Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 10 » “Талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай Төмөр замынхнаас нэхнэ”
15:40
“Талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай Төмөр замынхнаас нэхнэ”

"Хоёр хүүхэд вагонд дайруулж 15 настай нь газар дээрээ нас барж, хоёр настай хүүгийн гар нь  тасарчээ” гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Уг мэдээлэл  хоёр хүүхдийг  хот хөдөөг хэрэн чихэр,  жимс, тамхи зарж борлуулдаг бараг л тэнэмэл хүүхэд байсан гэх аястай байсан нь худал байжээ.Талийгаач  Э.Мөнхтэнгэр хүү дүүгийнхээ вакциныг хийлгэх гэж  гараад гэрийнхээ урд төмөр замын гарам дээр  осолд орсон аж. Тэдний ярьснаар Төмөр замынхны буруутай үйл ажиллагаанаас болж  хоёр хүүхдийн нь нэг хорвоогоос хальж, нөгөө нь насаараа эрхтэн дутуу болжээ. Хорвоог орхисон хүүгийн нь зурагны өмнөх зул жаргаж амжаагүй, өрөөсөн гаргүй нялх үрийнх нь шарх эдгэж сорвижоогүй байхад ээж Г.Энхжаргал, аав Б.Энхтөр нар нь манай сонинд хандсан юм.

 

-Уучлаарай. Энэ эмгэ­нэлт явдал хэдийд болов. Ямар нэгэн учир шалтгаан байгаа болоод  хоног ху­рааж ч амжаагүй байхдаа хэв­лэл мэдээлэлд  хандаж байгаа болов уу? (Ээж  нь эхэр татан уйлж  хэсэг суув.)

-Осол өнгөрсөн сарын 21-ний 15 цагийн үед болсон. Тэр үед бид хоёр ажилдаа явсан байсан юм. Манайх төмөр замтай ойрхон байдаг. Гэхдээ миний хүү мэдээ орсон цагаасаа л энэ замаар явсан болохоор хэзээ ч вагон явж бай­хад гарахгүй. Ачааны 12 залгаа вагоны сүүлчийнхэд нь дайруулан 130 метрт чирэгд­сэн байсан. Газраар нэг цус, хув­цас­ных нь тасархай гээд  ямар аймаар  байсан гэж санана.

-Явж байгаа вагоны араар гэхээр маневар хийж бай­сан юм уу. Тэнд дохио­чин байгаагүй хэрэг үү?

-Харин тийм. Хамгийн гол асуудал наадах чинь бай­гаа юм. Хүмүүсийн ярих нь дохиочин байхгүй хот руу тэмцээнд явсан байсан гэсэн. Бас  тэр найруулагч нь  осол гарах магадлалтай талдаа биш эзгүй, хүн амьтангүй талдаа зогсож байсан байгаа  юм. Дохиочин нь туг бариад дохио өгдөг. Харин найруулагч нь ваго­ны толгойг салгадаг, ивээс хийдэг тийм үүрэгтэй хүмүүс  шүү дээ. Тэд ажлаа зохих журмынх нь дагуу хий­­сэн бол өдийд бид ийм байдалд хүрчихгүй л байхгүй юу. 

-Төмөр замтай ойрхон бай­даг гэхээр оршин сууж байгаа газар чинь зөв­шөө­рөлгүй болж  таарах нь ээ?

-Зөвшөөрөлтэй. Тэнд бид 20 жил болж байна. Гэтэл бид­нийг хориотой бүсэд байсан гээд байгаа юм. Албан ёсны зөвшөөрлийг нь Д.Хаянхярваа гишүүн 2008 оны сонгуулийн үеэр бидэнд гардуулж өгсөн. Тэр хүн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан болохоор хич­нээн өрх оршин суудаг, төмөр замаас хэдэн метр хол байгааг мэдэж  байгаа.  (Ээж нь толгойгоо базлан сэгсэрч дахин уйлав)

-Талийгаач хүүгийнхээ тухай дурсахад  хэцүү байх нь мэдээж. Гэхдээ та хүү­гийн­хээ тухай жаахан ч гэсэн ярихгүй юу?

