Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 3 » Ц.Мянганбаяр : хуушуур авч идчихээд ямар ч хамаагүй ажил олж хийнэ дээ
16:52
Ц.Мянганбаяр : хуушуур авч идчихээд ямар ч хамаагүй ажил олж хийнэ дээ
-Анх та бизнесийнхээ гарааг хэрхэн эхэлж байсан бэ? 
-Бусад бизнесмэнүүдийн нэг адил ганзагын наймаагаар анх эхэлсэн. Тэр үед би Орост аспирантурт сурч байсан. Би тэгэхэд оросоос янз бүрийн эд барааг зөөж борлуулдаг байсан. Хамгийн их ашгийг трельяж зараад олдог байлаа. Гурван хавтастай том толийг 130 рублиэр аваад Монголд 800-1000 төгрөгөөр зардаг. 30 орчим трельяж аваад, хоёр вагоны тамборыг дүүртэл ачаад ирдэг, маш хурдан зарагддаг байлаа. Сүүлд Хятад Эрхээн рүү бугын унасан эвэр түүж гаргасан. Манай найз нар Хөвсгөл, Завханаас бугын унасан эвэр хэдэн машиныг авчираад, би тэрийг нь гэртээ хөрөөдөж, зарим хүмүүст мөнгө өгч хөрөөдүүлж янзлаад, бүгдийг нь цүнхлээд вагоноор аваад гардаг. Хоыш нь тарваганы арьс гаргадаг, Монголд мебель оруулж ирж зардаг байлаа. Ер нь хийгээгүй юм байхгүй. Үнэртэй ус, виски Орост хямдхан, Польшид үнэтэй байдаг. Оросоос Польш руу виски, үнэртэй ус зөөдөг байлаа. Олон виски вагонд ачаад пүл, цүл дуугараад явдаг, одоо бодохоор инээдтэй санагддаг юм. Гэхдээ тэр үед бид мөнгийг олж бас мэдэрч явсан. 
-Тэр үед ямар ч наймаа хийсэн ашигтай, бараг шатдаггүй байсан гэдэг. Тийм үү? 
-Эрсдэлгүй бизнес гэж бараг байхгүй. Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед 20 дугаар тогтоол гэж гарахаас өмнөхөн би наймаа хийж олсон 30 000 төгрөгөө банкинд хадгалуулчихсан байсан. Тэр үед Орос, Манжуураар наймаа хийж яваад ирсэн чинь тогтоол гарчихсан дөнгөж хадгаламжийн кассанд хийсэн мөнгө минь хоёр дахин багасчихсан, их сонин санагдаж байж билээ. Түүнээс хойш хүнд байдалд олон орж байсан. Анх алтны үйлдвэрт хөрөнгө оруулаад бид Хэнтий аймаг руу ажилласан. Тэр үед гурван сар ажиллаад тавхан кг алт олборлож байлаа. Тэгэхэд их хүнд бэрх санагдаж шантарч байсан. Тэгэхдээ харин бид тэр жил уул уурхайн салбараас маш их зүйл сурч, туршлагатай болсон. Гэхдээ одоо ч манай байдал их хүнд явдаг. Яагаад гэвэл Монголчууд зах зээлд ороод сайнаар хэлбэл 7-8 жил болж байна. Биднээ хамаарахгүй эрсдэл бэрхшээл их тохиолддог. Гэхдээ энэ бол бизнес эрхэлж байгаа хүмүүст тохиолддог л зүйл. Эрсдэл бол зүгээр л нэг шалгуур, сорилт. Хэрвээ чи эрсдэлийг даван туулж чадахгүй бол бурхан чамайг харж үзэхгүй. Хүн хичнээн бэрхшээлийг даван, зовж зүдэрнэ. Тэр хэмжээгээр бурхан харж үздэг гэдэгт би итгэдэг. "Их ололт, их хайр, их эрсдэлийг дагуулдаг” гэдэг үг байдаг. Энэ бол цаг хугацааны хувьд хэлсэн юм шиг байгаа юм. Үүнд би итгэдэг. 
-Та цөмийн физикч мэргэжилтэй. Энэ мэргэжлээ хүсэж байж эзэмшсэн үү? Тохиолдлоор цөмийн физикч болчихсон уу? 
-Хүсч мөрөөдөж байж МУИС-ын цөмийн физикийн ангид орсон. Би арван жилд байхдаа физикийн сонгонд суралцдаг, одоо энэ "Үүрэг трейд”-ийн Баярын аав гавъяат багш Оргойн шавь байсан. Энэ хүний ачаар физикийг сайн судалж, МУИС-ийн цөмийн физикийн ангийг онц төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаж үзээгүй. 
-Тэгвэл физикч болох хүслээс мөнгө олох, баяжих хүсэл нь давамгайлсан байх нь ээ? 
