Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 1 » Хаана байна? шүлгэнд ирсэн өвөрмөц сэтгэгдэл захиа болон ирлээ
09:56
Хаана байна? шүлгэнд ирсэн өвөрмөц сэтгэгдэл захиа болон ирлээ
Хаана байна? Сайхан шүлэг болжээ. 
Би монгол эр хүн. Гэхдээ морь, мал гэж үнэндээ яваагүй ээ. Өөх ч идэж чадахгүй. Гар хуруу минь нарийхан болж компютер нүдсэн ч би Монгол эр хүн. Энд Монголынхоо нэрийг баастахгүй юмсан гэсэндээ хөсрий цагаан арьстай хогын хүйтэн новшнуудын дунд худлаа инээд араас нь дунд хуруу өгч худлаа унэн англи хэлээр 2 - 3 үг бувтнаж, амьдралаа, идэхээ залгуулахын тулж аяга, таваг, жорлан угааж мөлхөж яваач би Монгол эр хүн. Амьдрах гэж зүтгэж яваа ганц бие залуу. Энэ шүлэгт нь гардаг шиг ухаантай Монгол бүсгүй байсан бол амрагын үнэнч харцаар харж тайвшируулж чадсан гэж үү? Харин бүсгүйчүүд харийн залуучуудыг харж хажуудхаа хаяж орхидог нь хэд билээ... Харсан үзсэндээ сагаж, хангалуун амьдрал нэхэж хажуудхаа амьдрах гэж махаа зулгааж байхад харийн эрийн өвөрийг дулаацуулагч нь хэн билээ. Би монгол эр хүн. Хүүхэний хойноос уйлж дуулж урвайж сууж узээгүй ч ганц биендээ эрдэж ганхирч суугаа минь үнээн. Гадаад улсын хүйтэн хөлдүү хоосон харцтай охидоос Монголын минь хүүхэн даанч илүү дээ гэж ам бардам магтавч амьдрал дээр эсэргээр байх юм. Хэдэн жил тэсээд эргээд Монголдоо очиход ямар байх бол? энэ бие минь хэд насалж хэдийг нь ингэж өнгөрөөх бол? гэж ходоод мушгиж гол харалтал харамсавч үхье гэж амьдралаас бууж өгөөгүй ээ. Уйлаад нусаа гоожуулж Монголдоо би очоогүй. Заавал ард нь гарна даа гэж араа шүдэндээ зуугаад бусдын хүний хүүхэд сурч болдог юмыг Монголын хүү би сурч яагаад чаддаггүй юм бэ? гэж зүтгэж яваа нэгээн. Аргагүй баян айлын мөнгөөр бороо оруулдаг ээж аавтай биш болхоор сурахын хажуугаар бас идэж ууж мөнгөө төлдөг болхоор юу тааралдсанаа хийж хүний аргийг олох гэж худлаа инээж зогсохдоо Монголийн удирдагч нар минь даанч яав даа, энэ хэдхэн Монголчудаа виз-ний ядаж асуудалгүй гадагшаа нь гаргадаг байсан бол өнөөдөр хулгай хийх нь хэд билээ, хуурч мэхлэх нь хэд билээ... Ирээд суусан элчин сайд нь тамхи зоож баригдаад эргээд Монголдоо шоронгын хаалга татаастай энэ улсынхаа ирээдүйг боддоггүй юмаа гэхэд өөрийнхөө ирээдүйг боддоггүй даанч харалган мөнгөний төлөө явагчид байх юм даа хөөрхий. 



Ангилал: Эзэнтэй зурвасууд | Үзсэн: 1098 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 7
[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-08-27


mongol zaluus maani dandaa engej amidrah yum daa eh ornoo yaaj saikhan bolgoh ve bi eh orondoo butsmaar bna daanch tend ochood ergeed l laaz hushuglunu gehleer aih yum
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-07-04


BI BOL BUSDIIN L ADIL ER XUN.

