Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 24 » Арайчдээ Монголчуудаа
20:54
Арайчдээ Монголчуудаа
"Петро Чайна Дачин Тамсаг" Монгол Улстай хэдэн хувийн бүтээгдэхүүн хуваах гэрээтэйг мэдэх хүн байна уу, Монголын төрд. Хэрвээ байдаг бол ард түмэндээ ил тодоор мэдээлж, олсон авсан хувь ашгаараа ийм юм хийж бүтээж байна гээд харуулчихаач гэж сануулмаар байна. Монголын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани Дорнод аймгийн Матад сумыг газрын хөрснөөс арчих нь ээ.
Дорнод аймгийн Матад суманд 1993 онд анх нефть гарч, анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг тосдож, Монголчууд нефтийн асар их нөөцтэй юм байна, бид хэнээс ч гуйхгүй амьдарч болохоор боллоо хэмээн хөөрцөглөж байсан билээ. Тэгвэл өдгөө тус суманд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" гэх компани Монголын нефтийг ёстой л "богоон богоон"-оор нь зөөж байна. Монгол Улстай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэдэг ч яг хэдэн хувиар гэдгийг өнөөдөр хэлэх хүн алга.

Тус компанийн Монголын талын захирал нь ч энэ талаар "Та нарт хэлэх, мэдэгдэх боломжгүй" гээд сууж байх юм билээ. Яг одоогоор Матад сум Хятад руу нефть зөөвөрлөх 20 тоннын цистернийг хэд гурваар нь холбон чирсэн том оврын камаз ч гэнэ үү, караз ч гэнэ үү машины хөлд талхлагдаж, мал бэлчих нь байтугай хүн гишгэх аргагүй болчихоод байгаа тухай тус сумын иргэн хуучилсан юм. Хавар хэдэн ямаагаа самначихаад ноолуурыг нь тушаах гэтэл элс, шороо ихтэй байна гээд хэн ч тоож аваагүй гэнэ лээ. Тэд ноолуурандаа элс, шороо хийчихээгүй нь мэдээж. Тэр их тоос шороон дунд бэлчиж байгаа малын үс ноос яаж цэвэр сайхан байхав гэж халаглаж суусан.

Зөвхөн ганцхан суманд өрөмдлөгийн 100 гаруй машин өдөр шөнөгүй, 24 цагаар ажиллаж, газрын гүнээс нефть соруулдаг гэж байгаа. Өдөртөө 30-40 цистерн нефтийг урд хөрш рүү зөөдөг гээд бодохоор хүнд даацын машинууд салаа зам гэдгийг гаргах шиг л болдог юм байгаа биз дээ. Замгүй газар, талхлагдаагүй талбай гэж энэ суманд нэгээхэн метр ч үгүй гэхэд хилсдэхгүй гэж нутгийн иргэн ярьж байна. Соруулж гаргасан нефтийг цистернд ачихын тулд хаягдал шаар зэргийг нь салгадаг бөгөөд энэ хаягдал шаарыг зүгээр л нүх ухаад дүүртэл нь хийгээд хаячихдаг гэсэн.

Угтаа булж битүүлж орхих ёстой аж. Яг тийм нефтийн шаартай нүхэнд өнгөрөгч онд Матад сумын иргэн нэгэн залуу унаж нас барсан гэж нутгийнхан ярьж байлаа. "Петро Чайна Дачин Тамсаг"-ийн хайгуул, өрөмдлөгийн нийлсэн 300 гаруй техник хэрэгсэл Матадад буй гэсэн. Бүхэл бүтэн сумыг малтай, хүнтэй нь эзэрхийлж буй "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн Монгол Улстай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчийнх нь талаар сонсч мэдсэнээ товчхон сийрүүлье.

"Петро Чайна Дачин Тамсаг" компани Монгол Улстай бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгч нь хууль дүрэмтэй зөрчилддөгөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гадагш урсч байгаа гэж эдийн засагчид хэлдэг. Ганц дээрх компанич биш уул уурхайн олборлолт явуулдаг гадны компаниудад их хэмжээний мөнгө "тавиад туучихдаг" нь нууц биш. Тухайлбал, 2005 онд манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан таван компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байжээ. Ингэснээр газрын тосны экспортын орлого тухайн онд 1789.4 мянган ам.доллар байснаа 2006 онд 4033.7 мянга болж өссөн бол 2007 онд 66.7 мянган ам доллар болж буурсан байх жишээтэй.

