Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 29 » Хар тамхины хэрэглээнээс Монголд арав гаруй хүн амиа алджээ
22:05
Хар тамхины хэрэглээнээс Монголд арав гаруй хүн амиа алджээ
Саяхан дэлхий нийтээр "Хар тамхи, түүний хор хөнөөлтэй тэмцэх өдөр" болж өнгөрсөн. Үүнтэй холбогдуулан "Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг"-ээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Дэлхий даяар 256 сая хүн хар тамхи тогтмол хэрэглэдэг байна. Манай хойд хөршийн иргэд хар тамхины хэрэглээгээрээ дэлхийд хоёрдугаарт явдаг. БНХАУ-д гурван сая хүн хар тамхинд донтож байнга хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин манай улсад цагаан тахлыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон 410 хүн байна. Гэвч дээрх тоо нь зөвхөн судалгаанд хамрагдсан үзүүлэлт гэнэ. Хар тамхи хэрэглэдэг нэг хүний цаана гурван хүн байдаг хэмээн мэргэжлийнхэн үзэж байна. Тиймээс Монголд хар тамхи хэрэглэгчдийн тоо аль хэдийнэ мянга хол давсан гэх таамаглал байгаа аж. Хамгийн ноцтой нь хүн ам цөөтэй улсын хувьд хар тамхины хэрэглээ өндөр гэх зэрэглэлд багтах болжээ.

Үүний нотолгоо нь өнгөрсөн онд Хордлого тайлах төвд мансууруулах бодис буюу сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн 300 орчим хүн эмчлүүлсэн явдал юм. Мөн хар тамхитай холбоотой буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тохиолдол 93 гарч, 217 хүн гэмт хэрэгт холбогдсоноос 47 нь гадаадын иргэн байжээ.

Харин өнгөрсөн 11 жилийн хугацаанд манай улсад хар тамхи хэрэглэснээс болж амь насаа алдсан арав гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Тиймээс "Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг"-ээс улсын хэмжээнд хар тамхитай тэмцэх агентлаг байгуулах, хуулиар хориглосон эм, бодисын хэрэглээнд тавих хяналтыг чангатгах, хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сэргээхийг хүсч буйгаа дуулгалаа.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 939 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-29


anhnaasaa l uuniii esreg shyyd notstoi uildluudiig hiih heregtei baisiin odoo yachij chadahgui baihaadaa ih olon humuus uugeer l amidardag zarj mongo ih hiine esvel hereglehgui l bol dotor ni baichimdana... ene arhi ch gesen hichneen huniig alj baina tamhi ch mon yalgaa alga... yadaj tamhi tarhind uulchlehgui ni arai deer yum... tegeed arhia hori geheer mongoliin ter buh bar saviig haahaar mongolchyyd mini yugaaraa mongo olj hoolloh bolj baina... hiih ajil gej er ni tsoon hemjeeniii... uildveruud baihgui... yandaa ene horovoo delhii suureh gej baigaa met l sanagdaad baih bolloo...
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 23:21
Welcome Зочин