Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 1 » Сайд Х.Баттулга хувийн Хаммер жипээ одуудад цагийн 250 000-аар түрээсэлдэг
12:53
Сайд Х.Баттулга хувийн Хаммер жипээ одуудад цагийн 250 000-аар түрээсэлдэг
Улстөрчид дунд хаммер хүлэглэдэг гурван гишүүн нь Д.Кёкүшюзан Батбаяр, Л.Гүндалай, Ш.Сайхансамбуу нар. Д.Кёкүшюзан Батбаярын хувьд "Хаммер Н2″-ыг унадаг бөгөөд энэ нь долоон хүний, люкс спорт загварын машин. Хүч чадлын хувьд 393 морины хүчтэй, "V8″ загварын 6.2 багтаамжтай мотортой, хотын замд 18.09 литр, шулуун замд 13.07 литр шатахуун зарцуулдаг. Тэрбээр энэ машиныг 80 сая төгрөгөөр худалдан авсан. Харин Л.Гүндалай гишүүний "Хаммер НЗ” нь таван хүний багтаамжтай, люкс, спортын загварын машин. Хүч чадал нь 242 морины хүчтэй, хурдны хайрцаг нь таван шатлалтай механик. Сонирхолтой нь саяхнаас тэдний сонгосон "Хаммер”-ийг Америкийн автомашин үйлдвэрлэгч "Женералд Моторс” компани энэ жилийн дөрөвдүгээр сарын 12-ноос эхэлж үйлдвэрлэхээ зогсоосон байна. Ингэснээр анх цэргийн зориулалтаар үйлдвэрлэсэн уг машиныг дэлхий нийт үндсэн зорилгоор нь ашиглах бөгөөд энгийн хэрэглэгчдэдээ зориулан ирэх 15 жилийн хугацаанд зөвхөн сэлбэгийг нь л худалдах юм. Түүнчлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын машины цуглуулгад Монголд ганц "Лимузин Хаммер” бий. Өдөр тутмын хэрэглээнд гэхээс илүүтэй ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд унахад тохиромжтой уг хүлгийг сүүлийн үед Монголын урлагийн одод цаг үргэлж түрээслэх болсон гэдэг. Ингэхдээ цагийн 250 мянган төгрөгийн түрээсийн төлбөр өгдөг сурагтай.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2245 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-02


Limuzin hammer chin nileen bii shvv manai mongold chin... H2 H3 bol ugaasaa mongoloor neg bolson blee Shatahuunii vne tengert hadaj bhad manai baychuud neeree mungu vreh ih durtai hvmvvs shvv NEgniihee deer garah geed l....
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-01


anu-d bol hummer-iig zaxiin xun unaad l yavj bdag shde, 1iimerxuu urt yumnuud end tend delguur, mall-uudiin gadaa xevtej l bdag, xun amitan neg ix anzaarch suid boldoggui yum bilee.
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-01


Сайхан самбуу бас Лимузин хаммертай шд ..
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-01


bat tulag tegwel 2 lemvvzen hamrtai yum bn bas neg tsagaan bga 2008 ond baisan
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 22:38
Welcome Зочин