Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 15 » Энэ бичлэгийг олон хүн уншаасай гэж бодлоо...
12:42
Энэ бичлэгийг олон хүн уншаасай гэж бодлоо...
Сайн байна уу?Би хэн нэгнээс зөвөлгөө эсвэл тусламж хүссэндээ энд бичих гэж байгаа зүйлээ дурьдаагуй гэдгээ захидлынхаа түрүүнд хэлмээр байна.Харин өөрт тохиолдсон дэндүү сайхан дурсамжийнхаа тухай өгүүлэхийг хуслээ.Одоо би 25н настай.Би 7н жил гадаадад амьдарсан л даа.Өсвөр насны охин байх тэр л үед ээж минь гадны хүнтэй сууж дүүг минь дагуулан аав бид 2-г орхиод явсан.Удалгуй 2жилийн дараа би ээж дээрээ очсон.Үеийнн охид хөвгүүдийн тухай ярилцан тоглоод зугаалдаг байхад би  хичээлээ тараад л гэртээ ирдэг байж билээ.Ээж дээрэ очсоны дараа эхэндээ хэцүү байдаг байлаа.Аавын минь оронд өөр харийн гадаад хүн гэрт байгаад л…Сүүлдээ энэ байдалд дассан.ээжийгээ буруутгадаг байсан ч одоо би ээжийгээ бас аавыг буруутгадаггуй,яагаад гэвэл тэдний шийдвэр тэдний сонголт байсан болохоор.Би тэнд ахлах сургуулиа төгсөөд ИС-д орсон,гэсэн ч одоогоос 2жилийн өмнө  хүнд өвчин  туссан.Гадаадад байдаг монголчуудын  жишгээр би чөлөөт цагараа  бас л чаталдаг байсан.Ингэхдэ л  одоо тэр дурсамжынхаа эзэнтэй танилцаж билээ.Нэг найзынхаа чатанд чаталдаг байлаа.Нэг өдөр Г (Түүнийгээ Г гэе) орж ирсэн тэрний хувид анх уда чатанд орж ирж байгаа байдал.Манай найз гээд байгаа хуний ангийнх нь хүүхэд байсан л даа.Тэгээд л ангийнхаа хүүхдын чатыг сонирхож орж ирсийн байна лээ.Тэгээд л түүнтэй би яриа өрнүүлж анх танилцаж билээ.Тэрнээс хойш өдөр болгон бид 2 тэр найзынха чатанд чатлаад л мэссенжэрт орж ирээд л хамгийн түрүүнд түүнийгээ байгаа болов уу  гэж бодож бас хүлээдэг байсан.Бид 2 маш олон зуйлсийн талаар ярилцдаг,ойлголцож чаддаг байсан.Бидний сонсдог дуу  хүртэл яг ижилхэн байсан нь хамгийн гайхалтай санагдсан.Бид нэг нэгэндээ ухаангуй дурлаж татагдаж байгаагаа мэдэрсэн,хэдийгээр бид амьдрал дээр уулзаагуй ч гэсэн өдөр болгонийг хамтдаа яриж өнгөрүүлдэг байсан учраас хангалттай таниж мэдэж байсан.Үнэндээ тэр минь л надад эрч хүч урамыг харамгуй хайралсаны хүчинд би өнөөдөр ингээд амид байгаа гэж бодож баярладаг юм. Удалгуй би хагалгаанд орохоор өөр тийшээ явах  ёстой байлаа.Тэрнээс өмнө наад түүнээс минь захиа бас мааш сайхан ээмэг найзаар нь дамжуулж надад ирсэн.Төрсөн өдрөөрөө чатлахдаа зүүгээрүэ чамд минь зохих байх гэж бодож сонгож авсан шүү гэсэн байсан.