa Mongond ni bolsiishdee shuud l nyyrendeer ni bicheestei bna sh dee
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-09


hen henteigee suuh ni yahav gehdee davaajargal mongond ni bolson bhaadaa saihan hyyhen bish l bna
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-09


hunii amidrald hairaas iluu erhem nandin zuil baidag gejuu hakuhog bi anhanaasaa l oilgoj bsan hairaa hamgaalj uldsen chamd bayr hurgei mongol epon hamaaguieee
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-08


chinggis uvuu maani olon yanziin undestnuudiin huuhnuudees hatnaa bolgoj avch baisan yum shuu...zuv zuv...harin mongol erchuud ayataihan hun shig baij mongol huuhnuudee hairlaad halamjilaad surchih heregtei bolov uu...tegvel mongol huuhnuud yu bolloo gej gadnii huntei suuh geed ulairaad baihav dee.
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-08


hakuho ch buir suuritai sain hun shuu. mongoliin irgen bolgovol taarna ene avgaigaa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-08


angry angry angry gehdee l......................
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 05:56
Welcome Зочин