Түүнчлэн зарим хуулийн гажуудлаас болж орон нутгийн төсөвт төвлөрвөл зохих орлого дутуу төвлөрөх орчин бүрдсэн аж. Тодруулбал, Нэгдсэн төсвийн тухай болон Татварын ерөнхий хуульд газрын төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж байхаар заажээ. Гэтэл "Петро Чайна Дачин Тамсаг” компанитай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээнд олборлосон газрын тосыг бүтээгдэхүүн хуваах зарчмын дагуу хувааж, төлбөрийг "Газрын тосны товчоонд төвлөрүүлнэ" гэсэн нь дээрх хуультай зөрчилдөх болжээ.

Ингэснээр Матад сумын төсөвт орох ёстой мөнгө байнд ч үгүй, банзанд ч үгүй болчихдог ажээ. Үүнээс гадна Газрын тосны тухай хуулийн 6-д заасан "...байгалийн нөөц баялаг, газар, хэвлий болон түүний хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх, ашигласан талбайг сэргээх" талаар дээрх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгаагүй юм байна. Ийнхүү Монгол Улс 2005-2007 онд "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-иас 2.496.6 мянган ам.долларын төлбөр авах боломжоо алдсан гэсэн үг. Энэ бол гурван жилийн өмнөхтоо баримт.

Сүүлийн гурван жилийн хугацааны тоо баримтыг олж мэдэхийг хичээсэн ч хэлээд өгчих эрх бүхий хүн Монголоос лав олдохгүй байна. Түүнчлэн 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн 9.2-ын газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчид Монгол Улсын хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр татвар ногдуулна" гэсэн заалт, 1992, 2001,2006 онд батлагдсан ААНОАТ-ын тухай хуулийн 18.1.2-т "Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогыг албан татвараас чөлөөлнө" гэсэн заалтууд хоорондоо зөрчилддөг байна. Хуулийн иймэрхүү цоорхойг гадныхан ашиглахдаа гарамгай. Бид өөрсдийн буруугаас бусдын идэш болж суугаа нь эмгэнэлтэй хэрэг. Хууль эрх зүйн орчин нь өөрөө бусдад хулгай хийх боломж олгоод байгаа болохоор хэн дуртай нь Монгол Улсын баялгийг цөлмөөд байгаа хэрэг биш гэж үү.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2188 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 5
[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-29


Sda gej ed nariig alah baagii nar bdguin bhdaa hed heden hazriig delbelj heden hujaag muchuur ni jirgej alaad l neg heseg hand ni dargdana blgui
Haa saigui hujaa hujaagiin erliiz bnaa Sda yaamaar ch ymbe de
Buh ard tumen shiidsen huldulguun hiiwel oroltsood but nirgeh ymsan odoo humuus helj tsuglahaasaa ch aidag bolson bna shde
Mungu alban tushaal gorilson heseg nuhduud l hudlaa loozognoj ywj bgad tag bolood bna
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-28


sda sda sda sda sda sda sda sda sda yaanaa ene heden erguu tolgoitoi toriig ni
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: dayna | 2010-06-26


HARIN CH TOMCHUUD TOM TOM YUM HGD ARD N SUUGAAD BGAAN BISHUU.OORSDOO BUGD ARD N IDEED HUVIA AVAAD SUUJ BGAA BHGUI YU...... GOLN N HEN BN GDG N HEREGTEI BNAA.... TERIIG OLOHOD OLON SHAT DAMJIH BHLDAA. BOOOOOON SULJEE MUUSAIN PIZDAKUUD ........ angry angry angry angry angry angry angry
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-25


manai neeree ene turiin deed tomchuud n yu hiij yu bodj suudag yum boloo udruus udurt uls oron ard tumen n doroitoj zarim neg n hari gazar hunii bool bolj mulhuj yvhad yaj ted nar idej uuj umsuj zuuj tansaglaj buten noirtoi honj chaddag bnaa muu yvhaar sain uh gedeg shig ingej muu yvhaar ali negen undur hugjiltei ulsiin koloni bolood ydaj ard tumnee avrah yumsan daa gashuun ch gesen ene minii unen bodol mgl.hoo hetsuu amidraltai humuusiin tuhai yanz buriin nevtruuleg uzeh bolgondoo setgel mash ih emzeglej ter turiin deed huvalznuudad durgui hurdeg eh oronluugaaa butsmaargui sanagdadgaa ch nuuh yun
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-25


araichdee mongolchuudaa bid chin aguu ih tuuhtei ih aguu humuus shuu dee hedhen parzituudaas bolj uls oron soyol irgenshil gazar nutag ard tumen er n mongol geh yuchgvi bolj hujaa nohoinuudiin hool bolohnee chin zorigt ha duu nar mine negdegtun bid ewtei bhdaa huchtei bsan odoo ewtei bj yagaad bolku gej!!!!
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 22:02
Welcome Зочин