Гэхдээ би тэр өдөр ээмгээ зүүж чаталж чадаагуй ээ эмнэлэгт байсан.Эмнэлэгт байсан болохоор бид 2ийн өдөр болгон чаталдаг байсан нь ард үлдсэн.Хагалгаанд орохдоо би үнэхээр итгэл муутай байсан,тэгээд түүнийгээ зовоохгүй гэсэндээ салахыг хүсэж түүндээ харицаагаа таслах тухай хэлсэн.Гэсэн ч тэр минь зөвшөөрөөгүй ээ.Ингээд л би хагалгаандаа орж хагалгаа ч амжилттай болсон.Хагалгаанд орсон газраа нилээд удсан л даа.Тэгээд монголдоо ирж ирэх хүртлээ түүнтэйгээ би холбоо бариагүй,тэр минь надад зөндөө майл оффлайн улдээдэг байсан.Би нэг ч хариу өгөөгүй.Гэсэн ч түүнийгээ байнга санадаг байсан.Ингэж явсаар өнгөрдөг нэг сард бид ярилцан буцаж харилцаагаа сэргээхийг хүсэж 7хоног маш жаргалтай байсан.Бас зөндөө их уйлсан.Гэхдэ юу гээч энэ жаргалтай мөч 7хоног л ургэлжилсэн.Тэгээд тэр надаас болихыг хусэж байгаагаа хэлсэн.Надад энэ үед үнэхээр аймшигтай санагдаж байсан.Хагарсан шаазанг буцааж нийлүүлсэн ч сэвтэй байдаг шиг хүний сэтгэл яг ижилхэн байдаг юм билээ.Тэр надад хэлэхдээ найз эмэгтэйтэй болсон гэсэн,гэсэн ч энэ үгэнд нь би итгээгүй ээ тэр минь надад хичнээн сайн байсаныг би мэддэг мэдэрдэг байсан болохоор.Харин уулзаж чадахгуй хэр удаан явах нь тодорхойгүй байсан нь энэ бүхний шалтгаан байсан гэж одоо ч ойлгодог юм.Би утасруу нь өдөр  болгон залгадаг байсан боловч  миний дуудлагыг тэр аваагүй ээ.Нэг хэсэг үнэхээр хэцүү санагдаж шаналсан.Шаналсан сэтгэл минь одоо харин эдгэрч байх шиг.Гэхдээ би ганцаараа шаналсан биш тэр минь энэ шийдвэрийг гаргахдаа хичнээн их шаналсан бол гэж боддог юм.Хүмүүс гайхах байх л даа.Чатаар танилцаад тэгтлээ сайн болно гэж бодохоор.Гэхдээ хаана учирсан нь чухал биш,нэг нэгийгээ ойлгож хүндлэх сэтгэл байна гэдэг хамгийн чухал байдаг гэдгийг мэдсэн.Ингээд л бидний нандин харилцаа минь төгсгөл  болсон.Түүнээс минь үлдсэн юм гэвэл гараараа бичсэн захидал,өрөөсөн нь алга болсон ээмэг,мөн хэдэн зураг,гэхдээ сэтгэлээс хэзээ ч үл гарам тийм сайхан дурсамж минь.Одоо харин түүндээ би зөвхөн сайхан бүхнийг л хүсэж явдаг юм.Би ч мөн хорт хавдар гэдэг аюулт ангижирч  одоо эрүүл саруул амьдарч байна.Юутай ч энэ захидлыг минь унших хүн бүрт сайхан хайрыг,эрүүл амьдралыг чин сэтгэлээсээ хүсэх байна
Хүндэтгэсэн………..Г.У
Ангилал: Эзэнтэй зурвасууд | Үзсэн: 3229 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 12
[Сэдэв] 12. | Бичсэн: | 2010-08-18


