Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 15 » Б.Номин: Миний бүтээсэн гутал гурван давхар байшинтай чацуу
13:54
Б.Номин: Миний бүтээсэн гутал гурван давхар байшинтай чацуу
Монгол гутал Уг гутлыг бүтээхэд 225 ширхэг үхрийн арьс, 4500 метр олс,120 кв.метр эсгий, 72 кв.мэтр пролон, 13 куб.метр мод, 300 литр цавуу, 180кв.метр брезент зэрэг материалууд оржээ Энэ гутлыг хэн өмсөхийг төсөөлбөл 45 метр өндөртэй, 4,4 тонн жинтэй аварга хүн байх нь Б.Номин бүтээлийн хамт Аварга гутлыг Монгол гутлыг яаж хийдэг яг тэр зарчмаар урласан Дэлхийн хамгийн том Монгол гутал
Дэлхийн хамгийн том Монгол гутлыг зохиогч, ерөнхий дизайнер Б. Номинтой бүтээлийнх нь талаар ярилцлаа.
- Баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
- Баярлалаа. Намайг Баттулгын Номин гэдэг. Хартфорт институтын аялал жуулчлалын анги, хоёрдугаар курсын оюутан

- Яагаад энэ аварга том гутлыг бүтээх болов?
- Анх 2007 онд энэ гутлыг бүтээе гэж шийдээд хийж эхэлсэн. Гадныхан манай орныг Чингис хаанаар нь мэдхээс яг үндэсний соёлыг нь мэддэггүй. Манай үндэсний соёл маш бахархмаар агуу шүү дээ. Хамгийн гол нь Монгол нэрээ дэлхийд тамгалъя. Монголын гэсэн үндэсний бахархалаа дэлхийд таниулъя гэж бодсон. Энэ хамгийн гол зорилго нь.

- Гиннесийн амжилтыг бүртгэдэг байгууллага, хороонд хандсан уу?
- Арай хандаагүй байна. Эхлээд монголдоо үзүүлж Монголчууддаа таниулна

- Бүтээл тань гиннесийн номны гутлын амжилтуудыг эвдэж чадсан болов уу?
- Гиннесийн номонд гутлын амжилт гэхээр олон төрөл байдаг юм билээ. Түрийтэй түрийгүй гутал, хамгийн том углааш гээд л. Энэ Монгол гутал бол түрийтэй гутал. Дэлхийн хамгийн том түрийтэй гутал АНУ-ын Redwings хэмээх ажлын гутлын компани зургаан метр өндөртэй байдаг гэсэн. Харин бидний хийсэн Монгол гутал есөн метр өндөр, гурван давхар байшинтай чацуу.

- Яагаад заавал есөн метрээр хязгаарласан юм бэ?
- Зургаан метрийг давахын тулд гурван метрээр өндөр бүтээсэн

- Хэр хэмжээний өртгөөр бүтсэн бэ?
- Одоохондоо үүнийг нууцална аа

- Гуталд чинь маш их материал орсон байх?
- Мэдээж маш их материал орсон. 225 ширхэг үхрийн арьс, 120 кв.метр эсгий гээд л.

- За баярлалаа. Цаашдын ажилд чинь амжилт хүсье.
- Баярлалаа
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2764 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 6
[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-06-17


Genco Battulga-iin ohin l baina, tegeed l iim ih mongiig gargaj materialaar zodoj baihgui you, dor hayaj l ene gutaliig hadgalah tom gazar heretei biz dee.
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-16


teged hurdan gennest oruulaachee tsaad hyataduud chin sonssiinmuu yasiin delhiin hamgiin tom gutaliig hiij baigaa gesen.ert oruulchihad yadaj heseg hugatsaand chgesen mongoliihoo yndesnii gutaliig delhii dahnid medryyleh l yum daa
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-16


saixan ed baina. good luck best girl...
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-16


oo unen tasarhai Mongol gutal
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-16


neere goe zuıl hııjee amjılt husey
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-15


Nomin ih aguu yum aa.Цаашдын ажилд чинь амжилт хүсье. smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 22:37
Welcome Зочин