Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 23 » Tv Cocktail Н.Цэнд-Аюуш: Би олон жилийн өмнө дурлаж байсан
16:41
Tv Cocktail Н.Цэнд-Аюуш: Би олон жилийн өмнө дурлаж байсан

"ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуштай ярилцлаа. -Жүжиг, кинон дээр  хүнд дур­лаж, дурлуулдаг Аюуш маань амьдрал дээр хэр дурлаж, хайрлуулж байна даа. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Ер нь дурлаагүй удаж байна. Тээр жил нэг дурлаж билээ. (инээв) Одоо нэг сайхан дурлах юм сан гэж боддог. Хайр дурлал гэдэг уран бүтээлч гэлтгүй хүн бүхэнд эрч хүч, урам зориг нэмдэг шүү дээ. Уран бүтээлийн гоё санаанууд төрнө. Биеэ үргэлж гоё сайхан авч явна гээд л.

-Дурлал тань хэзээ ирэх бол. Ер нь их хүлээлт байна уу?

-Тэрийг би хэлж мэдэхгүй шүү дээ. Ямар ч гэсэн хүнд дурлаагүй их удаж гэж бодоод байгаа. Тэгэхээр сэтгэлд минь хүлээлт бий болж байгаа юм байлгүй дээ.

-Дандаа эрчүүдтэй ажилладаг. Эрчүүдийн дунд ганцаардах үе байдаг уу?

-Үгүй дээ.  Ер нь эрчүүдтэй ажиллаад сурчихжээ. Зарим нэг уран бүтээл дээр л ганцаардаад байдаг. Хоёр эмэгтэй хүний дүрд тоглох гээд л асуудал гарч ирнэ шүү дээ. Гэхдээ бид ямар нэгэн албан байгууллагад анкет бөглөж ороогүй. Сэтгэл зүрхээрээ нэгдсэн уран бүтээлчид учраас их сайхан байдаг. Харин цаашид санаа нийлсэн эмэгтэй жүжигчин гарч ирэх юм бол хамтран ажиллахад бэлэн байгаа. Битүүхэн хараад хайгаад л яваа.

-Таны хувьд таван жил "TV коктейль” хамтлагийн эмэгтэй гол дүр байлаа. Хоёр  дахь эмэгтэй орж ирээд таны байр суурийг эзлэх гээд байвал яаж хандах вэ?

-Мэдээж жүжигчин хүн уч­раас уян хатан хандана. Эхлээд  өөрийнхөө хүссэн дүрийг аваад дараагийн асуудлаа шийдвэрлэнэ. Түүн дээр нэг их зөрчилдөөн гарахгүй болов уу.

-"Би эр хүнд хайртай” жүжигт тоглохдоо их баяртай байсан болов уу. Яагаад гэвэл таны мөрөөдөл театрын тайз байсан шүү дээ. Гэхдээ та тоглож чадаагүй…

-Тийм ээ. Сайхан уран бүтээлчид надад санал тавьсан. Жүжгийн зохиол нь ч гэсэн таалагдсан. Би драмын урлагт хайртай. Оюутан байхаасаа л мөрөөдөж байлаа. "Би эр хүнд хайртай” жүжиг маань амжилттай нээгдээд түүний дараагаас миний бие гэнэт өвдсөн. Өвчин гэдэг хэлж ирэхгүй шүү дээ. Мэдээж эрүүл мэнд маань нэгдүгээрт учраас жүжгээ орхих шаардлагатай болсон.

-Харамсалтай санагддаг уу?

-Үгүй дээ. Нэгэнт тийм зүйл болсон юм чинь харамсаад ч яахав дээ. Нас маань залуу, энэ мэргэжилдээ үнэнч болохоор тайзан дээр тоглох зөндөө олон боломж олдоно гэж бодож байна.

-Одоо бие чинь дажгүй юу?

-Үнэхээр сайн байна.

-Танай хамтлагийн хувьд ТВ шоуг монголдоо хөгжүүлэх зорилго өвөртөлж байгаа. Гэтэл сүүлийн үед кино хийгээд зорилгоосоо жаахан хазайгаад  байх шиг?

-Ер нь уран бүтээлч хүн ямар ч төрөлд хөрвөх чадвартай байвал зүгээр юм шиг санагддаг. Биднийг анх "Hoт чинжүү”-г хийж байхад монголд тийм төрлийн нэвтрүүлэг байхгүй байсан. Харин одоо олон дүү нартай болж байна. "ТВ коктейль”-ийнхэн нэгэнт энэ төрлийг гаргаж ирж чадсан юм чинь одоо нэвтрүүлгээ орхиж, төрөл жанраа солихгүй. Харин ч сайн нэвтрүүлэг хийж, уран бүтээлээ өргөжүүлнэ гэж бодож байгаа. Төлөвлөсөн зүйл маш их байна.

-"ТВ коктейль”-ийн таван жилийн ойн баяр тань удахгүй тохионо. Ойдоо зориулан кино хийж байгаа гэж сонссон?

