Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 29 » Монголд нуугдаж байж болзошгүй Японы нэртэй алан хядагчид гэж хэн бэ?
22:08
Монголд нуугдаж байж болзошгүй Японы нэртэй алан хядагчид гэж хэн бэ?
Монгол улсын хил гааль гэдэг шүүрэн шанага болж, хаа сайгүй гадаадын хэрмэлүүд төрсөн гэртээ байгаа юм шиг эрх дураараа зугаалах болсон энэ цагт Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх газар мэдэгдэл ирүүлж, олон хүнийг цочирдуулаад байна. Ялангуяа дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг Японы "Улаан арми” нэртэй нууц байгууллагын алан хядагч долоон хүнийг Монголд нуугдаж байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа аж. Японы "Улаан арми” буюу "Нихон сэкигун” гэгч энэ нууц байгууллага 1960 аад оны сүүлчээр байгуулагдсан аж. Японы хэсэг залуучууд тэр үед агаарын тээврийн онгоцыг хүч хэрэглэн Солонгост буулгаж ”Улаан арми” гэгч байгууллагын нэрийг анх гаргаж ирж байсан гэнэ. Энэ байгууллагыг дэлхийн хамгийн аюултай бүлэглэлүүдийн нэг гэж үздэг аж. .
"Улаан арми" -ийн гишүүд ихэнхдээ чинээлэг гэр бүлээс гаралтай боловч сургууль, коллежоо орхисон залуучууд байдаг аж.
"Улаан арми"-ийн гишүүд нүүрээ пластик мэс заслаар өөрчлөн , хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Дэлхийн хувьсгал" хийхийн тулд дахин шинээр төрлөө гэж номлодог. Гэнэтийн харгис үйлдэл,айлган сүрдүүлэлт, аддага хядлагаараа олны цочирдуулсан . "Улаан арми"-ийн гишүүд 1969 онд Японы Ерөнхий Сато, Никсон, Киссинжер, де Голль мэтийн хүмүүсийг устгаж, Пентагон, Японы үндэсний батлан хамгаалахын удирдлага, цагдаагийн газрыг үгүй хийх ёстой" хэмээн "Дайны удирдамж"-даа тусгаж байв. Тэгээд ч тэд ерөнхий сайдынхаа амь насанд халдахыг оролдсон боловч бүтэлгүй болжээ. Энэ бол Япон дахь тэдний үйл ажиллагааны эхлэл байлаа. "Улаан арми"-ийнхан итгэл алдсан гишүүдээ ч өршөөдөггүй. 1972 оны хоёрдугаар сард Японы цагдаагийн байгууллага Гумма дүүргийн ууланд орших "Улаан арми"-ийн "Сэкигун" нууц төвийг илэрүүлэн бут цохих үед "дэлхийн имперализмтай тэмцэхэд биеэ бүрэн зориулах чадваргүй" хэмээн 14 гишүүнээ харгисаар хөнөөчихсөн байсан бөгөөд цагдаа нар цогцсыг нь л олжээ. Энэ үеэр тус группын зохион байгуулагчдын нэг. Цүнэо Морийг баривчилсан боловч тэрээр шоронд амиа хорложээ. 1972 оны хоёрдугаар сарын сүүлчээр "Улаан арми"-ийн бас нэг бүлэглэл "Рэнго сэкигун"-ы нууц үүрийг цагдаагийнхан бут ниргэв. Олонх хүмүүс "Улаан арми" бүрэн ялагдал хүлээлээ хэмээн бодож байсан боловч гурван сарын дараа ахин шуугиан дэгдлээ.


1972 оны тавдугаар сарын 30-ны орой гурван япон залуу Парис-Тель-авивын чиглэлийн онгоцоор Тель-авивын нисэх буудалд хүрэлцэн иржээ. Гаальчид тэднээс гар тээшээ шалгуулахыг хүсэхэд цүнхнээсээ АК-47буу, хэд хэдэн гранат гарган бяцхан "дэйн" дэгдээх нь тэр. Энэ "дайнд" 29 хүн амь үрэгдэж, 300 хүн шархаджээ. Алан хядагчдаас хоёр нь гранат тэслэн амиа хорлож Окамото Козог амьдаар нь баривчлав. Окамото Козод насаар нь хорих ял оноосон боловч 1985 снд бүлэг палестинчуудын хамт Израилийн цэргийн олзлогсодоор сольжээ
1971 оноос орон нутгийн цагдаагийн байгууллагын мөрдлөгөөс дайжин "Нихон сэкигун"-ы гишүүдийн олонх нь эх орноо орхин одож "Ойрхи дорнод дахь дэлхийн хувьсгалын төвд" хуран цугларч байлаа. Хилийн чанад дахь "Нихон сэкигун"-ы толгойлогч нь 26 настай япон эмэгтэй Фусако Сигэнобу болов. Фусако Сиггнобу бол Тель-авивын нисэх онгоцны буудал дээр бяцхан дайн дэгдээж эцэст нь гранат тэслэн амиа хороосон "Улаан армийн" хоёр гишүүний нэг Циоши Окудайрагийн эхнэр. -XX зууны хамгийн цуутай алан хядагч эмэгтэй юм. Түүнийг Палестины Үндэсний чөлөөдөх фронтын удирдагч Жорж Хабаш ивээлдээ авчээ.

