Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 15 » Хүний аминд хүрсэн эмч нарт хүлээлгэх хариуцлага алга
14:02
Хүний аминд хүрсэн эмч нарт хүлээлгэх хариуцлага алга
Монголд эмч нарын ёс зүйгүй, ажлын хариуцлагагүйгээс болж эх үрс эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирох нь энгийн үзэгдэл болчихсон бололтой. Бололтой ч гэж болчихсон байна гэдгийг батлах эмгэнэлтэй гэмт хэргүүдийг "Цагаан нөм­рөг”-ний ард нуугдсан "алуурчид” үйлдсээр байна. Үүнийг нотлох нэгэн баримтыг энд сөхье. 2007 оны нэгдүгээр сарын 4-нд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн сум дундын эмнэлэгт тус сумын иргэн 24 настай Д.Баттунгалаг кесорво хагалгаагаар төрсөн байна. Харамсалтай нь эмнэлэгт хэвтэхдээ эрүүл саруул хэвтсэн эх дөрөв хоногийн дараа эмч нарын буруутай үйлдлээс болж амь эрсэджээ. Дөнгөж төрсөн нялх үрийг нь тэврээд үлдсэн хөөрхий бүсгүйн эцэг эх эмч, эмнэлгийн ажилтнуудад гомдолтой байгаагаа хэлж холбогдох байгууллагуудад хандаж байсан ч хүний амь хөнөөсөн эмч нар ял зэмгүй үлдсэн аж. Харин ч "Та нар биднийг яаж ч чадахгүй, шүүх засаглал бидний гарт” гэх утгатай юм ярьж, дарамтлах болсон байна. Уг хэргийн шүүх хурал хоёр ч удаа мөрдөн байцаал­тад буцаж, гурван жил дарагдсаны эцэст энэ оны гуравдугаар сарын 29-нд Хэнтий аймгийн сум дундын шүүхэд болжээ.

ЭМЧ НАР БУРУУТАЙГ ШИНЖЭЭЧИД НОТОЛЖЭЭ
Хүний амь эрсэдсэн уг хэрэгтэй холбогдуулан 2007 онд тус эмнэлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бай­цаагчид шалгалт хийж, дүгнэлт гаргасан байна. Үүнд, Эх Д.Баттунгалагийн эндэгдэл нь орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилт­нууд мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахидаггүй, тэд өвчтөнд хандсан ханд­лагаасаа болж мэс заслын дараах хүндрэлийг цаг хугацаа алдан оношлосон. Мөн эмийн эмчилгээ оновчтой хийг­дээ­гүй, давтан мэс заслыг хугацаа алдаж хийсний улмаас амь насыг нь аварч чадаагүй байна гэжээ.

Үүний дараа 2009 оны тав­дугаар сарын 16-нд Монгол Улсын шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр нэр бүхий эмч на­рын буруутай үйлдлээс болж дөнгөж төрсөн эмэгтэй хорвоог орхисон нь нотлогдсон байна. Тодруулбал, мэс заслын дараа умайн булчирхайн бо­лон дотор давхаргыг хамарсан идээт үхжилт үрэвсэлт өвч­нөөр хүндэрч, цусан үжлээр даамжирч улмаар халдвар хордлогын шок болж олон эрхт­ний үйл ажиллагаанд нөлөөлсөн байна. Мэргэжлийн эмч нарын хариуцлагагүйгээс гадна жижүүр эмч нар хайнга хандаж өвчтөний биеийн байд­лыг ду­туу үнэлснээс шаардлагатай эрчимт эмчил­гээг цаг тухайд нь хийгээгүй аж. Мөн эмч нар хагалгааны дараах эмчил­гээнд хугацаа алдаж хожуу орсон болон өвчин үүсгэгчийн хоруу ча­нар их байсан нь өвчтөнийг амиа ал­дахад хүргэсэн байна гэжээ.

