Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 10 » Тавантолгойгоос нэг Монгол хvн 13000 долларын хувьцаа эзэмших боломжтой
15:31
Тавантолгойгоос нэг Монгол хvн 13000 долларын хувьцаа эзэмших боломжтой
Монгол улсын ерєнхий сайд Батболд Тавантолгойгоос Монгол улсын иргэн бvр хувьцаа эзэмших боломжтой гэж хэлсэн нь олны анхаарал татаад байна. Зарим тєрийн бус байгууллага бvр нэг Монгол хvн хэдэн тєгрєгний хувьцаа эзэших боломжтойг хvртэл тооцоолж гаргажээ. Энэ тооцоогоор бол нэг Монгол хvн 13 мянган долларын хувьцаа эзэмших боломжтой юм. Оюутолгойн орд газраас Монголчууд санасандаа хvрсэн хувь хишиг хvртэж чадаагvй байгаа.
Харин Тавантолгойн орд дээр энэ алдаанаасаа суралцаж иргэн бvр хувьцаа эзэмших маягаар хувь хишиг хvртэх ёстой гэж Иргэний хувьцаа тєрийн бус байгууллага vзэж байна. Энэ утгаараа тэд Монгол улсын ерєнхий сайд Батболдын санааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тавантолгойн хувьцаа иргэдэд яагаад ашигтай болохыг тэд Тавантолгой компанийн хувьцаан дээр тайлбарлаж байна. Тавантолгойн орд газар 6,4 тэрбум тонн нvvрсний нєєцтэй. VVний нэг тонныг нь бохироор гаргалаа гэхэд 56 доллар гэж тэд тооцож байна.

Ингэж олсон орлогын 10 хувийг л иргэддээ хувьцаа болгож олгоход хангалттай. Нийт орлогын 10 хувь 35,84 тэрбум доллар болох бєгєєд vvнийг 2,7 сая хvн амд хуваахад нэг МОнгол хvнд 13000 мянган долларын хувьацаа оногдох тооцоо гарчээ. Мэдээж хэрэг vvнийг иргэн бvрт хvргэх 1,5 саятай харьцуулахад их мєнгє. Бас дээрээс нь vvнийг Оювутолгойн хувь гэж 70,50 мянгын бэлнээр єгч "єєх ч биш булчирхай ч биш” болгох хэрэггvй. Vvний оронд давуу эрхийн хувьцаа хэлбэрээр иргэдэд олгох нь зvйтэй. Давуу эрхийн хувьцаагаар олгосон тохиолдолд иргэд удирдлагад оролцохгvй, зvгээр л ноогдол ашиг хvртэж сууна гэсэн vг юм.

Гэхдээ vvнд мєн эхний хэдэн жилдээ хувьцааг зарж борлуулж болохгvй гэсэн нєхцєл тавих нь зvйтэй гэж vзэж байна. "Иргэний хувьцаа” тєрийн бус байгууллагын энэ залуус уул уурхайн баялагийг ард иргэд тэгш, vр єгєєжтэй хvртэх зарчмыг тєр барммтлаасай гэж хvсч байгаагаа илэрхийлсэн. Хvний хєгжил сангаас бэлэн мєнгє тараасныг тэд эсэргvvцэж байсан. Нийт 500 мянган тєгрєг тараахад 1,4 их наяд тєгрєг хэрэгтэй. Vvнийг зvгээр тарааж байхын оронд хєрєнгє оруулалт хайгаад байгаа коксын vйлдвэр, 40 мянган айлын орон сууц зэргийг єлхєн барих боломжтой гэж жишээ татаж байгааг засгийн газкар, УИХ анхаарахад илvvдэхгvй л юм.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 913 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-12


tavantolgoi geltgui tomoohon buh ordoos mongolchuud huvi hurteh heregtei daraastai olon ord bgaa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-11


hi enenhuu medeeliig unshlaa minii bodloor mash zov sanal gej bodoj baina bid belen mungu avaad yamarch hereggui ureed taraad duusna huvitsaa helbereer baival bidend amidrah hemjeend tus bolohoroos gadna tsaashdiin ireeduid mash ih hurungu oruulalt bolj baina gej uzej bn minii huvid 100 huvi demjij baina batbold gushuuni sanaliig demjij bn good luck
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 21:35
Welcome Зочин