-Миний хүү манай гэр бүлийн нар нь байсан. Ухаа­­лаг, дөлгөөн, аливаа зүй­­лийг хийхдээ няхуур ням­бай. Саяхан л "Ээжээ хашаан­даа сайхан мод тарьж цэцэр­лэг­жүүлнэ ээ. Ирэх зун их гоё бол­но” гээд инээж явсан. Хавь ойрынхон маань ч гэсэн  "Энэ Энхтөрийн Мөнхтэнгэр их сайн хүү шүү” гэдэг байсан. Ээж, аав, ах, дүүдээ ямар их халамжтай байсан гээч. Ийм богинохон нас­лах  болохоороо л тийм зөө­лөн, сайхан сэтгэлтэй бай­­сан юм  байх даа.(Хоёул уйлав)

-Дүүг нь хүн аварсан гэж сонссон?

-Манайхаас хойно байдаг нэг залуу  төмөр замын гарам дээр ирээд нэг нэг вагоны доогуур шургаж  ташуулдаж  явсаар хүүхдүүдийг дайрдаг тэр вагоныг өнгөрөөх гээд зогсож байтал хүүхэд чар­лахаар нь шагайгаад хартал дайруулсан байсан гэсэн. "Хүүхэд дайруулсан байна” гэж орилоод багыг тэврээд автал баруун ханцуй нь хоосон цус урсч байсан гэсэн.  Боох юм хайж вагоны жолоочийг "Аптекаа аваад ир, маарал гаргаж ирээд боо” гэхэд боолт хийх маарал ч үгүй хоосон  хайрцаг  байсан гэсэн. Тэгээд нэг юм аргалж боогоод л эм­нэлэгт хүргэсэн  байсан. Өдөр болсон ослыг бидэнд 19.00 цагт хэлж байгаа юм даа. Хариуцлагын тогтолцоо үнэ­хээр хаа хаанаа  алга. 15 настай эрэгтэй хүүхэд байхад  осол дээр очсон цагдаа 23-24 насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй дай­руул­сан гэж таамаглаад гар утсан дээрээ зургийг нь авчихаад ийм хувцастай хүнийг таних уу гээд цус нөж болсон хувцасных нь зургийг үзүүлээд явсан байсан. Манай арын дэлгүүрийн худалдагч таньж тэгээд л бид хоёрт хэлсэн юм байна лээ.

-Төмөр замынхнаас та нар­тай ирж уулзсан уу?

-Монгол хүнд чинь  хүн хүнээс илүү жудаг гэж нэг юм  байдаг даа. Гэтэл тэднийхэн үнэхээр муухай зан гаргасан. Бүр сүүлдээ  биднийг дарам­талж загнасан.

-Юу гэж?

 

-Төмөр замын төлөөлөгч Булгантамир гэж хүнд "Ийм юм болчихоод байхад та нар дуугүй байлаа” гэсэн чинь "Мэдэхгүй ээ. Осол болох нь болсон байна” гэсэн. Тэгээд та нар арай ч дээ энэ цус нөжийг нь арилгаад үүнийг цэвэрлэчихгүй” гэхэд  хөлөөрөө үрээд байсан нь тун муухай харагдсан. Бас  өртөөний дарга Батмөнх "Юун сүртэй юм чи. Хүн дайруулж л байдаг” гэж загнасан. Биднийг хэлэх ярих хүнгүй  гэж бодсон уу ингэсхийгээд зүгээр өнгөрчих санаатай байх шиг байна. Бид Дархандаа Л.Гансүх сайдын  гэх ТV-12 телевизэд  ярилцлага өгсөн боловч гар­гаагүй. Бас Лха телевизэд өгсөн. Бас л гаргаагүй дарсан. Удирдлагууд нь ийн хандахаар тэр вагоныг жолоодож байсан Мөнхжаргал гэдэг залуу одоо хүртэл бидэнтэй ирж уулзахгүй зугтаад  байгаа.

-Өмнө нь ийм осол олон гарч байсан уу?

-Зам дээр хүн дайруулсан байна  гэж сонсогддог л бай­сан. Согтуу хүн байсан гэнэ гэж ярьцгаадаг. Тэгэхлээр нь "Нээрээ л согтуу болоод л дайруулсан  байлгүй дээ, эрүүл ухаантай хүн юу гэж дайруулах билээ” гэж боддог байсан. Одоо бодоход иймэрхүү ос­лыг согтуу  хөлчүү  байсан гээд  өнгөрөөдөг  юм байна гэж бодох боллоо.