Шүүх хуралдаан шинжээч­дийн дүгнэлтээс гадна мөр­дөн байцаалтын явцад ав­сан гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн шийдвэрээ гар­гасан байна. Гэрчийн за­рим мэдүүлгийг ямар ч зас­варгүйгээр хүргэе.

Талийгаачийн аав гэрч Б.Оргодол мөрдөн бай­цаалтад мэдүүлэхдээ: ”Ма­най охин Д.Баттунгалаг 2007 оны нэгдүгээр сарын 2-нд т­өрөхийн өмнө эмнэлэгт хэвт­сэн. 2007 оны нэгдүгээр сарын 4-ний орой охиныг маань "ЭХО”-д хараад ур­гийн байрлал нь буруу бай­на. Хот яв гэсэн учир бэлт­гэлээ хий­гээд эмнэлэгт ирж эмэгтэйчүүдийн эмч Н.Загдааг хүлээсэн. Н.Загдаа эмч бичиг баримт болон хот руу хамт явах эмч нарыг шийдэж өгөх байсан. Ирэхгүй байсаар орой 22.00 цагийн үед ажил дээрээ ирэхэд суудлын галт тэрэг явчихсан байсан. Энэ байдлаас болоод хот руу явж чадалгүй Бор-Өндөрт төрөх болсон. Н.Загдаа эмч байрлал нь буруу байгаа болохоор маргааш кесор­вогоор төрүүлэхээр болоод ар гэрээс нь татгалзах зүйл­гүй гэсэн гарын үсэг зу­руулсан. Бидэнд өөр арга байгаагүй болохоор түүнийг зөвшөөрсөн. Ингээд 2007 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр төрсөн юм. Ганхуяг эмч хагалгаа хийгээд өөрөө Галшар сум руу дуудлагад явчихсан. Хагалгааны дараа охины бие зүгээр сайн байсан. Харин 5-ны орой 16.00 цагт хоол цай хийгээд ирэхэд охины бие тааруу царай нь ядарсан байдалтай харагдсан. Охин маань надад өөрөө өвдөлт намдахгүй бай­на гэсэн тул У.Туул эмчээс анальгин хийгээд өг гэж хүссэн. Тэгтэл У.Туул эмч ча­маас бусад хүн лаа хийгээд болоод байдаг юм. Лаагаа хийгээд байж бай гээд анальгин хийж өгсөнгүй гэж байсан. Би өөрөө хөө­цөлдөж Н.Цэндсүрэн эмчийг хайгаад олдохгүй байхаар нь арга ядаад төрөх рүү гүй­гээд ортол охины биеийн байдал бүр дордчихсон бай­сан. Тэгтэл Н.Цэндсүрэн эмч надад "Чи төрөх тасаг руу орж ирлээ” гэж уурлаж загнасан. Би ч Цэндсүрэн эмчид хэлсэн. Манай охин бүр муудсан байна. Эмчилгээ хийлгэмээр байна гэхэд би мэдэж байна гээд намайг заг­наад гаргасан. Нина гэх сувилагчийг гуйгаад охины бие муу байна чи Цэндсүрэн эмчид хэлээд ядахдаа дусал ч гэсэн залгуулаач гэж мөн Эрдэнэчимэг гэх сувилагчид хэлсэн. Хоёр сувилагч ээлж­лээд гүйгээд байсан. Тэгээд дусал залгаагүй юу гэхэд, залгаагүй л гэдэг. Яагаад зал­гахгүй байгаа юм бэ гэхэд эмчид хэллээ, эмч өөрөө мэ­дэж байгаа биз дээ гэсэн. Ингэж эмчилгээ хийхгүй бай­саар охины маань биеийг бүр муудсаны дараа Зоригоо эмчийг дуудуулаад эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ нь оройт­сон байсан. Маргааш өглөө нь Ганхуяг эмч орос эмчийн хамт дахин хагалгаанд ороод гарсан ч охины биеийн байдал дээрдээгүй. Ингээд 2007 оны нэгдүгээр сарын 7-ны 01.00 цагийн үед охин маань нас барсан. Охиныг өнгөрсний дараа Н.Загдаа эмч хотоос ирсэн. Би бие муутай хүүхэд хот руу авч явсан гэж яриад байдаг юм. Гэтэл хүүхдийн эмч гээд тусгай эмч нар байсан шүү дээ. Н.Цэндсүрэн эмч намайг хүлээн авах дээр байхад охиныг маань "Худлаа маяглаад шөл цайгаа уухгүй хүн зовоогоод” гэж хэлж байсан.
Гэрч П.Эрдэнэчимэг байцаалтад мэдүүлэхдээ, 2007 оны нэгдүгээр сарын 6-ны орой жижүүр сувилагчаар ажилласан. Д.Баттунгалаг гэх эх хагалгаагаар төрсөн. Биеийн байдал жаахан тааруухан байсан. Намайг 17.50 цагт эх баригч Д.Нина дуудаад Д.Баттунгалаг дээр очиж биеийн байдлыг нь ажиглахад хүйтэн хөлс нь гарчихсан ядрангуй байсан учир Д.Нина бид хоёр жижүүр эмч Цэндсүрэнд мэдэгдсэн. Талийгаачийг төрөхийн I тасагт хэвтүүлсэн. Яагаад жирийн тасагт хэвтүүлснийг нь мэдэхгүй байна. Уг нь хагалгааны дараах тасагт хэвтүүлдэг юм. Тухайн үед Д.Баттунгалагийн эмчлэгч эмч нь Н.Загдаа байсан гэжээ.

