Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 2 » Монгол эмэгтэйтэй гэрлэсэн хятадууд нутаг буцалгvй vлддэг
20:19
Монгол эмэгтэйтэй гэрлэсэн хятадууд нутаг буцалгvй vлддэг
Жилээс жилд манай иргэд гадаадын иргэдтэй гар бvл болох нь нэмэгдэж байна.
Иргэний бvртгэл мэдээллийн улсын төвийн гаргасан судалгаагаар монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй ураг барилдсан байх юм. Энэ бол 1998 оноос гадаадын иргэдтэй гэрлэгсдийг тус төвд бvртгэж эхэлснээс хойших тоо. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд манай иргэд 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэжээ.

ИБМУТ-д гадаадын иргэдтэй гэр бvлээ батлуулсныг бvртгэх болсон эхний жил буюу 1998 онд 44 хос бvртгэгдэж байсан бол өнгөрсөн жил 976 болж өссөн байна. Харин энэ онд 725 хvн харийн улсын бэр хvргэн болсон судалгаа гарчээ. Гэхдээ гадаадын иргэдтэй ханилсан хvмvvсийн 95 хувь нь манай хацар гоо бvсгvйчvvд байдаг юм байна.
Гэрлэгсдийн дийлэнх нь СолонгосчуудтайМанай бvсгvйчvvд Солонгос иргэдтэй гэрлэх явдал сvvлийн vед ихсэх хандлагатай байгаа нь судалгаагаар харагдсан байна. Гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 3485 буюу 67,8 хувь нь тус улсын иргэдтэй гэрбvл болжээ. Мөн арлын Япон болон урд хөршийнхөнтэй гэрлэх нь нэлээд ихэссэн гэнэ. Тvvнчлэн Герман, Англи, Швейцари зэрэг улсын иргэдтэй гэрлэгсэд ч дутахгvй олон байгаа юм байна. Гэтэл манай улс харилцаа холбоо бага зарим улсын иргэдтэй ураг барилдсан тохиолдол ч цөөнгvй байгаа аж.

Хайр сэтгэлтэй болж хоорондоо ярьж ойлголцоод гэр бvл болж байгаа хvмvvс байхад бусдын зуучлалаар хань болох хvнээ ч танихгvй гэрлэх явдал цөөнгvй гарч байгаа. Тэр дундаа солонгосчуудтай зуучлалын хэлбэрээр олон хvн суудаг байна. Ийм маягаар гэрлэсэн эмэгтэйчvvд ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдол цөөнгvй гарчээ. Одоо нэг vеэ бодвол эмэгтэйчvvдийг зуучилж гэрлvvлэх тухай зар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэглээр гарах нь багассан ч хил дамнасан гэр бvл зуучлал амь бөхтэй байсаар байна.

Мөрөөдөл нь зовлон авчирчээГадаадын тэрдундаа баян хvнтэй, vе мултарсан хөгшин байсан ч хамаагvй гэрлэх сонирхолтой бvсгvйчvvд олон болсон нь нууцгvй. Ийм гэнэн мөрөөдлөөр харийн бэр болоод зовлонд унасан нэгэн байхад жаргасан нь хvмvvс ч байгаа юм. Сайхан зvйл амлаж жаргаана гэж авч явчихаад эх орондоо очоод зарц боолын хэмжээнд байлгасан тохиол¬дол олон бий. Мөн залуу бvсгvйчvvдийн биеийг нь vнэлvvлж ашигласан хэрэг нэг хэсэг дуулиан болсон санагдана. Нэг жишээг дор өгvvлье.

Хувь хvнээр зуучлуулан солонгос эртэй суусан А бvсгvй харьд очоод боол мэт болсон гэнэ. Уг нь өөрөөс нь тав ах, хувийн vйлдвэрийн газартай, боломжийн амьдралтай гэж бvсгvйд зуучлагчид нь танилцуулж зураг хөргийг нь хvртэл vзvvлээд Солонгос руу авч явсан байдаг. Гэтэл тэнд очиход vзvvлсэн зураг дээрхээс тэс ондоо хөгшин хvн байсан бөгөөд нэгэнт зардал чирэгдэл болж ирснээс хойш буцах боломжгvй гэснээр бvсгvй хувь тавилантайгаа эвлэрсэн байна. Тvvнийг очсон цагаас нь эхлээд нөхөр, хадам эцэг эх нь байнга дарамталж хамаг ажлаа хийлгэхаас гадна тариан талбай дээр хvнд хvчир ажил хийлгэсэн гэнэ. Сvvлдээ бvсгvй тэсэхийн аргагvй болж монголд байгаа гэр бvлийнхэн рvvгээ хандсанаар амь мултарсан тухай ярьж байсан. Тvvнтэй ижил зовлонтой монгол эмэгтэйчvvд тэнд олон байдгийг ч хууль хяналтынханд хэлсэн байдаг.

