Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 10 » Алт ухдаг орчин цагын НИНЖА нар... ( баримтат кино сурвалжлага )
00:16
Алт ухдаг орчин цагын НИНЖА нар... ( баримтат кино сурвалжлага )
http://resource.medee.mn/medee/photo/2009/4/cc0521f53d214a0b/fb33e5c8013fe636.jpg

Ингэж ингэж онгон байгалаараа бахархдаг Монгол оронд минь орвонгоор н эргүүн ухаж овоолсон элс шороо, том том хар нүх, хатаж ширгэсэн хайрга чулуу, уранхай ноорхой хувцастай химийн хоронд хордож эрэмдэж зэрэмдэг болсон  хэдэн ядуучууд үлдэх юм биш байгаа даа. арай ч дээ тэнд амьдрал өрнөж монголчуудын  маань нэг хэсэг амьдрах гэж зүтгэж явна харин  улаанбаатар хотын төв дахь Чингисийн хөшөөний арын хуучин байшинд суудаг хэдэн хөлдүү юмнууд энэ тухай мэддэг  болов уу эсвэл мэдсэн ч хохь нь гээд явж байдаг юм болов уу.

 


Монголын байгалийн үзэсгэлэнт газаруудын нэг Хөвсгөл аймгийн Дархадын цэнхэр хотгор алтны эрэлчид "нинжа” нарын хөлд дарагдан хэдэн жилийг үдэж байна. "Нинжа” нар одоо Цагаан нуур сумын нутаг тайгын гүнд Ногоон гол хэмээх газарт олноор ирэн алт ухаж байна. Нутгийн хүмүүсийн яриагаар ойролцоогоор 5000 гаруй хүн байгаа гэнэ. Уг нь тайгын цаатан иргэд, анчидаас өөр хүний мөр хүрээгүй онгон дагшин газар байжээ. Ногоон гол нь Тэнгисийн голд цутгаж Тэнгисийн гол алдарт Енисей мөрний эх болон урсдаг. Цагаан нуур сумаас Хармайн эх, Хүнхэр тайга, Ар голын эх, Мэнгэ булаг, Жологын гол зэрэг цаатан иргэдийн зусаж, намарждаг битүү тайга, өндөр сарьдаг уулуудыг даван хүмүүс голдуу явганаар ачаагаа үүрэн 70 гаруй км явж Ногоон голын алтны газар очдог ба тэнд машин техник хүрэх ямарч боломжгүй. Ачаа ихтэй, чадал боломжтой хүмүүс нь морь, цаа хөлслөх бөгөөд морь нэг талдаа 200000, цаа буга 150000 төгрөгөөр ачаа зөөж байв. Ногоон голыг өнгөрсөн оны 9-р сараас эхлэн "нинжа” нар ухаж эхэлсэн гэх бөгөөд тэр хавийн нутаг модгүй уул, овоолсон шороо нүхнүүд, архиний шил, хог новшинд дарагдсан, утаа униартай, энд тэндгүй хөрөө сүх хангинасан, согтуу хүмүүсийн орилолдох чимээ зэрэг нүд хальтрам дүр зурагтай болсон байна. Энэ бүхнийг зогсоох гэж оролдсон боловч дийлэхгүй байна гэж сум, орон нутгийн удирдах хүмүүс ярьж байв. Анх Улаан Уул сумын нутаг Хөгийн голын эх, Улаан тайга алтны эрэлчин, "нинжа” нарын хөлд нэрвэгдэж овоолсон шороо, нүцгэрсэн уул болон үлдсэн бол одоо Ногоон голын сав 5 км орчим нутаг бас ухсан нүх, хогонд дарагдаж модгүй нүцгэрэн үлдэж байна. Цаашид энэ хэвээрээ Монголынхоо үзэсгэлэнт сайхан газар нутгийг хайрлаж хамгаалахгүй амьдрал хүнд ядуу байна гэдгээр шалтаглан ухаад байх уу хүмүүсээ? Уг нь усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, олборлохыг хориглосон хууль, ойн болон усны гээд олон хууль дүрэм байдаг юмсан. Тэр олон хуулийг хэн хэдийд сахиж мөрддөг юм бүү мэд. Ногоон голд нөгөө "Ширэнгийн” хуулиас өөр хууль үйлчлэхгүй байна. Энэ бүхэнд яаралтай бодитой хариулт өгөх цаг монголчууд бидэнд иржээ. 

Гэрэл зурагчин Л.Ганзориг





























 
 

Ангилал: Монгол төрх | Үзсэн: 2554 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 7
[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-07-10


ene tur zasgiig udirdaj yawaa humuusiigburhan tseerluuleg. uneheer jilees jild doroitood aimar bolood bh yum daa ene humuus ni ch gesen. sanaa ni gej aimar boltsgooson humuuseer l duuren bh shiw dee yuch hugjij tsetseglehgui. tsag agaar ni ch gesen gamshigiin hemjeend ochij bna da. mongolchuud min buruu zuil hiij suireh talrugaa yawj bh shig.
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-07-10


yamar aimar haragdaj bnaa uneheer burheg. amid yawahiin tuluu zutgej bga ene ulsiig yaltai ch bilee. chutgur shulam shugelsen gazar shig l haragdaj bna hui salhi toos shoroo bujignaad yasan muuhai bolchihson yumbe de mongol min. yadaj gazar nutgaa suitgeed bh yum da ug ni iim yaduu doroi amidraltai humuus tetgeleg awaad ter mungu ni amidrald ni hangalttai bg zunduu l uls oron bna sh dee. tegeed gazar shoroogoo l ingej suitgej bolmoorgui yum daa yeee halag gej turiin suld min urshuu
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-07-10


gadniihan manai ali muug l uzuuleh durtai teriig n ed nar n uzeed gadaadad bgaa manius onigoo shaahiimaa pizda
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-10


eviidee evii minii mongol bid uul n aldar ner ed bayalagaarai delhiid haihagdsan humuus shuu dee engej ch aydarah gjdee 76 naidalgui bid oorsdoo buteenee
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-10


sonjuur aa sainuuu... unuudur Ulaanbaatart bolson tsergiin jagsaaliin zurag bolon holbogdoh video.g taviad ug tehuu??? olon jil boloogui jagsaal yum gsen.. guisiishuuu smile
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: d_by_i | 2010-07-10


76 sda mongoliin baylagiig huwwgaad ideed baihad ard irged bid yaadagiin be adilhan l ideh heregtei shd eee
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-10


ene gadaad nuhur neree huchdag joom bee china mongolia gen vv muu lr
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 01:53
Welcome Зочин