Гэрч С.Отгончимэг мэ­дүүлэхдээ, Д.Баттунгалагийн биеийн байдал тааруу, зо­виуртай байх шиг, хоол унд ч идэхгүй байсан. Цэндсүрэн эмч үзээд даралт чинь гайгүй байна. Сэтгэл санаа чинь ямар байна гэхэд зүгээр гэж байсан. Талийгаач ойр ойрхон босоод 00-ийн өрөө рүү яваад байсан. Би түүнтэй нэг л өдөр хамт хэвтсэн. Энэ өдөр Цэндсүрэн эмч жижүүр эмч байсан. Цэндсүрэн эмч 17.00 цагт орж ирээд үзсэнээс хойш орой 20.00 цагт дуудуулж байж орж ирж үзсэн. Эх баригч эмч бол гурван удаа орж ирж үзсэн. 22.00 цагт талийгаачийн ээжийг дуудуулаад өөр тасагт шилжиж хэвтсэн. Миний хажууд бол эмчилгээ гэх зүйл хийгээгүй ээ. Даралтыг нь үзээд зөвлөгөө өгөөд гарч байсан.

Гэрч У.Туул мэдүүлэхдээ, Би жижүүрээр бол 08.00-16.00 цагийн хооронд гарч ажилласан. Намайг жижүүр­тэй байх хугацаанд Д.Бат­тунгалаг ямар нэгэн зовиур хэлээгүй ээ. Хоёр хөл дээрээ яваад эргэлтээ аваад явж байсан. Бид нар дураараа эмчилгээ хийх эрх байхгүй. Эмчлэгч эмч өвчтөний түү­­хэнд заасан эмчилгээг хий­­­дэг. Эмчлэгч эмчээс ямар нэгэн эмчилгээ бичигдээгүй байсан болохоор хийгээгүй. Эмчлэгч эмч нь Н.Загдаа бай­сан. Тухайн үед ажил дээрээ байгаагүй. Улаанбаатар хот руу өвчтөн аваад явсан гэж яригдаж байсан. Хагалгаагаар төрсөн эхийг өөрөөрөө төрсөн эхтэй хамт хэвтүүлж болохгүй тусгай өрөөнд ганцааранг нь хэвтүүлдэг юм.