-Ослыг Төмөр замын буруу­тай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа юм байна. Тэгэхлээр Төмөр замынх­наас хүлцэл өчсөн үг ч юм уу ямар нэгэн зүйл  хүлээж  байна гэж ойл­голоо?

-Монголчууд үр хүүхдээ  ямар ч алт эрдэнэсээс илүүд үзэж ирсэн. Гэтэл Төмөр замынхан өнөөдөр миний нэг хүүгийн амийг, нөгөө хүүгийн минь өрөөсөн гарыг авчихаад байна. Үр хүүхдээ өмнөө оруулсан эцэг эхийн зовлонг тэд мэдмээр юм. Бид талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай  Төмөр замаас нэхнэ. Үлдэж хоцорсон хүүг маань Энхтө­рийн  Энхмөнх гэхгүй  на­саар нь л гаргүй Энхмөнх гэж дуудна шүү дээ. Одоо шинж­лэх ухаан хөгжсөн эрин үе. Хү­ний жинхэнэ гар шиг гар бүтээхийг үгүйсгэхгүй. Тийм болохоор  эд нар ухамсартай л хүмүүс  юм бол нялх хүүхдийг минь гартай болгож өгөх байх. Хүүхэд л юм болохоороо тоглох наадах гэх юм. Тулах хоёр гарынх нь нэг үгүй болохоор духаараа мөргөөд л ойччихно. Тэр  бүхнийг харахаас зүрх зүсэгдэж  байна. Наашаа ирэх гээд автобусанд суух гэсэн чинь  тийм бяцхан амьтанд айдас хургачихаад  гэдийж орилоод суухгүй байсан. Даанч дээ, хайран хүүхдүүд минь.

Аав, ээжийгээ уйлахаар Энхмөнх хүү дагаад өмөлзөж байсан. Шархтай гараа өглөө бүр боолгосоор бүр хаширчихсан болохоор зураг авахуулахаар хувцсаа тайлуулахдаа нэлээд уйлсан. Гэсэн ч хүүхэд л болсон хойно төдхөн  л хоёр хуруугаа амандаа хийчихсэн инээж  байсан юм. Харин тэрбээр манай редакциас гарахдаа үлдсэн ганц гараараа биднийг баяртай гэсээр явсан. Тэгэхэд  ээж  Г.Энхжаргал нь "Уг нь баруун гараараа баяртай гэдэг байсан юм. Одоо энэ гараа­раа ингэдэг болсон” гээд бас л уйлсан.

Энэ удаагийн дугаартаа хага­цал зовлон амсаад буй уг гэр бүлийнхний яриаг  нийтэллээ. Харин дараагийн дугаартаа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс хэргийн газраас  нэхэн сурвалжилж нийтлэх болно.

 

 

С.ТУУЛ

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2670 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 15
[Сэдэв] 15. | Бичсэн: | 2010-06-13


uneheer haramsaltai yum a.

mongold neeree bolj butej bgaa gants ch zuil alga!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
hun uhej,tahir dutuu bolchihood bhad hariutslaga huleeh hun ch bhui uneheer heleh ch ug alga.
yaj amidarna daa.

Хариу:

[Сэдэв] 14. | Бичсэн: | 2010-06-12


huuhdee humuujuulj chadahgui yum bol yaah gej gargadag yum sda . ta nariin 51% iin buruu . Tegeed l neeh osliin daraa baahan enhiin tsagaan tagtaanuud bolchihdog. mongolchuudaa ene dagaj darvidag, hooruu zangaa bolimoor yumaa. yumiig oor ontsogoos ni harah heregteishd.
Хариу:

[Сэдэв] 13. | Бичсэн: | 2010-06-11


heleh ug alga... hoorhii huuhduud... eejd ni yamar aimar hetsuu baigaa boloo... ene huuhen yariltslaga hiisen bna ih setgelliin tenheetei hun yum shig bna daa.... tiim ih humuus bogon doogyyr garch guij baigaag haraad guur ch yum yy teriig algasan gargadag yum olj hiih heregtei sh dee ylsiin byryy ono olon jil ingej baigaan... irged ni ch ter byryytai yagaad end iimerhuu baina... yamarvaa negen yum hiigeechee gej ono olon jil gomdol gargaj yum hiilgeh yostoi baisan... haana ch hun amidarch bolno hotod bna yy hodoo bna yy haana ch l ayul ychirch bolno... aan tuunees hamgaalhiin tyld humuus nohtsoliig burduuleh yostoi gej bi boddog...
Хариу:

