Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 14 » Дэлхийд ганц гэдэг зүйл маш ховор байдаг. Гадаадуудын нүдээр Монгол наадам...
20:31
Дэлхийд ганц гэдэг зүйл маш ховор байдаг. Гадаадуудын нүдээр Монгол наадам...


Дэлхийд ганцхан Монгол наадам, дэнж хотойтол наадах монгол түмнийг сонирхохоор жил бүрийн энэ л өдрүүдэд жуулчдын цуваа манайхыг зорин ирдэг. Монгол наадмыг шимтэн үзэж, морь, бөхөд нь хайртай болсон зарим жуулчидтай уулзлаа.



АНУ-ЫН ИРГЭН ЖОНН

-Та сайхан наадаж байна уу. Наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач. Танд юу хамгийн их таалагдаж байна вэ?

-Миний хувьд олон орноор аялж, олон баяр, хүлээн авалтанд оролцож байсан ч танай наадам шиг гайхамшигтай баяр үзэж байсангүй. Их элгэмсэг, сайхан ард түмэн юм. Би соёолон морины уралдаан үзсэн. Хүмүүс орилолдож, зарим нь уйлж, түрүүлсэн моринд бүгд хүрэх гэж тэмүүлж байгаа нь их сонин санагдсан. Тэр л хамгийн их таалагдсан даа. Одоо бөх үзнэ. Урьд өмнө үзэж байгаагүй адал явдалтай, сайхан баяр болж байна, миний хувьд. Дараа жилийн наадмаар би заавал ирнэ.



ГЕРМАН УЛСЫН ИРГЭН АННА


- Сайхан баярлаж байна уу. Та баярын хуушуур идсэн үү. Амттай байв уу?

- Бид монгол хоолонд маш их дуртай болсон. Ялангуяа бууз, хуушуур. Бид хэлмэрчээсээ "Монголчууд наадмаа хуушуургүй тэмдэглэж чаддаггүй” гэж сонсож байсан болохоор хуушуур авч идсэн. Дажгүй санагдсан шүү.

АНУ-ЫН АЛЯСК МУЖИЙН ИРГЭН БРАИН

- Би АНУ-аас ирсэн. Залуу хүн болохоор бөх, шагайн харваа хоёрыг нь сайн ойлгохгүй, бараг сонирхоогүй. Харин хурдан морины уралдаан нь үнэхээр дажгүй. Үнэхээр моринд хайртай ард түмэн гэдгийг би анзаарсан. Бас бөхдөө. Гэхдээ надад морь нь илүү таалагддаг.



ГОЛЛАНД УЛСЫН ИРГЭН ЛАУРА

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан баярлаж байна уу. Та хаанаас ирсэн бэ.

Үндэсний баяр наадмыг тохиолдуулж та манайхыг зорьж ирсэн үү? - Би Голланд улсаас ирсэн. Танай улсын баяр наадмыг их сонирхолтой гэж найзууд маань зөвлөж, намайг багагүй ятгасны эцэст бид долдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод ирсэн. Надад үнэхээр таалагдаж байна. Хүмүүс үндэснийхээ дээл, малгайгаар ижилсэж, зарим нь ижил морь унасан нь танай наадмыг их чимэх юм.

-Бөх, хурдан морь, шагайн харваа үзсэн үү?

-Бөх надад их уйтгартай санагдсан. Морь, шагайн харвааг нь үзэж амжаагүй л байна. Харин нээлтийн ажиллагаа нь их сэтгэл догдлуулж байсан.



АНУ-ЫН ИРГЭН ТОММИ

-Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Өмнө нь наадам болох үеэр ирээгүй болохоор надад шинэ Монголд ирсэн юм шиг л санагдаж байна. Ялангуяа үндэснийхээ хувцсаар бүгд гоёж, баяраа хүндэтгэдэг нь их сайхан санагдаж байна. Үнэхээр дэлхийд ганцхан баяртай, агуу баян орон.



ИТАЛИ УЛСЫН ИРГЭН СОФИЯ

-Монгол оронд ирэх надад их таалагддаг. Малчин ард түмний зан заншил, амьдралын хэв маяг нь бүр их. Монголд би тав дахь удаагаа ирж байна.

Гэхдээ наадам үзэж байгаагүй болохоор их сонин, бас сайхан байна. Би монгол бөх, хурдан морийг монгол хүн шиг шүтэж, хайрладаг. Г.Өсөхбаярыг түрүүлнэ гэдэгт найдаж байгаа.



АНУ-ЫН ТЕХАС МУЖИЙН ИРГЭД ТОМ, ЖОЛИ


-Сайн байцгаана уу. Та хоёрыг сая хуушуур идэж байхыг харлаа. Манай наадмаас юу хамгийн их таалагдаж байна. Бас таалагдахгүй юм байна уу?

-Тиймээ, бид хуушуур ны амтанд орчихоод байгаа шүү. Гэртээ очихоороо хуушуураа санах байх. Бидэнд танай орны бүх юм таалагддаг. Ялангуяа хөдөө их гоё юм байна лээ. Бид хоёр боодог гэдэг мах идэж үзсэн.

Маш амттай. Танайх зочломтгой, асар их түүхтэй сайхан орон. Монгол наадмын хувьд үнэхээр дэлхийд ганц юм. Бид танай уртын дууг сонсоод үнэхээр бахархсан. Манай гэр бүлийн зүгээс монгол хүн бүрт аз жаргал хүсье.
Ангилал: Монгол төрх | Үзсэн: 1979 | Оруулсан: Deni_mgl | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-15


chi ch sain er bn shvv
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 22:43
Welcome Зочин