-Үгүй. Би мөнгө олохыг хүсч яваагүй. Их хүсвэл, хүсэл эсрэгээр эргэдэг, хясал гэж нэг юм байдаг юм. Төгсөөд л бизнес эрхэлсэн нь үнэн. Гэхдээ тэр үед миний мэргэжлээс илүү бизнес, эдийн засгийн чиглэлээр ажиллавал хэрэгтэй юм шиг санагдаж, ганзагын наймаанд явж байлаа. 
-Та "Монгол газар” компаниа хэдэн онд байгуулсан бэ? Яагаад алт, уул уурхайн салбар луу орох болсон юм бэ? 
-Анх 1992 онд нэг сая төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан. Байгуулангуутаа 20 орчим тонн тэмээний ноос гаргаж, оронд нь гурил будаа авчраад борлуулж байлаа. "Монгол газар” компаний хамгийн анхны үйл ажиллагаа энэ. 1993 онд бид сая орчим долларын электроникийн бараа Монголд оруулж ирж, борлуулалт хийж үзсэн. 750 мянган долларын барааг лав оросуудад бөөнөөр нь зарж байсан. Тэгэхэд хүмүүсийн орлогын түвшин, худалдан авах чадвар муу байсан. Тэр үед худалдаа эрхлээд нэг их ашиг олохгүй юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд, 1995 онд зориглоод аотны салбарт орсон. 
-Та бүхэл бүтэн 3 сард таван кг алт олборлоод, их хүнд хэцүү байсан гэж ярилаа. Танайх одоо сардаа хэдэн кг алт олборлодог вэ? 
-Манайх сүүлийн гурван жил долоо орчим тонн алт олборлосон. Тэгээд л бодоод үзэхгүй юу. Ер нь аливаа улс орон, жишээлэхэд Америк, Австрали ч юмуу анх алтан дээрээсээ хөгжиж эхэлсэн байдаг. Ер нь ерээд оны эхээр Монголчуудын нийгмийн үйлдвэрлэлтийн хөгжилт Америк, Австралийн 1920-1930-аад оны үеийнх шиг байсан. Одоо их хурдацтай хөгжиж байгаа гэж би ойлдгодог. Манайх Өмнөговь аймагт анх удаа үндсэн чулуун ордын шинэ үйлдвэр ашиглалтанд өгсөн. Чулууны ордыг баяжуулах фабрик ашиглалтанд өгөхөөр бэлэн болсон. Үүнийг монгол инженерүүдийн технологиор, дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Монголчууд бид эрдэс баялгаа ашиглах, үйлдвэрлэл явуулах, бүрэн бололцоотой улс орон гэдгийг харуулах зорилготой байгаа. Ер нь бид өөрсдөө эзэн болж, бүх бэрхшээлийг туулаад, улс орныхоо ирээдүйг өөрсдөө бүтээх ёстой. Эсвэл хэн нэгэн гаднын хүмүүстэй хамтарч ажиллах амархан ч гадаад хүн бол гадаад хүн л байдаг. Үйлдвэрийн нарийн технологи, геологийн эрэл хайгуулын үе шатны нарийн нууцуудыг монголчуудад хэлж өгдөггүй. Үүнийг жирийн хүн ойлгохгүй. Ер нь мэддэг юмаа хэлж өгөх дургүй байдаг. Тиймээс монголчууд өөрсдөө үйлдвэрлэл явуулж сурах хэрэгтэй. "Буян”-гийн Жагааг буруутгах юм байхгүй. Өөр хүн тийм том ноолуурын үйлдвэр барьж чадаа ч уу, үгүй ч үү. Үйлдвэрийг нь хэн нэгэн гадаадын хүн худалдаад асуудлыг шийдвэрлэх амархан. Ахиад нэг хүн Жагаа шиг үйлдвэр байгууллаа гэхэд Жагаагийн туулсан зовлонг дахиад туулж л таарна, хэл аманд өртөж л таарна. 
-Танайх алт, уул уурхайн салбараас өөр салбарт хүч үздэг үү? Өөр үйл ажиллагаа явуулдаг охин компаниуд бий юу? 
-"Цэцэг” төв, "Цэцэг” зочид буудлыг нэг Япон өвгөнтэй хамтарч ажиллуулдаг. Саяхнаас Сэлэнгэ аймгийн Сант суманд ногооны талбайтай болж, газар тариалан эрхлэх гэж оролдож үзэж байгаа. Одоо бид өөр салбарт хүч үзэх бололцоо байхгүй. Би нэг л зүйлээ сайн хийхийг боддог. Алт, уул уурхайн салбар их хүнд. Одоо бол нэг сая доллартай хүн уул уурхайн салбарт орж, компани байгуулна гэхэд хүнд. Нэгдүгээрт, мөнгө нь хүрэхгүй, хоёрдугаарт, цаг хугацаа их хэрэгтэй. Ер нь алт, уул уурхайн салбарыг нэг компанийг хөл дээр нь зогсооход дор хаяж 7-15 жилийн хугацаа хэрэгтэй. 