BI EX ORONDOO XAIRTAI.MINII MONGOL MANDAN BADRAX TSAG IREX BAILGUIDEE.

BI GADAADAD GARAAD 6 JIL BOLJ BN.EX ORON MIN SAIXAN BOLNO GEJ L ITGEJ YAWDAG SHUU.

Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-07-02


HI. ENE HARIU BOLGOJ ZAHIA BICHSEN ZALUUTAI TANILTSAJ BOLOHSON BOLOV UU? BI CH BAS TER SHULEGT GARDAG HOVORTSON ER HUNIIG HAIJ BN. DAANJ OLOHGUI ODII HURTEL YVJ BN. TER SHULEGT CHINI GARDAG SHIG AMARGIN UNENJ HARTSAAR TAITGARUULJ CHADAH BUSGUI NI BI CH YUM BIL U. NEG UZEED ALDVAL YASAN YUM
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-02


Монголын хөх тэнгэр шороо тоос тэр сайхан агаар.
Удахгүй наадам болох нь хуушуур идэх гэж бөөнөөрөө явдагсан
Хурдан морьны төвөргөөн сонсож хийморь сүлдээ сэргээхсэн. Барианд ирж байгаа морь хүүхдийг хараад өөрийн эрхгүй омогшин нүднээс нулимас мэлмэрээд гарч ирдэгсэн. Гийгоолох дууг сонсоод нулимас минь мэлмэрэх биз Морь монгол хүн амь нэг юм даа
Сайнтай ч муутай ч миний эх орон Монгол
Хамгийн сайхан эх нутаг. Сургуулиа хаяаад гүйгээд очихсон Даан ч холын хол гадны улсад их эрдэмийг өвөрлөнө гэж ээж аавдаа үнсүүлэн гарч ирсэн.
Төгсөөд хурдан харих юмсан Миний Монгол дэлхийд хамгийн сайхан орон
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-01


Hi Sonjuur, suulin uyein niitleluud chine talagdaj bna shuu. Bi ch gsn gadniihanii dund surch amidarch l bna. Gehde urgelj zurh setgel mini Hoh tengeres zayat Mongoloo l gsn setgel bdag yum shuu. Toroo zov zamd oruulahin toloo buh mongolchuda negdesei gj husiye. Pr:
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-01


TIIM DEE ...ZASAG TORIINHOO TOLGOID LUIVARCHIN HUDALCH HULGAICH AVILGACH HYMYYSIIG TAVIAD BAIHAAR ULS ORON YAJ CH OODLOH BILEE DEE ...76 GISHYYDEES TSOOHON HED NI L ZOV BODOLTOI ARD TYMNII TOLOO GESEN HYMYYS BNA . BUSAD NI DANDAA OORSDIIHOO TOLOO GESEN LUIVARCHIN HUVALZNUUD BGA SHYY DEE....! ARD TYMEN OORSDOO ZOV HYMYYSEE TORIIN TYSHEEGEER TAVIJ ,OORSDOO OORSDIIHOO TOLOO TEMTSDEG BAIH HEREGTEI SHT EE...ENE BYHNIIG MEDSEER BAIJ TEMTSEH HEREGTEI SHYY MONGOLCHUUD MINI ............BYDGEEREE TEMTSETSGEEYE ...........!!!!
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: sonj_sun | 2010-07-01


UNENEEE...HUN GEREESEEN HOLDOHOOROO L BUH NUD NEEGDEH YUM DAAA....BIDNII ENE HEDHEN TSOOHON MGLCHUUD YAAGAAD SAIHAN AMIDARCH BOLDGUIN BEEE....YOSSTOI L TORIIN UIL AJILLAAGAA BOLKUI BNDAA...GESEN HEDII CH HUN BUGD URDAH AJILDAA EZEN BOLJ ENE BOLKUI BUGDIIN ESREG SHANTRASHGUIGEER TUUSHTAI HOGJUULIIII
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 08:11
Welcome Зочин