Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 15 » “Богд хааны ногоон ордон”-г Д.Загджав зарчихаж
13:56
“Богд хааны ногоон ордон”-г Д.Загджав зарчихаж
ЗАСАГ ДАРГАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ПАДЛИЙГҮЙНийслэлд хамгийн ашигтай наймаа газар болохыг үе үеийн хотын захирагч нар нотлохоороо л нэг болсон. Дээр дооргүй мэддэг атлаа арга хэмжээ авахуулсан дарга нэгээхэн ч байхгүй. Тийм болохоор одоо ч үргэлжлүүлэн худалдсаар л байгаа. Монголын эзэнт гүрний сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын амьдран байсан Ногоон ордныг түүхийн үнэт үзмэр хэмээн үзэж төрийн тусгай хамгаалалтад авсан нь санамсаргүй хэрэг биш буй заа. Тийнхүү 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газрын 96 тоот тогтоол гарч”… Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5,7 га байхаар тогтоосугай” хэмээн шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолын хоёрдугаар заалтад” Хамгаалалтын бүсэд түүх , соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод даалгасугай” гэжээ. Тоггоолын хавсралтанд 5,7 га газрын зургийг тод хараар хүрээлэн тэмдэглэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл "Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай Хууль”-ийн 16.6 дахь заалтыг Засгийн газар биелүүлсэн байна. Гэтэл Засгийн газрын тогтоолыг Засаг дарга Д.Загджав гэж нөхөр үл хамгаалалтын бүсийг таллаад зарчихсан байх юм. Бас болоогүй энэ хууль бус наймаандаа ХУД-ийн шүүхийг ч оролцуулж дөнгөсөн нь баримтаар үлдэж. Оролцсон гэхийн учир нь 2008 оны долдугаар сарын 4-ний өдер ХУД-ийн шүүх хуралдаж 523 тоот захирамж гаргажээ. Иргэний хэрэг болохоор хэн нэгэн хүний нэр ус бичдэггүй юм байлгүй, нэхэмжлэгч ХУД-ийн Засаг дарга, газрын алба, хариуцагч "Ван Трейд” ХХК гэж томьёолжээ. Нэхэмжлэгч тал "Ван Трейд” ХХК нь ХУД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт "АПУ” ХХК-ийн зүүн талд газар эзэмшүүлэх, барилга байгууламж барих талаар ямар нэг захирамж шийдвэргүйгээр, өөрсдийн дураар нэг давхар хоёр ширхэг тоосгон барилга барьсан юм.

Иймд "Ван Трейд” ХХК-ийн хууль зөрчиж барьсан барилгыг буулгаж газар чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. Харин хариуцагч буюу "Ван Трейд” ХХК: "Ван Трейд” ХХК 1998 онд байгуулагдсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан хоёр барилга үл хөдлөх хөрөнгийг манай компани ХУД-ийн Засаг даргын 1997 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 1\270 тоотыг үндэслэн Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот байгуулалт инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитекторын 1998 оны арванхоёрдугаар сарын 25-ны 2М165 тоот зөвшөөрлийн дагуу орчны тохижилтыг бүрэн хийж, зам талбай шинээр тавьж, шинэтөмөр хашаа барьж хашсан бөгөөд 507 ,000 ам.доллар, 428 сая төгрөгийн зардал гаргасан юм. Энэ зардлыг зээлийн хөрөнгөөр бүрдүүлж ажилласан.