ali ali ni buruugui ee
Хариу:

[Сэдэв] 11. | Бичсэн: | 2010-07-23


chini buruu yaah gej holboogoo tasalj baigaan nadad yag iimerhu yum dohioldoj baisan tag chig bolhoor yanz yanziin yum bodood hetsuush de chini l buru bna da za za amjilt husey gehde zorigto baigaarai bugdiig mart shineer ehel naiz mine
Хариу:

[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-07-17


huue ter tsusnii uvchin chin bdgiin shdee hamgiin aimshigtai uruvdultei ilreh n udaan uvchin bolohoor n kinoniihoo zohiold oruuldag biz yu gesen ug ve chi nziigaa ch yumuu hen negniig hort havdar tuschlaa gevel solongos kino bna gd suuhuu yu yriad bgn be mongolchuud ih havdar tusdag shdee amidraliin buruu hevshilees n boldog gsn dugnelt bdiin zaluu min het tuulshirch yumand bitgii handaj bai
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-07-17


Сайхан хайр гэж сайхан шүү.Миний хайрт бас монголд л байгаа.
Гэхдээ бид чатаар танилцаагүй л дээ.
Гэхдээ өөрийн чинь захиаг уншаад өөрийг чинь эрүүл саруул болгож сэтгэлийн дэм өгч аз жаргалтай байлгасан тэр залуус сайн сайханг хүсээсэй гэж бодож байна. Угаасаа хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм шүү дээ. Тиймээс сайхан дурсамж хайраа үргэлж хадгалж дурсаж яваарай. Их сайхан дурсамж байна. Хэдийгээр та 2 сайхан уулзаж нийлээгүй ч гэсэн тэр сайн залуу байна. Тэгээд ч чамд тийм муу зүйл хийгээгүй байна. Амьдрал үргэлжилсээр байна даа бүсгүй минь. Сайн хүнээр хайрлуулж явна гэдэг хамгийн сайхан аз жаргал. Амьдрах сайхан амьдрал угаасаа үргэлжлээд явах нь сайхан. Чамайг хайрлах тэр нэгэн сайн эр хүн гараад ирэх тэр цаг мөчийн ерөөл тавья.Жаргалтай урт удаан амьдраарай
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-07-16


hey amidral shan shude. tsag tsagaara bdaggui tsahildag huhuuruu urgelj bhgui. uur zunduu urt amidral bidniig huleej bn.

bidnii urd yamar shan zuil huleej bga bol? bas medeej berhsheel bga..kk

setgelde urgelj gegeeleg zuiliig bodoj amidrahiig husie. chamaig tanidgui minii zuges chamd chin setgeliin amjilt husie!! kk

Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-07-16


hehe chi chadnaa hicheegeerei,,,! bs uram ugsund bayrlalaa smile
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-07-16


wink dajgui l tuuh bna gehdee ene buhen chinii l buruu bnshdee. holboogoo taslaagui bsan bol odoo 2laa jargaltai baih bsan.
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-07-15


Chamd ch bs saihan saihniig husiye.
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-15


hi ene ohind hussen buh zuil ch biileesee gej husie bas hezee negen tsag ene ohin tuuniig ee haraasaa gej naidaj bna
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-15


Ene odoonii sonjuur deer yum bichij bgaa zaluus bvgd gadaad-s baih yum.tegeed bvgd gadaadad amidarch bgaad genet hort hawdar tussan baih yum.Mon Korya kino shig tsusnii hort hawdar tusaj magadgvi shvv hvmvvsee.hudlaa teneg teneg yum bichihee boli za jinhene amidral bichwel arai oor za.
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-15


Hi adminaa tanitai holboo barimaar baina bi bas neg zahia damjuulah gesiimaa email luu chine yavuulsan avsan gvvg ni medku baina hairiu bicheeree avsan bol bi naiziiinhaa tuhai bichsen bgamaa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-15


Өөрийг тийм сайн ойлгож байна гэж хэлэхгүй ч Надад бас яг ийм зүйл дохиолдсон юм аа Xүмүүс чатаар танилцана гэдэг буруу гэх байх л да гэхдээ үнэхээр таны хэлсэнээр хаана учирсан нь чухал биш,нэг нэгийгээ ойлгож хүндлэх сэтгэл байна гэдэг хамгийн чухал байдаг энэ үг чинь естой их таалагдлаа Таньд ч гэсэн сайн сайхан бүхнийг xүсэе!
XЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЭНЭ ДУРСАМЖИЙНХАА ЭЗЭНТЭЙ УУЛЗАНА ГЭДЭГТ ЧИНь ИТГЭЖ БАЙНА БИ !!!!!!!!
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 23:24
Welcome Зочин