Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 15 » Мэргэжил бүхэн сайхан...
12:39
Мэргэжил бүхэн сайхан...

Анхны маань нийтлэл олон хүнд  таалагдаж олон сайхан санал сэтгэлүүд үлдээсэн байна. Би та бүхний санал шүүмжийг  баяртайгаар хүлээн авч санал бодлоо дуртайяа хуваалцахад бэлэн байна гэдгээ илэрхийлье.  Мөн хэлсэн байна л даа ярихаас цаашгүй хүмүүс зөндөө болж одоо, хийх нэг өөр хэлэх нэг өөр гэж... Тиймээ тун зөв. Гэхдээ нэг үг би сонсож байсан юм. Юу вэ гэхээр хамгийн муу,тааруухан төлөвлөгөө ч огт төлөвлөгөөгүй байхаас илүү.Тиймээс ярьж хэлэлцэж байж л үр дүнд хүрнэ байх гэж би бодож байна. Та бүхний санал шүүмжийг for.emailing.to@gmail.com  хүлээн авах болно.

Энэ удаад би мэргэжлүүдийн талаар өөрийн бодож явдаг сэтгэгдэлээ бичихийг зорилоо.  Мэргэжил бүхэн сайхан... Тиймээ өнөөдөр оюутан залуус маань өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцаж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Гэхдээ Монгол улсын маань өнөөгийн нийгэмд зарим нэгэн боловсон хүчин дутмаг санагддаг. Эрт дээр үеэс дэлхий дээр олон мянган улс оршин тогтнож бас мөхөж ирсээр өнөөгийн 7 тэрбүм орчим хүнтэй 220 гаран улс орон хаяа хаяагаа дэрлэн оршиж байна. Аливаа нийгэмд(улсад) давхараа гэж нэг юм бий.Энэ нь яг хүний араг ястай адилхан хоорондоо уялдаа холбоотой,нэг нь байхгүй бол нөгөөх нь ч байж болдоггүй эсвэл зүй тогтол нь өөрчлөгдөж болохгүй тийм нарийн бүтэц юм. Харин манай нийгэмд "толгой᠌” болох гэсэн хүмүүс олон юм шиг ажигдлаа. Энийг цагаан цамцтаны давхараа ч гэж нэрлэдэг. Монголд тийм олон цагаан цамцтан байхад өнөө нийгмийг авч явдаг ажилчин анги буюу хөх цамцтануудын давхараа хаа байна аа???Бүгд их дээд сургууль төгсөөд зарим нь бүр дипломны гол болж төгсөөд  хийх ч ажилгүй бэлэнчлэх гээд хэвтээд байвал хэн гудамж талбай цэвэрлэж хэн зүлэг мод тарьж ургуулж  хэн биднийг хамгаалж хэн биднийг эмчлэх юм бэ хэн энэ нийгмийг нийгэм шиг авч явах юм бэ. Аль ч нийгэмд хүн амын тодорхой хувьтай нь тэнцүү тооны эмч сувилагч цагдаа мужаан засварчин... байж нийгэм гэдэг юм  чинь тэнцвэрээ хадгалдаг. Харин Монголын их дээд сургуулиуд нийгмийн  эрэлтээ хэд дахин давсан эдийн засагч, ня-бо, санхүүч гэх мэт бэлтгэн гаргаад, тэд нарын цөөн хувь нь өөрсдийн мэргэжлийн дагуу ажилж чаддаг. Үлдсэн нь яах вэ гэдэг нь тун бүрхэг. Тэгсэн хэрнээ цагаан цамцтанууд маань Солонгос улсыг зорьж "хөх цамцтан ” болж хувирдаг. Энэ юунаас болоод байна гэвэл нийгмийн бодлого маань л буруу явагдаж байна гэсэн үг. Бид өнөөдөр 76-а муулаал суугаад байж болохгүй. Тэд бидний дундаас л сонгогдож гарч ирсэн. Өөрчлөе гэвэл мөн адилхан л 76 гарч ирнэ. Тиймээс нийгмийн ухамсарыг нийтээр нь өөрчилж байж энэ бүхэн бага багаар арилах байх гэж миний хувьд бодож байна.Тэр 76-г хаа нэгтээ өөр улсаас манай улсад томилоогүй,та бидний нэг л шүү дээ. Тэднийг гэхдээ өмөөрсөн хацайлсан утгаар энийг бичээгүй юм шүү. Ботаник мэргэжилтэн сайн бэлтгэдэг улс орон өнөөдөр элсэн цөл дээр хот барьж, Монгол орны хөрснөөс үржил шимээрээ маш муу хөрсөн дээр ногоон хотхон босгож байна хүмүүсээ цаана чинь.Энэ бол хамгийн энгийн жишээ. Дэд бүтэц гээд яривал бүрч сэтгэл гонсойлгомоор зүйлүүд гарч ирнэ. Бидний аав ээжийн үед ихээр суралцдаг байсан ТМС-ууд одоо үгүйлэгдэж байна энэ нийгэмд.Тиймээ мэргэжил бүхэн сайхан. Хүн ажлыг голохоос ажил хүнийг хэзээ ч голдоггүй юм шүү залуусаа... Заавал дээд боловсрол эзэмших албагүй, хамгийн гол нь мэргэшсэн ажлаа чин сэтгэлээсээ хийж байж амжилтанд хүрнэ гэхэд би итгэдэг.