Гэрч Л.Зоригт мэдүүлэх­дээ, Надад бол Н.Загдаа эмч хагалгаагаар төрсөн хүн байгаа гэж захиж хэлээгүй. Ер нь албан ёсоор хэн ч юу ч хэлээгүй. Харин ням гаригийн өглөө П.Эрдэнэчулуун эмч л нэг хүн хүнд байгаа гэж байсан. Тиймээс би 08.00 цагийн үед очиж дахин хагалгаанд орсон.

Өвчтөн амьсгал хураах үед би Галшар сум руу дуудлагаар явчихсан байсан. Уг нь Бор-Өндөрт төрүүлэх асуудлыг эмэгтэйчүүдийн эмч өөрөө шийдвэрлэх заалт гаргаад түүгээрээ шийдвэрлэж байгаа. Эмэгтэйчүүдийн эмч байхгүй тохиолдолд мэс заслын эмч хариуцна гэсэн дүрэм заавар байхгүй. Одооноос албан ёсоор эмчлэгч эмч байхгүй бол даргын тушаалаар эмчлэгч эмчийг томилж байгаа гэжээ.

Шинжээчдийн "Цаг хуга­­­цаанд нь бүрэн дүүрэн эм­­чилгээ хийж эхэлсэн бол амь насыг нь аврах бүрэн боломжтой байсан. Талийгаачийн хагалгааны дараах хүндрэлийг түүний эмч Н.Загдаа хяналтандаа байлгах ёстой. Мөн тухайн үеийн жижүүрээр гарч байсан эмч нар хянах үүрэгтэй байсан” гэх дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нот­логдож байгаа тул эрүү­гийн хуулийн тусгай ангид зааснаар хэрэгтнүүдэд ял оноох нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарч Н.Загдаа, Н.Цэнд­сүрэн нарт 2.6 жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хоёр жилийн хугацаагаар эмчлэх эрхийг нь хассан байна. Гэвч дээрх нэр бүхий эмч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тэдний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хорих ялыг нь түдгэлзүүлсэн байна. Гэвч энэ бүхэн тэдэнд хангалттай байсангүй болол­той. Эмчлэх эрхээ сэргээл­гэхээр дахин шүүхэд хандаж эхэл­сэн байна. Хүний амь хөнөөчихсөн хэрнээ ялаас мултарсандаа сэтгэл ханахгүй ажиллах эрх хаслаа хэмээн гомдол гаргаж байгаа тэдэнд эх үрсийг амьдын хагацалд унагаж, ар гэрийнхнийг нь уй гашууд орхих нь юу ч биш. Харин албан тушаалаа ашиглаж мөнгө олох нь л тэдэнд өнөөдөр сонин байгаа бололтой. Бүр ичихгүй охиных нь биеийг хөрж ам­жаагүй байхад эцэг эх дээр нь ирээд "500 мянган төг­рөг өгье, та нар хэл ам хийхгүй бай. Нотариат ороод батлуулчихья” гэж байсан удаатай аж. Талийгаачийн эцэг эх дээрх хэрэг гурван жил дарагдаж байгаад шүүх хурал хийсэн ч "алуурчдын” талд шүүх үйлчилсэн хэмээн үзэж байна. Тодруулбал, Н.Загдаа эмчийн төрсөн ах Н.Адьяа тус сумын сум дундын шүүхэд 10 гаруй жил шүүгч хийж буй нөлөөтэй нэгэн гэнэ. Тиймээс хэргийг олон удаа мөрдөн байцаалтад буцааж цаг хожиж байгаад Өршөөлийн хуульд хамруулсан хэмээн үзэж байгаа аж. Дээрх эмнэлгийн эмч нарын нь хэрэг үүгээр дуусаагүй. Хэдэн халтар цаас олохын төлөө олон хүний үрийг насан туршийн эрэмдэг зэрэмдэг болгосон баримт олон бий.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1076 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 11
[Сэдэв] 11. | Бичсэн: | 2010-06-22


tiimdee sain emch nar bgaa ldaa muu ni mash olon bgaa
Хариу:

