Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 25 » Амар амгалангийн оронд суугаа хайрт Аавдаа хүүгээс нь... #1
19:58
Амар амгалангийн оронд суугаа хайрт Аавдаа хүүгээс нь... #1
Манцуйтай байхад та минь

Магнай дээр минь үнсэж байсан

Майжиг сайжиг гишгэн хөлд орход минь

Магнайгаа хагартал баярлаж байсан

Сургуульд анх орход минь

Суганаас минь өргөөд онц сураарай гэж захиж байсан

Сүүлчийн амьсгаатай байхдаа

Сормуусаа та хөдөлгөж надтай ярих байсан

Сайхан аавтай байх сайхан

Салж хагацах нь хэцүүеээ

Бүрэлзэн өнгөрөх зэрэглээ адил

Бүдгэрэн аав минь та үзэгдэх юм

Босоод та минь ирдэг ч болоосой 
Булбарай үрээ үнсдэг ч болоосой.... 

Cэтгэлд минь таны гэсэн орон зай үргэлж л онгойж Хүү чинь энэ хүний eртөнцөд Аав танийгаа үгүйлсээр л...Хүн гэдэг богино настай шүү дээ бид эцэг эхийгээ мөнх бидний хажууд байх юм шиг санадаг.Би хүний нутагт байж байгаад л аавыгаа гэнэт алдаж билээ.Гэтэл миний аавдаа хэлнэ дээ гэж бодож санаж явсан бүх зүйл, аавдаа бэлэг барих гэсэн тэр бэлэг илгээгдэж чадалгүй надтай хамт үлдсэн юм.Бусадын амь насны төлөө хамаг амьдралаа зориулсан аав маань бас л бусадын төлөө явж байгаад гэнэт өнгөрсөнд нь би огт итгээгүй юм.Хүүгээ та минь алс хол үдэхдээ хүний газар нэрээ бодож явдаг юм шүү,ядарсан нэгэндээ чин сэтгэлээсээ тус болж явдаг юм шүү олонтойгоо явах шиг сайхан юм байдаггүй юм гэж захиад нэг хацар дээр маань үнсэж эргээд ирэхэд чинь нөгөө хацарыг чинь үнснээ гэж хэлээд үдсэн үг,дүр төрх нь одоо ч миний чихэнд сонсогдож,нүдэнд харагдаж байдаг юм. Хүү нь танийгаа энэ хорвоо дээр дахин дахин дуудаач мянга мянган захидал илгээгээч та минь хүүдээ эргэж ирэхгүй нэг мөсөн яваад өгсөн шүү дээ... Таныхаа заниаг үнэрлэхэд ямар сайхан үнэртэй гээч... Аавийн хүү аавдаа хүрээд ирдээ гэдэг үгийг бас хошуу дэвсэн эрхэлдэг бсаныг энэ насандаа хүү чинь таньаасаа дахин сонсохгүй дахин хэзээ ч эрхэлж чадахгүй. Энэ үгийг хүү нь хэн нэгнээс сонсохийг хэн нэгэнд эрхэлхийг их хүсдэг шдээ Аав минь....Дэлхийгээс явчихсан аавыгаа нэг л өдөр эргээд эргээд ирэх юм шиг, урт холын аянаас ядрангуй мөнөөх л дүрээрээ ороод ирэх юм шиг санах юм. Тэгээд хэзээ ч ирэхгүй болсныг нь ухаарах бүртээ хамрын угаар шархирч, өр өвдөх юм даа. .Хүний eртөнцын түмэн бурхадад өглөө бүр хүү чинь Аав таныгаа Ээжийгээ эргээд 2 хүүхдэдээ ирээч дээ гэж урсах нулимсаа урсган байж алгаа хавсаран залбирсаан. ягаад заавал зөвхөн миний Аав,ээжийг маань бурхан та булааж бгаа юм гэж зөндөө их харуусдаг ч дэндүү эрт дэндүү залуухан та 2 минь яваад өгсөн шүү дээ... Хамгийн сүүлд таныхаа гарыг атгаад сууж байсан тэр үе хичнээн сайхан байсан гээч тэгтэл хэдхэн сарын дараа л таныхаа зургийг бариад явна гэж санаагүй явжээ. Таниасаа уучлалт гуйх нь оройтсон байх л даа гэхдээ дотоод сэтгэлдээ өөрийгөө буруутгаж харамсаж явааг та дээрээс мэдэрч байгаа байх гэж бодох юм. Хүү чинь Монголдоо очих бүрдээ таныхаа амгалан нойрсож буй газар дээр чинь очиж таньтайгаа уулздаг юм. Таны минь толгой дээрэх гантиг чулуун хөшөөг харж илэж үзхэд таны минь гар шиг халуун дулаан бдаг. Эх орноосоо хол явж бгаа хүн бүр Хайртай Аав,ээждээ үнсүүлээд доглон нулимстай Аав,ээж нь үдэж мордуулж бхад зөвхөн би л ганцаараа хэнд ч үнсүүлүхгүй л явах юмдаа. Та минь амар амгалангийхаа оронд амар тайван нойрсдоо хүү удахгүй эргээд л таньдаа ирнээ. Таныгаа хүндэтгэсэн Хүүгээс нь... Лондон хотоос...ТИЙМ ЭЭ!Залуучуудаа над шиг битгий ингэж харамсаарай, бодож санаж явдаг зүйлээ эцэг эхдээ яг одооноос хийж эхэл бүү хойш тавиарай!хэлж илэрхийлэх гэсэн талархалаа яг одоо утасаа аваад залгаад хэлээрэй!!!

Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com

Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.

Ангилал: Эзэнтэй зурвасууд | Үзсэн: 1168 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 8
[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-09-11


bayarlalaa. namaig gadaadad baihad aav mini ungursun gebch bi nadad amid umshig bodogdoh um yamar eh aavaa sanj bainaa.
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-06-30


etseg ehee harilaj yavtsgaaya humuusee bi gesen muu eejruugee udahgui yavaad ochnoo
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-06-27


unshaad uuriin erhgui setgel dotor yum zangirah shig bolloo uneheer saihan nairlagatai zahia boljee. Bi ch ta naryn adil hairt aavygaa hunii nutagt baigaad uulzaj chadalgui har zaluugaar ni aldsan negen bna. Gehdee odoo eej maani bgaa bolhoor urt nasluulj udaan jargaaya daa. Ene zahidalyg bichsen hund chin setgeleesee talarhal ilerhiilie! Khorvoo uneheer hatuu yumdaa...
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-26


unshaad buur uilchihlaa.aaw min amid bsan bol helhiig hussen buh zuilee helehsen aawdaa erhelj aawdaa unsuulehsen.gehde eej min naddaa bgaa bolhoor muu eejiigee jargaaj amidriidaa.
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-26


bi ta nartai adil bi japand amdardag namaig japand baihad aav ni ungursun helii gesen ugee helj chadalgui huu ni odoo yamar hun bolsnoo haruulj chadalgui aav ni mine munh huh tengert noirsoj baigaa bi aaviigaa mash ih sanaj bna bi aavdaa unsuulmeer bna bi aavdaa mash hairtai aaviigaa uurd munh dursaj yaviidaa
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-25


aabiigaa bi mash ih sanaj bna unseed ugtah aab min daanch bhgui ene horboogiin buh aab nar urt naslaarai burhan min
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-25


bi ch gesen aabiigaa aldaad udaagui nad bas mash hetsuu bnaa hunii gazar setgelee sain barij bn daa ene horboo hatuu yumaa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-25


unshaad bvr uilchilaa
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 19:52
Welcome Зочин