Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 30 » Эмэгтэй хүн бүр ийм байдаг юм уу? бичлэгийн эзэн хариу бичлээ
09:54
Эмэгтэй хүн бүр ийм байдаг юм уу? бичлэгийн эзэн хариу бичлээ
Сайн байна уу? эрхэм Сонжуур болоод сонжуурын гишүүд, зочидоо. Би ''эмэгтэй хүн болгон ийм байдаг юм уу?'' гэсэн сэдэвтэй захиаг бичсэн хүн байна. Энэ удаад би энд ирсэн сэтгэгдэлүүд болоод эрхэм Сонжуурын бичиж захисан бүгдийг уншаад би нэг л зүйлийг ойлгож авлаа. Нөгөө яриад байдаг даа, тал нутаг шигээ уудам сайхан дотортой гэж... Монгол эр хүнийг тодорхойлсон нэг тодорхойлолт байдаг даа, тэр үг г санаанд орж ирлээ. Би чинь эр хүн шүү дээ, ийм өчүүхэн жижиг зүйлийг асуудал болгон дэвшүүлж та нөхөдтэй хуваалцаж байдаг би яг үнэндээ одоо өөрөөсөө үнэхээр их ичиж байна. Ямар ч байсан ухааны сүвийг нээгээд өгөх шиг л боллоо. Хэзээ ямагт Монгол эр хүн уужуу сайхан дотортой алсын хараатай, ноён нуруутай байдаг сайхан чанарууд ч яг үнэндээ надаа бараг байхгүй байсан юм байна гэдгийг үнэн сэтгэлийн угаас ойлголоо. Юмийг өнгөн дээр нь биш цаад утгийг ухаж ойлгох хэрэгтэй юм байна. Ямартай ч би ханиасаа уучилалт гуйсан, (үнэн сэтгэлээсээ) тэр маань ч намайг уучилж ойлгоно гэж найдаж байна. Ийм сайхан хүнд өгөөжтэй зүйл сэдэж явуулж байгаа эрхэм Сонжуурт үнэн сэтгэлийн угаас талархаж байна. Цаашдаа над шиг байдалд орсон мянга мянган залууст тус болох сайхан үйлс хийж байгаад нь баяр хүргэе. Эцэст нь гэж хэлхэд энэ амьдралд ганц л олдох ханиа хайрлаж, ойлгож хүндэлж яваарай эрчүүд минь. Тэнгэр нурсан ч тэднийхээ төлөө гэсэн сэтгэлтэй, тал нутаг шигээ уужим сайхан сэтгэлтэй байгаарай .


Бидэнтэй эргэн холбогдож шийдвэрийнхээ талаар мэдэгдсэнд би их баяртай байна. Ямартай ч зан зангаа мэддэг нэгэн залуу гэр бүлийн харилцаа салалгүй үлдэж, улам батжин бэхжих шатандаа орсныг дуулаад их сайхан сэтгэгдэл төрлөө. Амьдрал үргэлж бодож цэгнэх зүйлсээр бялхаж байдаг ч онцолж бодох зүйл цэлэлзэх асуудал дунд хөвж байдаг юм шүү Түүнийгээ л олж цэгнээд ухаалаг шийдвэр гаргаж байхад болоо гэж би боддог... ( товчихондоон ) Чи өөртөө байгаа алдаагаан олж мэдээд энэ тал дээрээ анхаарч засаад, гэр бүлийн амьдралаан, хайрт ханиан түшиж явах болсонд чинь амжилт хүсье анд минь. Чиний хэлсэнчилэн эр хүн уужуу дотортой, ухаалаг, тэвчээртэй байх хэрэгтэй шүү. Өчүүхэн зүйлд эмзэглэж, элдэв асуудал болгоод л байвал хосоороо элээх хүний хорвоог яаж? хэнтэй барах билээ дээ... Эрчүүд бид гэдэг чинь байшингаар бол даацын хана юм шүү дээ. (инээв) Эр хүн хүндлэл, ойлголт, урам, халамж гэсэн 4-хөн зүйлийг хос багана гэргий хүнээсээн хүлээж, харж, горьдож амьдардаг юм шигээ...

