Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 30 » Улстөрчдийн төмөр хүлгүүд - Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн унаа Лексус-570
00:37
Улстөрчдийн төмөр хүлгүүд - Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн унаа Лексус-570
55Хэн хүнгүй өөрсдийн ажлыг хялбарчлах үүднээс машинтай болохыг зорьдог нь нууц биш. Энэ сонирхлыг зөвхөн улстөрчдөд хамаатуулж сэдвийг нь улстөржүүлэх шаардлага үгүй. Учир нь, тэд ч гэсэн хүн. Гэхдээ таны сонгосон УИХ-ын гишүүн, улс орны бодлого тодорхойлж буй эрхэмүүд ямар хүлэгт "дурладаг”-ийг төдий л мэдэхгүй биз. Иймд хэн ямар машин унадаг тухай мэдээллийг хүргэе. Манай улстөрчдийн хувьд голчлон "Лексус” хийгээд "Мерседес бенз”, "Ланд круйзер”-т найр тавьдаг ажээ.
ЛЕКСУС
Юун түрүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн унаа нь "Лексус-470″. Үнийн хувьд 76 сая төгрөг. Энэ төрлийн машиныг "Лексус-350″,450, 470, 570, гэсэн шинэчлэгдсэн загваруудаас нь Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Б.Балдан-Очир, Х.Бадамсүрэн, Н.Ганбямба, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Загджав, Д.Очирбат, Ө.Энхтүвшин, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү нар унадаг. Үнэ нь 30-100 сая төгрөг. Дээрх нэр дурдсан хүмүүсээс С.Баярцогт сайдын хоёр "Лексус” нь 205 сая төгрөгөөр үнэлэгдсэн бол Б.Балдан-Очир гишүүний хоёр "Лексус” 100 сая аж. Харин Д.Загджав гишүүний хоёр "Лексус”-ын үнэ тодорхой бус. Энд 2008 оны "Лексус-570″-ыг танилцуулахад люкс спорт загварын машин бөгөөд 383 морины хүчтэй. "V8″ загварын 5.7 багтаамжтай мотортой. Хотын замд 19.60 литр, шулуун замд 13.07 литр шатахуун зарцуулдаг, хурдны хайрцаг нь зургаан шатлалтай автомат хүлэг юм. Анх Монголын зах зээлд 73 мянган ам.доллараар зарагдаж байжээ.

Харин "Лексус-350″ нь люкс загварынх бөгөөд 303 морины хүчтэй, "V6″ загварын 3.5 багтаамжтай мотортой, хотын замд 13.07 литр, шулуун замд 9.47 литр шатахуун зарцуулах хүлэг аж. Түүнчлэн "Лексус” өнгөрсөн онд АНУ-гийн зах зээлд худалдаалж байсан автомашинаас хамгийн найдвартай гэдэг нь 80 мянган хэрэглэгчдийн дунд 90 хоногийн турш судалгаа хийхэд батлагдаж байсан юм.
Тэгэхээр манай улс төрчид амь насаа найдвартай хамгаалах үүднээс Лексусыг сонгоцгоодог бололтой.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2104 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-06-30


Ulsaa hogjvvlej chadahgvi baij edeer bayrhadag malai uls torchid manaidal bna da nohoi mordoj gichii sheemrvvd cry
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-30


tanai site factnews.mn ymuu kkk. garchigiig n hurtel hulaad shaah ymaa. chi neeh gogo garchig ogood bdag bsan yasan be. kkkkkkkk
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 01:45
Welcome Зочин