-Таныг татвараас зугатаадаг, хандив өгөхдөө бол гар татдаггүй гэлцдэг. Яагаад? Саяхан "Монгол газар”-ын Архангай аймгийн 80 жилийн ойд зориулж 30 сая төгрөг хандивласан, байгалийнх нь хамаг баялагийг хамж байдаг болохоор аргагүй гэж яриад байгаа. Мөн дизайнеруудын холбоонд ч мөнгө чамгүй цацдаг гэдэг. Ер нь танайх улсын төсөвт хэдэн төгрөг өгдөг вэ? 
-Архангай аймагт 80-н жилийн ойн баярыг тохиолдуулж залуучуудын спорт цогцолбор барихад зориулж 30 сая төгрөг өгсөн нь үнэн. Дизайнеруудын холбоо "Гоёл” наадмын үеэр тийм их мөнгө шаардагддаггүй юм ш дээ. Тайз засал энэ тэрд зориулж сайндаа л 10 сая төгрөг л ордог байх. Тэрийгээ билетийнхээ орлогоор нөхчихнө. Татвараа би төлдөг. Манайх ноднин гурван тэрбум төгрөг тиөсөвт өгсөн. 
-Та Монголд нэрд гарсан баян бизнесмэн. Эргээд бодоход мөнгө олох хэцүү байсан уу, үрэх зарцуудах хэцүү байсан уу? 
-Мөнгийг олох хэцүү, зарцуулах бүр хэцүү. Бизнесмэн хүнд заавал мөрдөх нэг зарчим бол мөнгө олохоос гадна, хэмнэлт хийж хуримтлуулж сурах чадвар чухал юм шиг санагддаг. 
-Та бусад нөлөө бүхий бизнесмэнүүдийг бодвол хайр дурлал, гэр бүлийн асуудалд илүү нээлттэй чөлөөтэй ханддаг юм шиг санагддаг. Таны амьдрал, хамт амьдарч явсан бүсгүйчүүдийг, гурван хүүхэдтэй гэдгийг хүмүүс сайн мэддэг. Та компаниа, өв хөрөнгөө хүүхдийнхээ хэнд нь өвлүүлье гэж боддог вэ? 
-"Өсөхийн жаргалыг жаргалд битгий бод” гэдэг үг байдаг. Би хүүхдүүддээ үнэтэй юм авч өгч хамаагүй эрхлүүлдэггүй, сурах, боловсроход нь бол зориулна. Харин өв залгамжлах тухай ярихад бол эрт байна. Би өөрийгөө харьцангуй залуу гэж боддог. 
-Уучлаарай, амны билэггүй асуулт тавъя. Та одоо халаасандаа 1000 төгрөгтэй л үлдвэл хамгийн түрүүнд юу хийж эхлэх вэ? 
-Эхлээд нэг гуанз руу орж хуушуур авч иднэ. Тэгээд ямар ч хамаагүй ажил олж хийнэ. Хүн болгон бизнес хийх албагүй. Күнзийн сургаальд "Сайн эзэн болж чадахгүй бол үнэнч боол бай” гэж байдаг. Тэр дагуу сайн ажиллаж, цалингаа хурааж эхэлнэ дээ. Би нэг их гутрахгүй. Монголчуудын амьдрал хүнд, улс орон ядруухан байгаа. Олон хүн л халаасандаа 1000 төгрөгтэй байж, зөвхөн цалингаараа амьдардаг шүү дээ. 
-Ярилцсанд баярлалаа.

Цэвээнжавын Мянганбаяр
1968 онд УБ хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 14-р сургууль төгсч, 1989 онд МУИС-ийн цөмийн физикч мэргэжлээр төгссөн.
1981-1991 онд Дубна хотын Олон Улсын цөмийн физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
1992 оноос одоог хүртэл "Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа.
Монголын оюутны холбооны ерөнхийлөгч,
Монголын дизайнеруудын Холбооны ерөнхийлөгч,
Монголын Сумо бөхийн Холбооны ерөнхийлөгч,
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч,
2000 оны Шилдэг бизнесмэн.