Бидэнрүү захиа илгээх хаяг : sonjuur@yahoo.com

Захидалын эзний мэдээлэлийг бид чанд нууцлана.



Ангилал: Эзэнтэй зурвасууд | Үзсэн: 1380 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 10
[Сэдэв] 10. | Бичсэн: Banner | 2010-07-01


azjargal hvsie ta 2t
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-06-30


hi. minii bodloor chi ih zuv shiidver gargajee. hunii amidrald myydaltsah zuil olon . ter buhend uuriinhuu ene d bichsen zuilee ergen sanaj hamgiin zuv shiidver gargaj baigaarai. emegtei hunii ehlel ni hatyy ch byylt ni zuulhun baidag uym shuu ter tysmaa eej bolson bol. amjilt husie.
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-06-30


hi boloo shde bi americaas bichsen zaluu bn minii dvv oboo zoboor hvleej avsand bayrlaa ah n hetrvvlsen bol uuchlaarai gehdee alibaa jaahan yman deerees boloood salna barina gej bodoj hereggviee amidrald ynz bvriin vl oilgoltsoh ybdal zondoo bolno ene bvhnii tsaadahiig n harj chadsan hvn yldag ymaa ylanguya er hvn bitgii ar geriin jijig sajig ymand orootsoldoj bai enheree ooriinhooo zindaa nd tavi ta 2 ijil tegsh erehtei bh ystoi ehneree ym avay ym ybuulay gehed n bitgii horij bai chi hvnii hvniig hairlaj bj hvnii hairiig oldog ym shvv ahiin dvv bitgii ym vzeegvi ym shig aashlaj bai ym vzsen buirtai er hvnii zan gargaj bai za za ta 2 t urt udaan amidral az jargaliin deediig hvsie
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-06-30


хэ хэ ихэнх сэтгэгдэл бичсэн хүмүүс чамайг ашиглаж бна сал наад хүүхнээсээ гээд л бсан санаж бна Тэгсэн харин нийлүүлчихсэн бнашдээ Тэд өөрсдаа учираа ололцоод бие биенийгээ ойлгосон бол яамайдаа АЗ ЖАРГАЛТАЙ ҮҮРД ХАМТДАА АМЬДРААРАЙ ГЭЖ ХҮСЬЕ
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-06-30


ashgui dee az jargal husie
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-06-30


anhni zahidliin hariug unshij bhad hun bolgon l naad huuhneesee sal bari uhaanii yums bichchihsen bsan hernee odoo bolhoor bolj de ch gj bh shig hehe.manaihan zuger l dagaad namirchdiimu haasha yum..baahan ineelee shd
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-06-30


chamaig iim shiidwer gargasand mash ih bayartai bn, ter setgegdel uldeesen sal gesen humuus bugd ongotshon harj bichsen bsaniig anzaarsan, ehneriin chine chinii baidliig buren medeegui bj shuud l sal demii huhen geh metchilen, gehdee chi etsest n uhaalag shidel gargalaa, chamd amjilt husii ehneree hairlaj yavarai.
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-06-30


hi yag vneniig xelxed erchuud bid chin xarxad neg l tom yyl shig xirnee emegtei xvnii xair xalamj baixgvi bol bid nar tegee l xetsuudne shvv de zaluu min ta 2iin amidrald chin az jargal ajild chin amjilt xvsie
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: baajka | 2010-06-30


boloo sh dee
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-30


goe.. uneheer saihan bodoltoi uhaalag zaluu bn aa.. chamd amjilt husie!!!! hania oilgoj bas sain hoorondoo yariltsaj amidraliin urt zamd uudrug yawaarai!!!
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 05:04
Welcome Зочин