ХУД-ийн Засаг даргын зүгээс манай компанийг дурдсан газрын тохижилтыг өөрийн хөрөнгөөр бүрэн хийж, зам талбай, үйлдвэрлэл үйлчйлгээний барилга барьж ашиглалтад оруулсны дараа газар эзэмших эрхийг баталгаажуулахаар шийдвэрлэсэн боловч газар эзэмших эрх олгосон захирамж гаргахгүй, шийдвэрлэлгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд ХУД-ийн Газрын алба, Засаг даргын эс үйлдлээс болж учирсан хохирол болох нэг тэрбум 255 сая 890481 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Дээрх хоёр нэхэмжлэлээс харвал хууль болон Засгийн газрын тогтоол ХУД-т огт хамааралгүй нь харагдана.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР Ч ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨН ГАРСАН БОЛОЛТОЙ
ХУД-ийн шүүгч Б.Баатар нэхэмжлэлүүдтэй танилцаж байх явцад хоёр тал нэхэмжлэлээсээ татгалзаж, эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бололтой юм. ХУД-ийн Засаг дарга (Бодвол Д.Загджав биз ээ) "Ван Трейд” 1,2 тэрбум төгрөг нэхэмжлэхээсээ татгалзвал би "Богдын музей”-н хойд талд байх 1,6 га газрыг чөлөөлөх нэхэмжлэлээсээ татгалзаж, газар эзэмших эрхийг олгохоор хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргаж өгсөн байна. Ингээд Баатар шүүгч "… эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн захирамжаа гаргасан аж. Маргалдагч талууд эвлэрч бололгүй яав гэж. Гэхдээ тэд эвлэрэх хүсэлт тавилаа гээд хууль зөрчсөн үйлдлүүдийг нь шүүгч хэрэгсэхгүй болгож болно гэж үү. Эсвэл Баатар шүүгч Түүх соёлын дурсгалт зүйлсийгхамгаалах тухай хууль болон Засгийн газрын тогтоолыг уншиж амжаагүй байсан ч юм билүү. Шүүгчийн захирамжийг архиваас нь гаргуулж авах далимандаа тус дүүргийн шүүхийн дарга Цогтзандантай уулзаж хэрэг зоригоо танилцуулав. Тэрээр: "Би энд саяхан ирсэн болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ Д.Загджав даргын газар олголттой холбоотой олон гомдол зарга ирдэг. Тэдний нэг болов уу” гээд дээрх захирамжийг хуулбарлуулж өгсөн юм.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДУЛДУЙДСАН Д.ЗАГДЖАВ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Нэгэнтээ шүүхээр хэрэг хэрэгсэхгүй болсон учир Д.Загджав дарга шүүх хурлаас арваадхан хоногийн дараа буюу 2008.07.18-ны өдөр Тазар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 279 тоот захирамж гаргаж "Тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд хааны музейн хойт талд 16000 кв.метр талбай бүхий газрыг "Ван Трейд” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” хэмээн зарлигдсан байна. Яг л хувийнхаа эдлэн газрыг худалдаж байгаа мэт шүү. Энэ хачирхалтай шийдвэрүүдийн дундаас олон арван саяар тоологдох мөнгө "угаагдсан” гэж эх сурвалжууд хэлж байлаа. Хотын төвийн нэгдүгээр зэрэглэлд багтах, бас төрийн мэдлийн тусгай хамгаалалттай бүс газрыг зүгээр л найр тавиад өгчихөөгүй нь хэнд ч ойлгомжтой. Ямар учраас, юуг үндэслэн энэ газрыгхувийн компанид өгсөн талаар тодруулахаар ХУД-ийн Засаг даргатай уулзвал "Ван Трейд гэж компанид өгсөн байдаг юм. Д.Загджав даргын л газрын наймааны нэг юм шиг байна лээ.

Манай газрын албаныхан мэдэх байх” гэв. Газрын албаны дарга Л.Отгонбаатар "Нэг ийм хууль бус маргаантай асуудал байдаг. Бид газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулах асуудлаа өнгөрсөн намар дүүргийн Иргэдийн хуралд тавьж байсан. "Ван Трейд” гэж компани Богд хааны музейнхэнтэй гэрээ хийгээд газрыг нь түр ашигласан юм шиг дуулддаг. Тэгээд хоорондоо маргалдаад шүүхдэлцсэн байх. Тэгээд компаниа өөр нэг газарт худалдсан юм шиг байна лээ. Одоо тэр компанийг нь Д.Миеэгомбо гэж хүн хариуцдаг гэсэн. Уг нь шүүхээр шийдвэрлэсэн асуудлыг дахин шүүхиин шиидвэр гарч байж өөрчлөх эсэхийг шийдэх учиртай. Тусгай хамгаалалттай газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх эрх дүүргийн Засаг даргад байхгүй л дээ” гэсэн тайлбар өгөв. Харин дүүргийн ИТХ-ын дарга Н.Энхтүвшин "Наад газрын чинь талаар манай хурал авч хэлэлцээгүй. Гэхдээ маргаантай энэ газрын талаар сонссон. Д.Загджав даргын үед их олон газар хувь хүмүүст болон компаниудад худалдагдсан байдаг юм. Тийм захирамжуудыг бид судалж, шалгаж байгаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол 2009.09.23-нд гарсан байгаа.Тэр тогтоолд”… нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор… эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг хавсралтаар тогтоосугай” гэж заасны дотор Богд хааны музейн зүүн талын цэцэрлэгт талбай” гэж оруулсан байсан. Засгийн газрын тогтоолоор заасан 5,7 га газраас 1,6 иь хасагдсан гэсэн үг. Засгийн газрын 2001 оны тогтоол хэвээрээ л гэж бид ойлгож байгаа ” гэлээ.

"Богд хааны ногоон ордон”-ыхон дуугүй суухгүй гэнэ

Музейн захирал О.Мэндсайхантай уулзлаа. "Би музейн захирлын үүрэг гүйцэтгэгч. Гэхдээ наад газрын чинь талаар холбогдох газруудад танилцуулаад хөөцөлдөж байна. Монгол Улсын маань түүхийн чухал газар шүү дээ. Ийм газруудыг хамгаалалтад авах тухай хуулийн нэр өөрчлөгдөж "Түүх соёлын өвийг хамгаалах тухай” гэдэг болсон. Энэ хуулиар л ажиллах ёстой. Засгийн газрын тогтоолоор манай музейн эзэмшил газар 5,7 га байх учиртай. Саяхан бид кадастрын зургаа гаргуулсан чинь 5,4 га болчихсон байна лээ. Хуулийн 17.6,17.7-д зааснаар энэ газар болон соёлын өвийг Нийслэлийн захирагчийн алба хариуцахаар заасан. Хариуцаж хамгаалах үүрэгтэй болохоос хэн нэгэнд эзэмшүүлэх ч юм уу, газраас нь хасаж танах эрхгүй гэсэн үг шүү дээ. Гэтэл Билэгт дарга гаргасан захирамжиндаа ордны хойт талын хэсгийг хассан байгаа юм. Музейг тойруулан барьсан ногоон модон хашаа гэхэд өнгөрсөн зуунд баригдсан тэр л хэвээрээ байдаг юм. Гамингууд ордон руу дайрахдаа буудсан сумны нүхнүүд нь хүртэл хадгалагдаж байгаа. Одоо бол зөвхөн урд талаас бусад нь хувь хүмүүст худалдагдчихсан.