2001 оны Энэрэнгүй үйлстэн
2003 оны Шилдэг 100 аж ахуйн нэгжийн хүндэт өргөмжлөл
Хүүхдийн төлөө ариун үйлстэн
"Монгол газар” ХХК
"Монгол газар” ХХК нь ашигт малтмалын ордын олборлолт, геологийн эрэл хайгуулын ажил болон худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилготойгоор 1992 оны 10 сарын 12-ны өдөр байгуулагдсан. Тус компани нь өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэкхүүнийг гадаад, дотоодод гаргах, аялал жуулчлал, зочид буудал, рестораны үйлчилгээ гэх мэтээр бизнесийн гараагаа эхэлсэн. Алтны уурхайг ашиглахын зэрэгцээ, геологи хайгуулын судалгааны ажлыг явуулж, ашигт малтмалыг илрүүлж, судалгаа шинжилгээний ажил хийснээр өөрийн компанийн цаашдын цар хүрээг өргөжүүлсэн.
1992 оноос хойш дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
-1992 онд Дарханы Хар Төмөрлөгийн үйлдвэрлэлийн барилгын улсын төлбөрийг барагдуулсан.
-1992 оноос түүхий ноолуур, арьс, ширийг боловсруулан экспортолж ирсэн.
-1994 онд Японы "Хасабе Интернэйшнл” ХХК-тай хамтран олон улсын жишгээр дөрвөн одтой "Цэцэг” зочид буудлыг байгуулсан.
-1996 онд ашигт малтмалын ордыг хайх, олборлох чиглэлээр "Монгол Майнинг” ХХК-ыг байгуулсан бөгөөд Хэнтий аймаг дахь Хемелийн орчмын 40.0 тонн /Р зэргээр/ алтны нөөц бүхий талбайд эрэл, хайгуулын ажил явуулж зохих хэмжээний олзворлолт хийсэн.
-1997 онд инженер, геологи-хайгуулын "Их үүсгэл” ХК-ыг хувьцаагаар худалдаж авсан. "Их үүсгэл” компани нь геологи хайгуул, судалгааны ажлыг орчин үеийн түвшинд явуулах лаборатори, өрөм болон бусад техник хэрэгсэл, элс угаан баяжуулах скруббер үйлдвэрлэдэг механик цех, автомашины засварын газар, гарааш, агуулах, бензин түгээгүүр болон төмөр замын салаа, 4 га талүбай барилга байгууламж бүхий 1.5 тэрбум төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй.
-1998 онд Өвөрхангай аймгхийн Бати-Өлзийт сумын нутагт орших Хонгилтын ордоос 350 кг алт олборлосон нь Монгол банкинд тушаагдсан алт олзворлогч аж ахуйн нэгжүүдийн долдугаарт бичигдсэн байна.
-1999 онд Катерпиллерийн тоног төхөөрөмжөөр 400 кг алт олзворлосон.
-2000 оноос шинээр нээсэн Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын алтины шороон ордыг Японы Иточу Корпорациас худалдаж авсан Комацугийн 35 нэгж техник, тоног төхөөрөмжөөр нийт 4,3 тонн алт олзворлосон байна. Техникийн үнийг ондоо багтаан төлсөн болно.
-Улсад алт олборлолтоор 2001 онд 1-р байр, 2002 онд 2-р байр эзэлсэн.
Мөн тус компани нь уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн Герман улсын "KRUPP” үйлдвэр, ОХУ-ын Байгалийн чанад дахь алт үйлдвэрлэгчдийн нийгэмлэгтэй нягт холбоотой ажилладаг. Алт хайлалтаар Өмнөд Солонгосын GN & Gold, хайгуулын ажлаар ОХУ-ын Новосибирскийн геологийн академитай хамтран ажиллаж байна. Үүнээс гадна "Монгол газар” ХХК нь МУИС, ТИС-ийн холбогдох тэнхимүүдтэй байгаль орчныг түргэн сэргээх боломжтой шинэ техник нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтардаг.

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2543 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-06


er hun shig btsgaa durgui hurmeer gdg ni
yamar gachin yum ni iim bdliig oogshuulj dondogtdog bn aa
fuck you
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-04


yadiin mgl hun mgl huuhnee shaagaad yavj l bn biz.bidnii medehgui zondoo l bidend heregtei ajil hiisen bnshd.mgl huuhen gadaadiin so, hujaa boosnuuded shaalgaj bhiin orond enentei oorsdoo uchraa olood shaalgaad yavj bhad yadiin.tgd chamaas mongo guij , chini tolgoigoor huuhen shaay gd bga bish chamd yamar hamati yum ene hun.nadad ch hamagui.mgl hun l yum bn mgl doo ih yum hj bga yum bn....... bolooshd.......
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-04


ish ahiin duu zub bich [shaajaad] gej bichdiimuu
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-03


hudlaa shaaldaa huushuur bish huuhen shaajaad neg ajil olj hiideg bhdaa geeech hahaah huuhemseg gar baij
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 00:18
Welcome Зочин