1974 оны нэгдүгээр сарын 30нд . Сингапур... "Истерн петролеум" компанийн нефтийн агуулахыг "Нихон сэкигун"-ы таван алан хядагч дэлбэлэв. Мөн Кувейт дахь японы элчин сайдын яамыг зэвсэглэсэн таван этгээд эзлэн авсан байна. Барьцаанд орсон элчин сайд, элчин сайдын яамны 29 ажилчны аюулгүй байдлыг хангахын тулд японы засгийн газар дээрэмчдэд онгоц гаргажөгч байж. 1974 оны есдүгээр сарын Голланд дахь Францын элчин сайдын яамыг эзлэн авч Парисын цагдаа нарт баривчлагдсан нөхрөө суллах, 300 мянган доллар өгөхийг шаарджээ. Франц улс дипломатынхаа амийг аврахын тулд шоронд хоригдсон алан хядагчийг шуудай мөнгөний хамт хамт Амстердамаас холгүй орших Окипхол нисэх онгоцны буудал дээр үлдээж байсан гэдэг.
Дайчин Мурано гэгч үйл ажиллагаагаа Японы газар нутагт шилжүүлнэ хэмээн мэдэгдсэн нь Японы засгийн газрыг яаралтай арга хэмжээ авахад хүргэжээ. 1977 онд Японы аюулгүй байдлыг хамгаалах газраас "Нихон сэкигун"тэй тэмцэх тусгай бүлгийг терроризмтэй тэмцэх шилдэг 20 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Тусгай бүлэг "Нихон сэкигун"-ы олонх гишүүдийн гэрэл зураг, намтрыг бүрдүүлж нэн аюултай 15 гэмт хэрэгтний тодорхой Мэдүүлгййг Интерполын шугамаар тараажээ.
1977 оны есдүгээр сарын 28. Дакка-Токиогийн чиглэлд нисч явсан японы хүн тээврийн онгоцыг эзлэн авав. Онгоцны бүхээгт-экипажийн 14 гишүүн, 142 зорчигч нисч явсан байна. Алан хядагчид шоронд хоригдсон есөн хүнийг суллаж, зургаан сая доллар өгөхийг шаарджээ. Японы засгийн газар зургаан гэмт хэрэгтнийг суллах хэлэлцээр хийж хүссэн мөнгийг нь өгч дээрэмчид барьцааны хүмүүсийг суллаж дорно. зүгийг чиглэн нисч сураг тасарсан байна. Гэвч сүүдийн үед Улаан арми нэртэй алан хядагчид Алс дорнодод толгойгоо өндийлгөж, Ромд машин дэлбэлж, сүрдүүлж, алан хядлага хийж, Японы Засгийн газар, Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагатай хамтран тэднийг уйгагүй хайж байгаа юм. Тэдэнд байгаа мэдээллээр энэ алан хядагч нар Монголд орогнож байж магадгүй гэсэн таамаг гарч. Тиймээс Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулынханд мэдээлэл ирүүлж, тэдний зураг хөргийг орон даяар тараагаад байна.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2132 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 6
[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-07-10


ednar chin dandaa 47-48 onii humuus bn shde
teheer odoo barag 60-70 hursen humuus yu gej tanigdahav de
shal hudlaa yum bichej baihiin
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-29


Ene jagsaaltad baigaa humuusiin hamgiin deed taliin ehnii egneenii ehend baigaa ni mongold yo'ronhiilegch hiij bgaad o'ngorson jil buudag no'hor bnashdee...
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-29


uu yasan dajgui medee we aan manai yum hiidgui 76-g alj ugch tus boldgui yum bhdaa herew tguul goe yum bolno dooo gj humuus yariltsahiig bi sonsloo kkkk
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-29


mongol ig tooj irku l de,
tsuuxun xuntei gazr yum delbellee ged neg ix xun uxexgui delxii niiter ch neg ix shuugixgui,
orchuulsimu olj copy d simu,
orchuulsan bol sain xicheeje,
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-29


evgui medeelel ve... sonin bolood yavchihlaa shuu...
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-29


yaanaa ysn aimar medeelel ve.buur aichihlaa.odoo buur eh orondoo taivan bj bolohgui ni ee.ooriinhoo humuusees bish hariinhnaas aij amidrah boljiino uu.manaihaan zuragiig sn harj avaarai tgd bugd negen setgeleer iim gadaadiin humuus eh ornoosoo gargay.
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 06:42
Welcome Зочин