[Сэдэв] 12. | Бичсэн: | 2010-06-11


Yunii tvrvvnd enehvv aimshigtai ywdal tohioldsond gvn emgenel ilerhiilj bn.Eh hvniii setgel yaj bgaa bol gehees zvrh zvsegdej bn. Ene bvhniig toohgvi bgaa ter tumur zamiinhan uursduu hvvhedgvi adguusnaas dor amitad bdag bh. MONGOLIIN ARD TVMEN MINEE ENEHVV GER BVLD ENE AMIDRAH GEJ USUJ YWAA JOOHON VRD BVGD UMUG TVSHIG BOLJ TER TUMUR ZAMIINHAN GEH ADGIIN ADGUUSNUUDAAS vneheer altan amiig ni butsaagaad awch chadahgvigees hoish vldsen gants vrd ni jinhene garaas dutahaargvi gartai bolgohiig busdiin hvvhdees dutahaargvi amidraliig NEHEMJILTSGEEY....
Хариу:

[Сэдэв] 11. | Бичсэн: | 2010-06-11


yamar uruvdmuur yum de.huurhii ter 2 nastai huug uruvduud uuriin erhgui nulims garlaa evii min nyalh amitan heleh ch ug uneheer oldohku bnaa.henii buruug tertei tergui hn bolgon uzedd medej bgaa hoino ter huug uruvduud setgel uneheer shimshirch bna
Хариу:

[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-06-11


hamgiin deer bichsen hun voganii joloochiin nz yumuu haashaa yumuu.huuhdee aldsan huniig novshoo ch geh shig..ooroo hezee negen tsagt huuhedtei boloh l blgui ter tsagt oort ni iim yum tohioldvol yah boloo.........
hoorhii doo..yamar aimshigtai hetsuu bga boloo...ter 2 nastai uldsen gants huuhed ni orovdmoor yumaaaa.
bas anhaaral muu bsan l bh.ter 15 tai huuhed iim joohon duugee dagulad teged vagon zamar yavj l bdag...........henii ch buruu gehev deee............gehdee medeej tomor zamiinhanaas nehemjlel neheh heregtei bhaaaaaaaaaaaa,,,,,,,,,,eej ni yadaj bhad bodloo sn choootei shuud ilerhiilj chadahgui yum............
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-06-11


huurhiiduu gun emgenel ilerhiiley gehdee ene hunii uuriinh ni tumen buruu l gj heleydee songuuliar dalimduulj zuvshuurulgui gazar buuchihaad tumur zamtai gazar buusanaa medseer bj huuhedde CHI uuruu l anhaaral tavih yostoi bsan bizdee muu novshoo
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-06-10


hunii am nasiig hogshig uzhee bolmoor yum ter galt teregnii zalyy hun chanargui adguus yum baina yadahdaa erj uulzaj guij buh nasaar ni ar gert ni tuslah heregtei shuu de
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-06-10


uur gazar bol ur huuhdedee anhaararl tavij chadaagui geed uldsen huudiig ni uls avch tejeeh l asuudal bna...bagon gedeg chin mashin bish shuu dee haa durtai gazraaraa yvdag ed bish neg l zamtai uur ch yu helehev dee haramsaltai yvdal bolson bna
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-06-10


bn u
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-10


ter zamaar neg guur barij bolhgui bsan yum bhda ih haramsaltai yum bolje ai mongolchuud min sad
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-10


haramsaltai yumaa
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-10


eo Mglchuud neeree vnen hariutslagagvi bolj bn shvv Hvn hj bgaa ajildaa joohon vvreg hariutslagatai bh heregtei shde todorhoi hemjeegeer ter chin ayultai bj l taaraa ene bvhnees haraad Mglchuud mini uuriin hj bui ajilaa setgeleesee hj baga ersdeld urtuusui l gej bodoj bn Ajil bolgond hvnii hnyalt zailshvi tawih zvils bdg shdee Enen bvhen mglchud bidend surgamj bolj bn da
15 hvvg burhan iweeg Vneheer haramsaltai bn
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-10


adminaa solongosiin<< FRIEND >>geed kinog olj uguud mongol hel deer taviad uguuch, PLEASE !!!
Хариу: upload higeed suuj bainaa. udahgui orno.

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-10


haramsaltai yum bolj
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 23:52
Welcome Зочин