Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 24 » Элчин сайдын хүү улсын нууц задруулсан уу?
21:03
Элчин сайдын хүү улсын нууц задруулсан уу?
Улсын нууц задруулсан гэх хэргээр Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс олонд ил болж байгаа бололтой. "Хэргийн гол эзэн”-ээр УИХ-ын Тамгийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн хөрш орнуудыг хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалсайхан тодорч байгаа бололтой.
Харин түүний хамсаатнаар ГХЯ-ны Хойд хөрш хариуцсан хоёрдугаар наргийн бичгийн дарга Б.Болор, Урд хөрш хариуцсан ажилтан Г.Байгалмаа нар байгаа аж. Тэд УИХ-ын даргын ОХУ-д хийсэн айлчлалын нууцын зэрэглэлд хамаарах асуудлыг нь задруулсан хэрэгт шалгагдаж байгаа юм байна. "Хэргийн эзэн” Ц.Жаргалсайхан нь манай улсын урдаа барьдаг дипломатчдын нэг Цахилгааны хүүхэд гэсэн яриа ч тархаад байна. Хэрвээ энэ үнэн бол нэртэй дипломатчийн хүү юуны учир улсын нууцад хамаарах материалыг оросуудад дамжуулав гэдэг нь хүмүүсийн анхаарал татаж байна.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1139 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-24


ih hemjeenii mungu l bizdee . odoo tsagt mongoloo geh hun hovor bolson bain doo . 2040 on gehed mongol uls maani baih bolvuu gej sanaa zovoj bain daa .
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 21:06
Welcome Зочин