[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-06-22


rfhum'jo(tu^g"(jç'ùpce,zrdgxi,u^(;erkù
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-06-18


2dahi setgegdel bochsen hun emch yumu odoo surch bga hun bh l daa mgl.n emchuud hun alsaar bgad dujirsun ulsuud bnlee baga tsalintai amidrlad h hurehguig medseer baijiij yah gej anhnaasaa emch bson yum be uur saihan mergejil zunduu l bn uursduu negent zutgeed emch bolson yum bol tangaragandaa unench baih heregtei 2007 ond minii eejiig amisgaa n dabchdaad amisgal huraah gej bhad n emchee duudaachee gehed subilagch n :-emch utsaar yariad zabgui bnaa gej heleed duudaj uguhgui l bsan bhgui yu ter utsar yrih gej emch bolson yumuu uurt n handaad abral guigaad ochij bga ubchtuniig emchileh gej bgaa yumuu uneheer oilgoogui minii eejiig bas emch nar l ALSAN zarga hiiy gehed aab maani teglee geed eej n bosoj ireh bishdee geed ytgasaar bgad boliulsan mgl.n yamar ch alban tushaaltnuud hariutslaga gej hukeedegui bolohoor l ingej duraarai aashilj bga yumdaa
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-06-17


2 daxi setgegdel deer bchsen xvniig vzen yadaj baina .Yostoi jinxene xvnii vnergvi aluurchin baina daa . Chi udaxgvi iim archaagvi baidlinxaa tuluu shiitgelee xvleex bolno do xarj l baigaarai Chiemch bish bailaa ch emch baisan ch yalgaaagvi . Chi bol adgiin shaar uym daa. Mongoliin niigem xeel xaxuuli xvmvvsiin setgexvi yamar baigaag xvn bvr l medej baigaa . sain ni ch baigaa gexdee chi iim vnen zviliig yaaj umuurch chadaj baina aa . Chi uuruu iim emchiin gart vxene gedegee medej baina uu ? Eniig bi xeleegvi burxan xelj baina
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: zma_monkhuu | 2010-06-16


Za ugaasaa MGL- n emch nar tiim l bgaa shte.Ungusun jiliin 8 sard Sukhbaatar aimagt bas Emchiin hariutslagaguigees bolj 37 nastai eruul eh turuhuus bolood bas nas barsan. Jijuur emch ni Tursuniih ni daraa shuud tasag ruu gar geed gargasan bgaa ym gehdee Taliigaach minii doroos tsus garaad bna gehed ni "Chi bitgii mayglaad bai, ymar ankh udaa turj bgaa bish tasag ruu gar" gej huusuur bgaad gargaad martchihsan bgaa ym daa. Hichneen heleed emchilgee hiihgui asagt shiljuuleed ugluu 5 tsag tursun huniig udriin 3 tsag gehed uzeed hagalgaand oruulsan bolovch hojimdson bsan. ter buu hel hagalgaa hiih geed zuselt hiihed tsus garahgui bolchihson bsan geed bodchih. UB-s Gaviyat emch Bultengeer ahluulsan shalgalt ireed hiisen emchilee baihgui bolohoor heleh ug ni oldohgui tolgoi segserch bgaad "Chi hunii ikh emch munuu?" gej asuusan gej bgaa ym daa. Tegeed ter ikh emch taliigaachiin ar geriinhend " Bi tsagdaagiin Khoshuuchtai yvalddag ta nar huutsulduud yu ch olj doloohgui shuu" gej tomorson bgaa ym daa. Ter ni unen bh shig bgaa ym. Tsagdaa deer Eruugiin hereg uusgeed shalgaj bh daa. UB-s irsen emch nariin dugneltiig oolgui Tsagdaagiin hereg burtgegch ni Eruugiin hereg uusgehees tattgalzah sanal prokurort gargaj bna geed bodchih. harin prokuror ni dahin murdun baitsaaltand ni butsaasan gej bna lee. Ingeheer MGL -chuud bid nar ymar huneer emchluuleed ymar huneer hamgaalj bna daa. Ter Admin ruu tsor tsor geed bgaa nuhur emch hun ym shig bna. gehdee chamd hun chanar bhgui uchraas chi unuudur iim ym bichij suuna. tegeed ch magadgui bas 1 bus udaa aldaa gargaj bsan ym shigee
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-06-16


