Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 9 » Монгол улсын үзэгсэлэнт,11-н давтагдаштүй газар
17:59
Монгол улсын үзэгсэлэнт,11-н давтагдаштүй газар

1. Бурхан Халдун Уул

2. Хөвсгөл нуур

Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь  болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

 

3. Хэрмэн цав

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн хүрээгүй, эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба үлэг гүрвэлийн яс, палеонтлогийн олдвороор баялаг нутаг.

4. Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол

Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрдэнэ.
Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхолыг татдаг газар. Мөсөн гол нь 30 км урт, 300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Мөнх цаст мөсөн гол.

5. Ээж хайрхан


Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн хад чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг. Тогоонууд дундажаар 2-3м . Ээж хайрхан ууланд мазаалай, заг, хөх ногоон зээргэнэ зэрэг бий.

6. Тэрхийн Цагаан нуур, Хорго

Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм. Тэрхийн Цагаан нуур д.т.дээш  2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг аралтай.
7.Увс нуур,  Их нууруудын хотгор

7. Увс нуур

Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино.  Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг.  Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй.

8. Хонгорын гол, Хонгорын элс

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг. 180 км үргэлжлэх элсэн манхан нь 3-15 км өргөнтэй, 10-30 м өндөртэй болно. Мөн хонгорын элсний араас хөвөө нийлэн урсах Хонгорын гол, сэрүүн булаг, Ар гангаадаг нуур оршдог. Салхинд хүнгэнэн дуугарах Дүнгэнээгийн элс бас бий.

9. Байгалийн түүхийн музейд орших махчин идэшт Тарбозаврын бүтэн араг яс  
Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан араг яс юм.

10. Баянзаг, Улаан эрэг


Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх сонсгосон заган ой, эртний үлэг гүрвэлийн өлгий, улсын хамгаалтанд орсон түүх соёлын үл хөдлөх дурсгал. Америкийн эрдэмтэн Эндрюс энд ирээд GOBI гэдэг үгийг Дэлхийд анх таниулсан. Дэлхийн байгалийн 7 гайхамшигт нэр дэвшиж буй газар.

11. Монгол Дагуурын ДЦ Газар


1992 онд 1030 ам.дөр.км талбайгаар Дархан цаазат газрын хамгаалалтад авсан. Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт А хэсэг нь, Гурванзагал, Дашбалбар сумпын зааг нутагт Б хэсэг нь оршино. Дэлхийд нэн ховордсон 15 зүйл тогорууны 6 нь Монгол Дагуурт байдаг. Дэлхийн хэмжээнд хамгаалалтад орвол зохих 200 газрын нэг.

Д.Нацагдорж : Миний нутаг

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Ангилал: Монгол төрх | Үзсэн: 3184 | Оруулсан: Deni_mgl | Үнэлгээ: 3.0/1
Нийт сэтгэгдэлүүд: 11
[Сэдэв] 11. | Бичсэн: | 2010-07-21


bi ch mgldoo ochihooroo 21 aimgiinhaa hamgiin sor sor gazruudaar n bugdend n ochij uzne gej bodoj bgaa shuu jaahan bhad gadaad garhaar l goe yum shig sanagddag blaa getel 21n aimgaa uzeegui bj tiim yum bodoh hereg ch alga yoo govi nutagaa harsan chin buur nulims garah gej bna shuu bayrlalaa adminaa
Хариу:

[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-07-11


Ymr saihan ym beeee....Ene zurguudig haraad eh ornooroo baharhah setgel tor bn.bvr uilmar sanagdaj bn.BI EH ORONDOO HAIRTAI
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-07-11


hi adminaa mash saihan bn,bidnii eh oron iim saihan bhad hairlahgui bhiin argagui yum bn,eh ornoo hairlaj hyatduudaas bolgoomjloh heregtei bn,tegehgui bol alsdaa haramsaad barashgui tam bno,eh ornoo avraya eh ornoo hairlatsgaaya,
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-07-10


manai mgl oron uneheer uzesgelent saihan baigalitai shu. mglooro bi baharhdag.
ghde ingej boddiin. mgl uls ongon zerleg baigalitai gl ongirdog, juulchdin companiud site-uud dre ih l saihnaar durseldeg. ghde bi heden jil guide hij bsniiha huvid, heze ch zuragtaiga duitsdeggui ym shig ee. bas 1 gazraas nogooruu hureh gj heden zuugaas heden myngan km mashinaar yavdag n juulchdiin gol durguitsliig hurgedeg. mashin dotor donsolgootoi zamd ochnoon tsag gedsee zailuulan bj uzsen ym n ghr chamlalttai ym shig sanagddag bh. ugasa unen l de, heer tal, hend ch hariyalagdahku tal nutag harad saihan sanagdah ch, manai ded butets arai l muu. bas dres n ug n arai l oir oirhon zaitai tsogtsolbor, uzej harah ym bdg bl ch...
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-07-10


saihan haragdaj bna shvvvv monogloo sanaad uilmaar sanagdaj bna mongoliin zaluuchuudaa eh oroniihoo toloo shaardlagtai bol tsusaa ursagiin
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-07-10


ene bol minii tursun nutag mongoliin saihan oron
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-07-09


minii mongoliin tur ni tuvshin amgalan,tumen olon mini taivan amgalan saixan naadax boltugai . MONGOLOO sanaj bna shuu biggrin
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-09


eh oron mini mandan badrah boltugai. Ene bol minii tursun nutag mongoliin saihan oron.MUU 76 nowsh ene saihan orniig mini zarchih bii dee
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-09


bi ch gsen TURJ USSUN MONGOL EH ORONDOO HAIRTAI HAIRTAI HAIRTAI smile
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-09


bi eh orondoo hairtai
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-09


ok
minii mongol mandan badrah boltugai MINII MONGOLIIN GAZAR SHOROONOOS BURHAN GUISAN CH BVV OG
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 20:03
Welcome Зочин