Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 24 » ИХ АВАРГЫН СОНГОЛТ тансаг брэнд “MAYBACH”
21:05
ИХ АВАРГЫН СОНГОЛТ тансаг брэнд “MAYBACH”
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж тансаг зэрэглэлийн хэмээн тодорхойлогддог "Maybach 57” төмөр хөлгийг сонгон унадаг. Энэ машин 5.5 литрийн SONC V12 Twin Turbo хөдөлгүүртэй, хурдны таван шатлалт араатай, 5.2 секундэд 96 км/цагийн хурд авах хүчин чадалтай юм байна. Энгийн хийцтэй, ямар ч нэмэгдэл тоноглолгүй "Maybach 57” дунджаар 341.750 долларын үнэтэй. 
Энэ брэндийг Даймлер Крайслер дахин сэргээснээс хойш гарсан анхны загвар нь "Maybach 57”, "Maybach 62” юм. 1997 онд Токио хотноо болсон авто шоуны үеэр энэ төмөр хөлгийг олон нийтэд анх танилцуулсан аж. Энэ загварыг "Mercedes Benz S-Class”-ын загвар дээр үндэслэж хийсэн бөгөөд тансаг брэндийг шалгаруулдаг "Статус” санал асуулгаар "Maybach” нь "Rolls Roys”, "Bentley”-гийн өмнө "гишгэж” нэгдүгээрт бичигдэж байжээ.
Их аваргын машины дугаар нь ч гэсэн санамсаргүй сонголт биш байгаа биз. Гэр бүлийнхэн нь ч гэсэн машиныхаа дугаарт 68-ын тоо байхад дуртай байдаг юм билээ. Асашёорюүгийн аав Д.Долгорсүрэн заан 0068 УБЯ дугаартай цагаан "Lexus 570” маркийн машинтай.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2446 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-25


saihan tereg MAYBACH. tansag mashin shu
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 22:40
Welcome Зочин