adminiig haraagaad yah um be niited uneheer l meduushtei bas heregtei zuil niitelj bna harinch bayarlah estoi um bishuu bid tsagaan numrugtei aluurchidaas bas sergiileh heregtei shdee gehdee hun bolgon adilgui gedgiig helmeer bnaa
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-15


bi hichneen uwdsun ch barag emch hund itgej ochdoggui namaig 8nastai bhad duug mini emch nar uurdiin tahir dutuu bolgoj 19jil duug mini uwchin shanlald unguruulsen bi baga bhiin emch nariig uzen yadaj duug mini eremdeg bolgoson emchiig haraaj irsen gehdee gadaadad ireed emch hunii ghundelj ehelsen uchir ni hunii gih hundelj deedelj uneher setegleesee saihan handdag evropiin emnelgiin zohion baiguulalt uneheer gaihaltai gej helhed bolno gehdee daatgalgui bol ih unetei mgld daatgaltai bsan ch mungu tuluud bas emch nariin gariig tsailgadag
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-15


bi unende gaihaj bna hunii amiig zugeer neg hunuuchuud yagaad burhanaas aidaggui bnaa nugel hiisengee uhamsarlahgui bhiig bodhog nud ulaan mungu tsagaan geh ch boljee emch hun bol yag l burhan shig l bh heregtei uhliig zailuulagch gesen ug tiim atal zugeer neg aldaa gej bolohgui shdee mgliin emch nar denduu hariutslaggui gedeg ni unen shdee ard ni uldej bgaa byatshan ur ni denduu uruwdultei bna ewii mini burhan urshuug
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-15


ehend bichsen nowshoo chi ter emch geh nertei umnuudiin hamaatan eswel ter emch nertei aluurchin munuu te mgld ugaasaa hiiswereer tursun emegteichuudiig sahirgui bailgaj bnga endegduuldeg ni nuuts bish emch hun hezeech aldaa gargaj bolohgui uyn aldaj bolno gej tegwel emch boloh hereggui shdee yamar hulgaid umaa aldaj bgaa hudaldagch uu tegwel yahaw aldaj boloh bh iim um bichij bhdaa icheech
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-15


ene admin n gj naad bichij bga yumanda anhaaraachee golog min.Chi anagaahad orood emch bolkod uzde.Togsood chi yahu.Daldaisan batsaan.Emch humuusiig ingej doromjilj bgam bol.Chi ahij hze ch bitii emch dr ochooroi.Shude ovdood hevtej bhad chn omhii amiig chn unerled emch nar emchildeg bizde.Ternii toloo hdn tsaas avdag ve.Emch nariin tsalin baga gd ajilt haylt zarlasan udaa bnuu.Emch nar bhku bol chi amidrahku shu medu.Hun aldaj bno.Tm togs bh yostoi yumu.Buruu onoshilgoo gargalaa gd ter emchin bas alj bj chinii sanaa amrahnee sda gj.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-15


nvgeliin nvdeer oodgvi muusain yumnuud ugaasaa mongoliin emneleg emneleg bish bolson dotorh ajiltnuudni ch abj bgaa tsalinni haanaach hvrehgvi terendee heel hahuul geed hvnii gar harj bj hodoldog boltson mongogvil bol hvn bish tangaraga orgood emch bolson hvmvvs ingej ybah gejdee horihch bagadna
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 18:02
Welcome Зочин