-Тийм ээ. Бид анхны бие даасан кино гэдэг утгаараа нэлээд хүч зарцуулж байна. Одоогоор зураг авалт дуусаад монтажлаж эхэлсэн. Энэ удаа "ТВ коктейь”-ийнхэн гэлтгүй драмын театрын зарим жүжигчин тоглож байна. Ер нь манай киноны багт их сайхан, чадварлаг уран бүтээлчид ажиллаж байгаа болохоор  сэтгэл хангалуун байна. Мөн "Татар” хамтлаг болон дуучин Д.Болд, Цоомоо, Өөскө нар киноны дуунуудыг дуулж байгаа.

-Та яагаад дуулаагүй юм бэ?

-Киноны дүрийн хувьд тэр хоёр надад хандаж дуулж байгаа болохоор би дуулах боломжгүй байсан. Үзэгчид маань киногоо үзээд учрыг нь олох байх аа.

-Ер нь таван жилийн хөдөл­мөрөө эргээд харахад ямар санагдаж байна?

-Хоёр талтай байна л даа. Хүн хэзээ ч өөрийгөө одоо бол­чихлоо гэж боддоггүй л байхгүй юу. Бидэнд хийх зүйл их байна. Өнгөрсөн хугацаанд оносон ор­хиг­дуулсан зүйл олон бий. Гэх­дээ алдаснаасаа оносон нь илүү байгаад их баяртай байна. Одоо хийсэн нэвтрүүлгүүдийнхээ архи­выг  хараад  "Нээрээ  бид ямар их зүйл хийсэн юм бэ” гэж боддог. Гэхдээ сэтгэл ханахгүй.  Хаа ч байсан юм.

-Та бүхэн сүүлийн үед теле­визийн нэвтрүүлгээ эрчимтэй хийх­гүй байсан. Энэ нь юутай холбоотой вэ?

-Хүнд жаахан ч гэсэн амралт хэрэгтэй шүү дээ. Тэгээд л уран бүтээлээ нэг хэсэг хойш тавьж байсан үе бий. Бид нэг хэсэг их хүнд нэвтрүүлгүүд хийдэг байлаа. Жишээ нь  Дээр үеийн кинонуудад энэ цагт нэрд гарч байгаа уран бүтээлчдийг тоглуулдаг шоу нэвт­рүүлэг байдаг даа. Тэрийг хийхэд тухайн үеийн хувцас, машин, орчин хэрэгтэй болдог. Үүн дээр кино үйлдвэрийнхэн их тусалдаг байсан.

-Таны хувьд яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ. Цаг зав ч гарахгүй хэцүү санагддаггүй юу?

-Би ер нь жүжигчин болно гэж бодож байгаагүй. Эмч юм уу багш болно гэж боддог бай­лаа. Аравдугаар ангиа төгсөх тэр жил жүжигчин мэргэжил на­дад гэнэт таалагдаад (инээв). Тэ­гээд л СУИС-д шалгалт өгөөд тэнцчихсэн. Шалгалтандаа дуулж бүжиглэдэг гэдгийг л мэдэхээс монолог, этюд гэж юу байдгийг мэдэхгүй орж байлаа.

-Унаган авьяас гэж байдаг гэсэн. Тэр нь танд байж дээ?

- Хэлж мэдэхгүй л юм. Миний бага нас Төв аймгийн Батсүмбэр суманд өнгөрсөн. Өвөө, эмээгийн хайртай охин байлаа. Өвөө маань лам хүн байсан. Тэд маань надад байнга үлгэр, туульс ярьж өгдөг байсан. Тэр нь нөлөөлсөн байж болох юм.

-Таны яг одоогийн амжилтын үндэс нь юу байсан бол оо. Өөрийн хүссэн мэргэжлээ сонгоод сайн жүжигчин болоод явж байна?

-Сайн муу  гэдгийг    би  дүгнэх­гүй л дээ.  Хүн  болгон  сайхан амьдрал бий болгохын төлөө л зүтгэдэг. Сайхан амьдралд хү­рэхэд тодор­хой хэмжээний ажил хөдөлмөр, түүндээ өөрийн гэсэн байр суурь­тай түүнийхээ төлөө тэмцдэг тэ­мүүлдэг байх ёстой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг их үнэн үг юм л даа. Хүн зөв юм бодоод зөв юмны төлөө зүтгээд зөв хүмүүстэй нөхөрлөөд явбал хэзээ нэгэн цагт бодож, хийж байгаа ажлынхаа үр дүнг үзэж л таарна.

Т.БАТСАЙХАН

Ангилал: Монгол төрх | Үзсэн: 2804 | Оруулсан: Deni_mgl | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-27


tsoomoo ch ehnergui shdee, ta 3 goe shuu, uran buteelee ulam ih arivjuulaarai, emegtei hun bolgon erchuudiig huleedeg horvoo yum chini dee,
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-23


ene busguitei suumaar baina mail haygiig ni ugvul zugeer baina 400say dollariin huvtsaa zemshdeg negen gadaad ulsad ger buleeree amdardag mail bicherei huurhun busgui bna
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-23


OOO ENE CHIN HUNTEI SUUGAGUIMU.TSOMOTOIGO SUUTSAN GED BAISANSHD.ESVEL SALTSIMUU
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 22:42
Welcome Зочин