Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 11 » Хятадад ял эдэлж буй Л.Байгальмаа хуйвалдааны золиос болжээ
17:02
Хятадад ял эдэлж буй Л.Байгальмаа хуйвалдааны золиос болжээ
Вьетнам, Лаос, Малайз, Бангладеш зэрэг орнуудаас БНХАУ руу болон тус улсаар дамжуулан хар тамхи зөөвөрлөж, энэ төрлийн худалдаа наймаа эрхэлж байсан бүлэглэлийг цагдаагийнхан баривчилжээ.
Нэлээд нууцлагдмал байдалд шалгагдаж байсан уг хэргийг холбогдох байгууллагууд шалгаж дуусаад хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлээд байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр дээрх хар тамхины наймаачид Ази болон олон улсын мансууруулах бодис худалдан борлуулдаг томоохон бүлэглэлд ажилладаг байсан гэнэ. Тэд нэг улсаас нөгөө улс руу мансууруулах бодис зөөвөрлөхдөө хар тамхийг үрэл хэлбэрт оруулж залгиад, зорьсон газраа ирсэн тохиолдолд өтгөнөөрөө гаргадаг байсан аж. Хэрэв цааш нь дамжуулах шаардлага гарвал өнөөх хар тамхийг дахин өөр хүн залгих маягаар тээвэрлэдэг байжээ.

Л.Гантуул (33 настай, эмэгтэй), Л.Гандаваа (31 настай,эрэгтэй), Ё.Оюунбилэг (36 настай, эмэгтэй), Ц.Оюун-Эрдэнэ (45 настай, эмэгтэй) нараар толгойлуулсан тус бүлэг 2008 оноос эхлэн хар тамхи зөөвөрлөж байжээ. Түүнээс хойш өнгөрсөн оны зургадугаар cap хүртэлх хугацаанд дээрх улсуудаас найман удаагийн үйлдлээр хар тамхи зөөвөрлөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Ихэнхдээ тэд өөрсдийн биеэр бус бусдын биеийг ашиглан хар тамхи зөөвөрлөж байсан төдийгүй өөрсдөө зохион байгуулах ажлыг хийж байсан байна.

Хавтаст хэргээс нь сөхвөл.......
-2009 оны гуравдугаар сард Л.Гантуул, Л.Гандаваа, Ё.Отгонбилэг нар бүлэглэн П.Алтансүх (40 настай, эрэгтэй)-ээр Вьетнамаас БНХАУ-руу их хэмжээний хар тамхи тээвэрлүүлсэн байна. Мөн оны зургадугаар сард тэд П.Алтансүхээр Лаосоос урд хөрш рүү дахин мансууруулах бодис зөөлгөсөн нь тогтоогджээ.

-2009 оны зургадугаар сард дээрх хар тамхины наймаачид У.Оюун-Эрдэнээр Малайзаас БНХАУ-руу 31 капсул мансууруулах бодис тээвэрлүүлсэн байна.

-2009 оны зургадугаар сарын 28-нд Л.Гантуул, Л.Гандаваа, Ё.Отгонбилэг нар хамтран Малайзаас Хятад руу 20 ширхэг үрэл буюу 2004 гр геройн хэмээх мансууруулах бодисыг бусдаар дамжуулан гаргасан байна.

-2009 оны нэгдүгээр сард Р.Оюун-Эрдэнээр Малайзаас Хятад руу хар тамхи тээвэрлүүлсэн.

-2009 оны нэгдүгээр сард Б.Нандинцэцэгээр Бангладешаас Хятад руу мансууруулах бодис гаргуулсан байна.

-2009 оны зургадугаар сард Ц.Оюун-Эрдэнэ, Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар бусадтай тохиролцон Малайзаас Хятад руу их хэмжээний хар тамхи тээвэрлүүлжээ.

-2009 оны гурав болон зургадугаар сард Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар тохирч Малайзаас Хятад руу П.Алтансүхээр дамжуулан Вьетнам болон Лаосаас хар тамхи тээвэрлэхийг завдсан байна.

-Түүнчлэн мөн оны есдүгээр сарын 2-нд Л.Гантуул баригдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн цагдаагийн хэлтсийн байранд хоригдохоор очих үедээ бусдыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Тодруулбал, тус байгууллагын ажилтан Х.Долгосүрэнг биед нь үзлэг хийж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж танхайрч байжээ.

Олон улс дамнасан хар тамхины бүлэглэл удахгүй дээлээ нөмөрнө
Урд хөршид хар тамхины хэргээр хоригдож буй Л.Байгальмааг бусдад ашиглуулж, хохирсон байж болзошгүй гэсэн нотлох баримтгүй, таамаг төдий мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар ирсэн. Гэхдээ дээрх таамаг үнэн байсан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалган тогтоогоод байна.

Тодруулбал, 2008 оны аравдугаар сараас 2009 оны зургадугаар сарын 28 хүртэл буюу үндсэндээ Л.Байгальмааг баривчлагдах хүртэл Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар бүлэглэн, сэм хуйвалдаж Вьетнам, Малайзаас БНХАУ-аар дамжуулан мансууруулах бодис тээвэрлүүлдэг байжээ. Мөн оны зургадугаар сард Л.Гандаваа нь Ё.Оюунбилэг, Л.Гантуул нартай үгсэн тохирч Л.Байгальмаад урагшаа гарах замын зардал болох 200 юанийг хүргэн өгч, дарамталж байгаад Монголоос явуулсан нь түүнийг Хятадын цагдаа нарт баригдаж, шоронд хоригдоход хүргэсэн байна.

Хэрвээ гэмт хэрэгтнүүдийн хэргийн материалыг шүүхээс бүрдсэн гэж үзвэл 10-аас дээш 15 жил хүртэл хорих ял ногдуулах хуулийн заалттай. Үндсэндээ тэд хорих. ялаар шийтгэгдэх нь тодорхой болсон ч шүүх хурлыг хараахан товлоогүй байна.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 3358 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-08-14


Ene Gantuul gegch ih buzar emegtei. Nugel nudeeree garj baigaa n ter. Baigalmaagiin orond terniig horih heregtei.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-14


PISDA ENE hUJAA YANHANUUDIIG ALCH HUU ALL MONGOLOO AVCH ULDII ALL XAMTDAA TEMTSII angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 20:39
Welcome Зочин