Г.Чинзориг

Ангилал: Эзэнтэй зурвасууд | Үзсэн: 795 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 5
[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-07-17


Админ Сайн байна уу? Юуны өмнө таньд талархаж байгаагаа илэрхийлж байна
Энэ ТМС-г би яг тэгэж боддог манай монгол залуус бүгд дээд боловсролтой болчихсон Гэтэл гараад нөгөө их дээд боловсолтонгууд мэргэжилийн ажил байхгүй цалин мөнгө гээд бүгд гадагшаа гарвх ажил хийж байна. Би их олон жил гадаадад сурч байна Инженер мэргэжилтэй л дээ.
Манай монголоос залуу хүүхдүүд их ирж байна. Тэгээд шалгалт өгөөд их сургуульд орж байна. Гэтэл голдуу ямар ангид орж байна гээч. Олон улсын харилцаа эсвэл эдийн засаг бизнес тэгээд хууль сэтгүүл гээд иймэрхүү ангид ороод байна. Гэтэл инженер гэхэд барилгын зураг төсөл ( энэ болж байнаа) тэгээд компютер-н инженер мэдээлэлийн ситемийн удирдлага гэсэн нэг иймэрхүү сургуульд ороод байна. Гэтэл энд жижиг дунд үйлдвэрийн инженерүүд нэхмэл ноос ноолуур. түүхий эдийн инженер ойжуулалт, байгаль орчины ангиуд тэгээд хөдөө аж ахуйн бүх төрлийн үйлдвэрлэл бизнесийн салбар ангиуд тэр чигээрээ ямар ч монгол оюутангүй байж л байна. Өөр том том сургуулыг асуухаар хааяа доктор магистр мэр сэр ирдэг ч иймэрхүү ангид ер ирдэггүй гэж байна. Гэтэл Хогны бүүр нэгдсэн салбар байна. Хогийг хэрхэн яаж боловсруулах тухай хогноос гарах бүх төрлийн бизнесс санаанууд төсөл. Ийм анги сургууль байна Танай Монголоос оюутан байна уу> Бид тэтгэлэг олгоё гэж хэд хэдэн удаа хэлж байсан би Монгол хүүхдүүд гуйгаад асуугаад бүүр олдохгүй орохгүй гэсэн Дэлхийд хогний асуудалаа сайн шийдсэнээр алдартай энэ улсад манай Монголоос яагаад энэ коллеж-д яагаад 3 жил сурч болохгүй гэж. Төгсөөд яаахав үргэлжлүүлээд сурвал тэр биз. Ядаж төгсөөд төслийн олон улсын том компаниудад орж болно шүү дээ Тэгээд Монголдоо ирж хэрэгжүүлж энэ талаар ажилаачээ. Төсөл нээж Олон улсын санхүү зээл тусламжаар Монголдоо юм хийгээд байхад Танай Монгол хогний асуудалаа тэр болгон шийдэж чадахгүй юмаа гэхэд ядаж мэрхэжилийн боловсон хүчингүүд бэлдээд гарах тусам боловсон хүчингүүд хэрэгжүүлж эхэлнэ шүү дээ гэж би сонслоо. За хог ч яах вэ? Гэтэл хөдөө аж ахуйн салбараар Гадаадад суралцах хүсэлтэй Монгол хүүхдүүд ер нь байдаггүй юм шиг байна. Үгүй манай Монгол чинь Мал хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэлээд ирээдүйтэй баймаар юм. Тэгээд газар тариалан ургамал хүнс ногооны чиглэлээр сурах сонирхол байхгүй байна. Монголдоо хүнсний жижиг дунд үйлдвэрүүд хөгжиж байгаа ч боловсон хүчингүүдийг улам ихээр гаргаж энэ талаар залуу улс хоорондоо нийлж бизнесс үйлдвэрл нээх хэрэгтэй шүү дээ. Манай улсад хөгжих салбар маш олон байгаа. Гэхдээ залуус баар ажилуулах эсвэл нэг олон улсын харилцаа төгсөх бас аялал жуулчлалын салбар нээх иймэрхүү зүйл ярихын оронд Жижиг дунд үйлдвэрүүд хөгжүүлж Хөдөө аж ахуй Газар тариалан энэ салбараас нэлээд их зүйл гарна шүү гэж хэлмээр байна. Тэгээд нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд энд нэг охин ирлээ. Би нэлээд уулзаж ярьсан л даа. Тэр хүүхэд хоолны мэргэжилд маш дуртай гэнэ. Гэхдээ ээж аав уурлах байх ийм сургууль төгсчөөд Монголд очоод юу хийх вэ гэж байна. Би ч яаxав ярилцаад дуртай ангидаа ор Угаасаа хоолны мэргэжил хамгийн сайхан ирээдүйтэй гэж хэлээд тэгээд их сургууль биш коллеж-д орохоор болоод гэтэл Дараа нь уулзаад нэг Их сургуулын бизнесс удирдлагын ангид орсон гэнэ. Гэтэл яагаад гэсэн чинь аав ээж уурлаад Их сургуул(д ор Коллеж энэ тэр чинь доошоогоо л гэсэн үг ТМС-д орчоод чи тэгээд тогооч болохын тулд гадаад явсан юм уу гэж утасаар баахан загнасан гэж байна. Надад хэлэх үг олдоогүй. Би Админ-тай үнэхээр санал нэг байна. Монгол залуус нэлээд юм бодох цаг болсон Тэгээд бас Гададгшаа явж байгаа хүүхдүүдээ зөв хэрэгтэй гэсэн мэргэжилээр явуулж байгаарай. Бүгдэд нь сайн сайхан бүхнийг хүсч байна
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-16