Сургалтанд сууснаар татгалзаж эхэлсэнДээрх шиг зvйл газар авахаас сэргийлж гадаадын иргэдтэй гэрлэгсдийн дунд сургалт явуулдаг болсон нь ач тусаа өгсөн байна. ИБМУТ хvний эрхийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран энэ талаарх мэдээлэл, хууль эрхзvйн зөвлөгөө, очих гэж байгаа тухайн улсын ёс заншил,хууль журам болоод эрх ашиг нь зөрчигдвөл хаана хэрхэн хандах зэргийг сургалтаараа олгодог байна. Одоогоор энэ сургалтыг зөвхөн Солонгос иргэдтэй гэрлэх гэж байгаа хvмvvст явуулж байгаа гэсэн. Уг сургалтад хамрагдсан зарим эмэгтэйчvvд гэрлэхээсээ хvртэл татгалзсан тохиолдол гарч байгаа тухай албаны хvн ярьж байна. Мөн ИБМУТ-ийнхөн гадаадын иргэнтэй суух гэж байгаа тухайн хосуудын материалыг аваад 30 хоногийн дараа хариу өгдөг болсон нь тэднийг нэгнээ таньж шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болсон байна. Гадаадын иргэдтэй гэрлэх талаар тус төвд өдөрт 10 гаруй хvн ханддаг гэсэн.

103 хvн гэрлэлтээ цуцлуулжээДээрх тоо бол гадаадын иргэдтэй гэр болсон хvмvvс энэ онд гэрлэлтээ цуцлуулсан байдал юм. Vvний шаптгаан нь ихэнхдээ зан заншил таараагvй, виз гарахгvй байдгаас болдог гэж ИБМУТ-ийн Гадаадын иргэдийн бvртгэл хариуцсан мэргэжилтэн Т.Отгонбаяр хэлж байна. Ер нь хvний эрхийн төлөө vйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудаас Хvйсийн тэгш эрхийн төв эрчимтэй ажилладаг гэхэд хилсдэхгvй. Тус төв 1903 гэсэн "Итгэлийн утас” утас ажиллуулдаг болсоор удаж байгаа. Энэ онд гэхэд дээрх утсаар 92 хvн хандсан байдгаас 66 нь хvн худалдаалах гэмт хэргийн хохирогчид болон тэдний ар гэрийнхэн холбогдсон байдаг байна. Харин 11 нь гэр бvл зуучлалаар солонгосчуудтай гэрлээд эрх нь зөрчигдсөн гомдол мэдээлэл байжээ.

Тэдэнд хуулийн зөвлөгөө өгч тухайн улсад байдаг хамтран ажилладаг хvний эрхийн байгууллагуудтай холбож өгсөн гэнэ. Ер нь ийм байдлаар хохирогч болсон эмэгтэйчvvд тэр болгон хуулийн байгууллагад ханддаггvй байна.Учир нь манайд энэ талын хууль эрхзvйн орчны зохицуулалт байхгvй, хохирогч өөрөө гэмт хэрэгтэн мэт байдалд ордог, мөн уг хэргийг vйлдэгч нар хуулийн хариуцлага хvлээсэн нь цөөн байдгаас хохирогчдод итгэл төрvvлэхгvй дуугvй өнгөрөхөд хvргэдэг гэнэ. Энэ нь дээрх байдлаар хvний эрх зөрчигсдөд таатай орчин болдог нь өнөөдрийг хvртэл гэр бvл зуучлал нэрийдлээр хvний наймааны асуудал амь бөхтэй байсаар байгаад хvргэж байна.

Хэдийгээр дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ vед гадаадын иргэдтэй ураг барилдах ньтухайн хvний эрхийн байдаг л асуудал боловч зарим тал дээр анхаарал болгоомжтой хандахгvй бол болохгvйг өмнөх гашуун жишээ харуулж байгаа юм. Хvн хэлэхээс наашгvй гэгчээр энэ сэдвийг хөндөж сануулж байхгvй бол мартагнаж хараа хяналт суларсныг гэмт этгээдvvд ашиглах гэмтэй. Монголчууд бид аливаа юмыг нэг хэсэг дуулиан болгож байгаад удалгvй мартагнадаг нь ч энэ асуудлыг шийдвэр гаргах төвшинд ярьж анхааралдаа авахгvй байгаад нөлөөлж байж юм.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1761 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-03


sda ene solongos sdanuudtai yagaad gereldeg bnaa. end neg sda 5 sayaiig ogii mgl huuhen olood ogooch gj shaaj bsan. tgenguut ni hunii unergui garuud ni olood ogchihdog yum bgaa biz. llar gj. neg l shan gazar gj bodohoo boliosoi. ooriin nutag shig shan gazar bhguidee.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-03


araich de hyatad huntei gerleed ug n hereggui shd daanch yaavdaa odoo yaay gehev
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 02:45
Welcome Зочин