Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 29 » Хохирогчид нэгдэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлэв
22:00
Хохирогчид нэгдэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлэв
Хонгор сумын иргэд, Вако орон сууц захиалагчид, Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид, мөн 7-р сарын 1-ний хохирогчид гээд баахан хохирсон ард түмэн нэгдэж нийлжээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан шаардлага болон хүсэлт хүргүүлж байна.
Хохирч, хордсон Хонгор сумынхан, Байр захиалаад хамаг мөнгөө алдсан захиалагчид, 7 дугаар сарын нэгний үймээн самууны хар гайгаар хохирол амссан иргэд, Хадгаламж зээлийн хоршооны дампуурлаас болоод орон гэр, ойчих аягагүй болоод байгаа зон олны төрийн тэргүүндээ уламжилж байгаа хүсэлт, шаардлагыг бид бүрэн эхээр нь нийтлэв.

Монгол улс, монголын ард түмэн 1990 оноос хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шудрага ёсыг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх замыг сонгосон билээ.

Гэтэл өнөөдөр нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт газар авч, албан тушаалаа ашиглан зүй бусаар хөлжигсөд, төрийн түшээ, түшмэдүүдийн дураар дургих, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах нь хэрээс хэтэрлээ.

Энэ бурангуй нийгмийн амьд жишээ болсон ХЭХ-ны хохирогчид; Ми 8-ын хэрэг, Хонгор сумын иргэд, Вако орон сууц захиалагчид, Сапу-гийн хохирогчид , 7-р сарын 1-ний хохирогчдын хэргүүд гарав. Энэ бүхнээс болоод олон мянган иргэдийн амьдрал сүйрч, эрүүл мэнд байгаагүйгээр хөсөрдөж, үндэсний эрх ашиг улс орны хөгжил, төр засгийн нэр хүндэд ноцтой хохирол учирч байна.

Энэ хэргүүдийн шийдвэрлэх явц хэт удааширсны улмаас иргэдийн төр засагтаа итгэх итгэл алдарч, хохирч шаналсан иргэдийн хохирол өдөр хоногоор нэмэгдсээр 5-6 жилийн нүүр үзэж байна.

Ардчилсан ерөнхийлөгч танд доорх шаардлагыг хүргүүлж байна.

Үүнд:

Хонгор сум
1. Хонгор сумын иргэдийн эрүүл мэнд, амь нас, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
2. Хонгор сумын эрүүл мэнд амь насаараа хохирсон иргэдэд нөхөн олговор олгох хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх

Ми 8
- Эрүүгийн хуулийн тусгай анги 272-р зүйлийг тухайн үед санаатайгаар алга болгосон албан тушаалтанд хариуцлага тооцох
- Тухайн үед ял завшсан албан тушаалтны хэргийг сэргээн ял тооцох

Вако
- Хааны зам Вако ХХК-ий болон "Энүжин” ХХК-ний буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулах

ХЗХ
- 2000-2004 оны УИХ-д үнэмлэхгүй олонхи болж байсан МАХН-ын засаглалын үед ноцтой хийдэл бүхий хууль баталж байсан. Улмаар санхүүгийн салбарт хяналт зохицуулалтын ажлыг санаатайгаар орхигдуулснаас болж үүссэн 30 хоршооны 66 тэрбумын хохирлыг төр бүрэн хариуцаж, хохирлыг хүү алдангитай нь тооцож, яаралтай бүрэн барагдуулах.

07.01
- 2008-07-01нд үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ зөрчүүлсэн иргэдийнхээ өөдөөс галт зэвсэг хэрэглэж Монгол хүний амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө рүү ноцтойгоор халдсан энэ үйлдэлдээ Монголын Засгийн газар ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйх.

- Ноцтой байдал үүсэхэд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох
- 2008-07-01-нд төрийн буруутай үйл ажиллагаанас хэлмэгдэж ял авсан иргэдээ цагаатгах
- 2008-07-01,02-нд хэлмэгдсэн бүх иргэдийн хохирлыг бүрэн барагдуулж, нөхөн олговор олгох хэрэгтэй гэжээ.

Монгол улсын ерөнхийлөгч та
Ард түмэнтэйгээ амь нэгтэй ерөнхийлөгч байна
Танд хэрэгтэй цагт хэрэг болдог ерөнхийлөгч байна гэсэн. Таны хариуцлагатай үг хохирсон олон мянган иргэд бидний эрх ашгийг ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд тууштай хамгаалсан хариуцлагатай үг гэж бид бодож байна.

Төр засгийн буруутай үйл ажиллагаа эрх баригч улс төрийн хүчний ноцтой алдааны улмаас хохирсон бидний хохирлыг барагдуулах талаар Засгийн газарт тодорхой чиглэл өгөх, хуулиар олгогдсон эрх үүргээ яаралтай хэрэгжүүлж, гаргасан шийдвэрээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонсгохыг хүсч байна гэжээ.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 817 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-29


Ерөнхийлөгч дангаараа асуудлыг тэр болгон хангалттай хэмжээнд хүртэл шийдэж хараахан чадахгүй тийм болохоор ард түмэн бид ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эв санаагаа нэгтгэх хэрэгтэй байна
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-29


7sariin 1 nii alban tushaaldaa bardsan teneg bolowsrolgui tsagdaagin darga nart hariutslaga tootsoh heregtei yu gsn ugwe ern darga geltgui tsagdaa nar yamarch bolowsrolgui malnuud gudamjni hulgainuudaas dutah yum bhgui ter darga narinha unen baidliig helsen tsagdaag mungu uguud gadadad gargah heregtei tegehgui bol udahgui alndaa
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-29


7 SARIIN 1 NI TSAGDAA NARIIG SHOROND HIIHGUI BOL DARAA DAHIAL HEER GURUUS BUUDAJ BGA YUM SHIG BUUDAJ ALNA NAADUUL CHIN ARAICHDEE TER TSAGDAAGIN YARIAGAAR BOL HUNI AMI YAMARCH UNE TSENE ALGAA MGLD YAANA DARGA SAIN BUUDAJ BNA GEJ YARISAN GE BZDEE TER PZIDAAG UURIIN TEGJ BUUDAH YUMSAN
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-29


ter nymdorj tenegiin har huuliig hamt uurhcluh heregtei 10 ter bum tugrug hulgailaad huuhen shaaj kazino toglson hurelsuh ongonshatar geh metiin humuus yalgui ungurch boldog amidrahiin erheer 10 myngan tug hulgailaad 10 jil awdag tiim gajig sesemtei huuli gj baihu araichdee ter hurelsuh ongonshtariig adilhan hariutslaga huleelgey
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 04:38
Welcome Зочин