end neg bidnii yas mahand ni shingesen setgelgee baidag ba ter ni henii ch door orohgui dutahgui gesen bie biedee ataarhuu hortoi shartai zan gej helehuu dee. Bid nar chini hunees door orohgui gesen bodlooroo bugdeeree l ih deed surguulid oroj neg diplomtoi boloh sanaatai tegej baij setgel ni hanadag tegeed ter diplom ni chanartai eseh ni hamaagui hund ih surguuli tugussun gej am bardam helhiin tuld l avsan tsaas tudiihun baih jisheetei tegeed huh tsamtsatnii ajil hiih durgui uuriiguu doord orno gej izdeg shuu dee tegeed hen ter huh tsamtsanii ajiliig hiih ve gej tegeed ch tsalin mungu geed baih yum alga. Herev oligtoihon tsalin mungtei baisan bol humuus ugnaasaa so ruu yavj ajil hiih uu tiim biz dee ene asuudliig hen yaaj zohitsuulah ve gej. Gehdee neg tolgoitoi gar garch ireed l zohitsuulchihdag amar ch yum bish gej bodoj baina. Er ni parlamentiin zasaglaltai baih ugnaasaa demii zuil baisan yum bishuu estoi nuguu guih nohoin urduur guihgui nohoin saad gegcheer, neg ni neg gaigui sanal devshuulhed busad ni eserguutseed (uurdiinhuu erh ashigiin tuluu) ingeseer udii hurlee shde. Er ni ter 76-g ogtsruulaad erunhiilugchiin zasaglaltai bolbol deer yum shig sanagdaj bna.
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-15


Sain uu?Yunii omno chamd amjilt husii.Uneheer goy sedev hondson bna.Bi bas end ih sanaa zovdog bsiin.Humuus bugd l bagsh,tsagdaa geh met mergejluudees zugtaj bhad manai neg himiin angid surdag naiz bi mongoldoo ochood huuhduuded himi zaana gedeg bsiin.Uneheer ooroo ter merejildee hairtai hun l dee.Hamgiin turuund hun ooriinhoo hairtai husdeg sonirhdog mergijleerei suraad togstson tohioldold mergijleeree ajillana.Harin husdeggu mergejlerei surad togsson tohioldold bol zarim ni teruugeeree ajillana zarim ni oor ajil torol hiine.Tiimees hamgiin gol ni hussen yumandaa l zutgeh heregtei gej bi bodjiina....................................
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: sonj_sun | 2010-07-15


tiim shuu unen sanal neg bna
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-15


tiimee estoi vnen xelsen bna ooo ajilaa xiij shadaxgvi bolowson xvchingeer yax yum be bugd deed bolowsroltoi bolchixwol xen gytal naaj xen yum oej xen xog shvvrdej xen zax deer zogsch yum zarax yum be gaixaad l bn surprised
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 21:26
Welcome Зочин