Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 4 » Мөөгөнцөр өвчиний талаар асуусан хүн мэдээгээн хүлээн аварай
13:09
Мөөгөнцөр өвчиний талаар асуусан хүн мэдээгээн хүлээн аварай

Мөөгөнцөр нь кандида албиканс (candida albicans) нэртэй мөөгөнцрөөр үүсгэгддэг. Кандида нь хэвийн үед ямар ч эмэгтэй хүний үтрээнд байдаг тодорхой хэмжээгээр байдаг бөгөөд үтрээний орчин өөрчлөгдөхөд идэвхэждэг. Удаан хугацаагаар антибиотик хэрэглэх, жирэмсэн болон биений юм ирэх үед, чихрийн шижингээр өвчлөхөд мөөгөнцөр өсдөг. Мөөгөнц өр нь бэлгийн замаар дамжих халдвар биш боловч бэлгийн хавьтал түүнийг улам даамжруулан хүндрүүлдэг. 

Үтрээнээс өтгөн, цагаан ээдэм шиг ялгадас гарах нь гол илрэх шинж тэмдэг болно. Энэ ялгадас нь гадна бэлэг эрхтний орчмоор маш их загатнуулна. Мөн бэлгийн хавьтал хийх дур сонирхолгүй болгоно. Мөөгөнцрийн эмчилгээнд нистатин эмийг өргөн хэрэглэдэг. Ойр ойрхон мөөгөнцөр илэрдэг эмэгтэйчүүд эмчилгээндээ дасал болох тал ажиглагддаг. Тиймээс мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй.

Үтрээний үрэвслээс урьдчилан сэргийлэх

Үтрээний үрэвслээс сэргийлэхэд дараах зөвлөгөө танд тусална.

1.     Бэлэг эрхтнээ ямар нэг химийн бодисын найрлагагүй, цэвэр бүлээн усаар сайтар угаасны дараа хуурай болтол арчина.

2.     Эмэгтэйчүүдийн янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бэлэг эрхтэндээ хэрэглэх шаардлагаг үй. Тэдгээр нь бэлэг эрхтнийг цочроож, үрэвсүүлнэ.

3.     Даавуун материалтай дотуур хувцас өмсөж байх нь зүйтэй. Нейлон болон синтетик хувцас нь агаар нэвтрүүлэхгүй, чийг татуулдаг тул үтрээний үрэвсэл үүсгэхэд нөлөөлдөг бичил биетний үржих нөхцөл болдог.

4.     Хэт бариу өмд өмсөх нь агаар нэвтрүүлэхгүйгээс гадна бэлэг эрхтнийг холгож үрэвсүүлдэг учраас түүнээс аль болохоор зайлсхий.

5.     Чихэр, нүүрс ус багатай хоол хүнс хэрэглэ.

6.     Хүндээр бие зассаны дараа хошногоо урдаас нь арагш чиглүүлэн арчиж байх хэрэгтэй. Энэ нь үтрээнд элдэв нян орохоос сэргийлнэ.

7.     Амаар бэлгийн хавьтал хийсний дараа шууд үтрээгээр хавьтал үйлдэж болохгүй. Шодойг заавал угааж бай.

Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд мөөгөнцөртэй бол төрөх явцад хүүхдэд халдвар дамжина. Ингэснээр хүүхдийн хоол боловсруулах замын эрхтэнд мөөгөнцөр үржинэ. Энэ нь бидний мэддэгээр ам гэмтэхтэй адил юм. Аманд мөөгөнцөр илрэх нь мөн амаар бэлгийн хавьтал үйлдэх үед үүссэн байж болно.

Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 2613 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-04


belgiin zamiin buh ovchiniig togs emchilehiin tuld belgiin hamtragchtaigaa tsug emchilgee hiilgeh bogood emchilgeenii uyed be;giin ajiliig hiihdee zaaval hamgaalalttai hiih yostoi bdag yum ...
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-04


eregtei hvn muuguntsur uvchnuus yaj sergiileh yostoi yum bol muuguntsur uvchin tusad olon sar bollo emchlvvleel dahiad sariin dotor uvdchih yum yah yostoi yum bol
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 10:24
Welcome Зочин