Гал усны аюулаас хамгаалсан ямар ч зүйлгүй байгаа нь түүхийн дурсгалт зүйл устаж үгүй болох аюул дагуулж байна. "Наймдугаар хутагт сан” гэж төрийн бус байгууллага байдаг юм. Төрийн шагналт барималч Л.Ранхуяг, лам Ж.Дэлгэрмөрөн гэж хоёр хүн санаачлан Ногоон ордонг хамгаалах , засаж сайжруулах зураг төсөл гаргаад гурван жил хөөцөлдөж байгаа. Нийслэлзэс хөрөнгө гаргахаар болж байгаа дуулдсан. Харамсалтай нь зураг төсөлд тусгагдсан хойт хэсэг хувь хүнд шилжсэн. Пивоны үйлдвэр, баар цэнгээний газар болохдоо хүрчихсэн байдаг. Бид Мэргэжлийн хяналтынхантай хамтраад хөөцөлдөж байгаа. Түүхийн энэ их өв хувийн байгууллагын хашааны нэг хэсэг болоод байж таарахгүй биз цээ. Манайхан ХЗДХЯ-нд хандаж лавласан. Засгийн газрын тоггоол хүчинтэй хэвзэрээ гэсэн хариу өгсөн. Тэр албан тоот Нийслэлийн газрын албанд очсон байгаа” гэв.
МУЗЕЙГЭЭ ШАР АЙРАГНЫ ГАЗАР БОЛГОЧИХВОЛ ЯАСАН ЮМ

Музейн ард баригдаж буй шар айрагны үйлдвэр болон машины зогсоолын зургийг авах гэтэл хамгаалагч нь оруулсангүйгээр барахгүй амжиж авсан хэдэн зураг бүхий зургийн аппаратыг маань булааж авахаар хүч хэрэглэж үзэв. Хамгаалагчийн буруу ч гэж юу байхав. Дарга нар нь тийм үүрэг өгсөн биз. Гэхдээ л тагнуулын ч юм уу террорист үйл ажиллагаа л явуулах гээгүй юм бол сүр үзүүлээд байх шаардлагагүй л баймаар. Ямар боловч "Богдын Ногоон ордон”-ы нэг хэсгийг УИХ-ын гишүүн Д.Загджав таван жилийн хугацаатай "худалдсан” болох нь үнэн аж. Бас болоогүй УИХ-ын сонгуулийн өмнө энэ хэсэгт Ахмадуудын цэцэрлэгт хүрээлэн байгууллаа хэмээн зарлаж багагүй хөрөнгө мөнгө дүүргээс гаргуулан тохижуулсан гэж байгаа. Хөгшид бөөн баяр энд нарлаж, тоглож, биеийн тамирын дасгал хийж сэтгэлээ сэргээжбайжээ. Тэгсэн нэг л өдөр төмөр хашаагаар хүрээлж аваад хөгшдийг орох эрхгүй болгочихсон байгаа юм. Ингээд тэдгээр хөгшид Д.Загджавт хууртсандаа амаа барихын зэрэгцээ хэвлэлд хандсан нь энэ л дээ. Музейгээ хаах уу, эсвэл шар айрагны газар болгох уу Ё.Отгонбаяр сайд аа?
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 929 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-16


muusain xoldvv tolgoilson nowshnuudaa bitgii ex oron zarj ideed baildaa bid nariig bas zarj idxvv golgoooooooooooooo angry estoi uur xvrj booj vxex shaxaj bna
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-15


ene malyg zailuulya,
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-15


bugd hyatdiin erliizuud turiin to
lgoid suuj bgaa bolohoor ulsiin maani tuuh dursgaliin unet zuilsiig ustgah tedend yu ch bish ard tumniig mini ustgah hyatadchlah ajlaa ali hediin ehelsniig bodhoor haramsah yum .daanch jiriin ard bidend yamar ch erh baihgui bolohoor haramsan halaglahaas uur arga alga .mongolchuudaa muusain hyatduudiig eh ornoosoo huun zailuulcgaaya!!
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-15


muusain hanaj tsaddaggui gahainuudiin hereg ilerseer bh shiv dee.tuuh soyliin unet zuilsiig hairlan hamgaaltsgaay zaluusaaa
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 12:55
Welcome Зочин