Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 28 » Охид бэлгийн хүчирхийлэлд өртөж байна
09:54
Охид бэлгийн хүчирхийлэлд өртөж байна
Хөвсгөл аймагт өнгөрсөн гуравдугаар сард Ц.Мөнх-Оргил гэгч этгээд найман настай охиныг хүчирхийлж амь насыг нь хохироосон жигшүүрт хэрэг гарсан. Эл хэргийн дуулиан намжаагүй байтал Багануур дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт энэ сарын дундуур 8-10 насны хоёр хүүхдийг хүчирхийлж дотор эрхтнийг нь авсан гэх сэтгэл сэмлэм мэдээлэл чих дэлсэв. Хэдийгээр энэ мэдээллийг холбогдох цагдаагийн байгууллага үгүйсгэсэн ч энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй бага насны хүүхэд олширч байгаа нь нууц биш. Монгол Улсад 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь хэрэгт холбогдож 500 хүүхэд тутмын нэг халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд тутмын нэг хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгааг Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас гаргасан байна. Ер нь өсвөр насны хүүхдүүдэд тавих эцэг эхийн анхаарал халамж сул, гэр бүлийн тогтворгүй байдлаас хараа хяналтгүй гадуур сэлгүүцэх зэрэг нь гэмт этгээдүүдийн хараанд өртөх шалтгаан болж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын судалгаанд ч энэ талаар олонтой дурдсан байдаг. Энэ мэт хүүхэдтэй холбоотой олон асуудлаас хамгийн сэтгэл эмзэглүүлж буй нь 5-15 насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал. Тодруулбал манай улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар 5-14 насны таван хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх тоон үзүүлэлт байна. Энэ бол хууль хяналтын газрынхнын бүртэгсэн тоо. Үүний цаана цагдаагийн байгууллагад хандаагүй хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч явааг таах аргагүй. Дор нэгэн эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж хохирсон нэгэн охины тухай баримт сөхье.
Сүхбаатар дүүргийн харьяат 15 настай Х
-Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Миний ээжийн нэр А. Одоогоос дөрвөн жилийн өмнө ааваас гэр бүлээ цуцлуулж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 36 настай Т гэдэг эрэгтэйтэй хамтран амьдардаг байв. Ээж маань Т-тэй хамт өдөр бүр архи уудаг байсан. Би тэр жил дунд сургуулийн гуравдугаар ангид суралцдаг байсан юм. Тухайн үед 2006. 09.17-ны орой 11.00 цагт ээж архи ууж согтоод Т-тэй хамт унт гэсэн. Тэр үед би юу ч мэдэхгүй. Оронд нь ороод хувцастайгаа унтсан шиг санагдаж байна. Нэг зүйрмэглээд сэртэл Т миний бүх хувцсыг тайлчихсан байсан. Аймшигтай байж билээ. Би энэ тухай цааш нь яримааргүй байна.
-Тэр үед гэр бүлийнхэндээ хэлээгүй юм уу?
-Тэр хүн намайг ээждээ хэлэх юм бол ээжийг чинь ална гэж сүрдүүлсэн болохоор би ээжийг үхэхээс айгаад хэлээгүй.
-Ээж чинь энэ хэргийг огт мэдээгүй гэсэн үг үү?
-Үгүй. Миний төрсөн эцэг Сүхбаатар дүүрэгт амьдардаг байсан юм. Би маргааш нь аав руугаа очсон. Уг нь аавдаа л хэлнэ гэж бодоод очтол аав согтуу намайг ээж рүү яв гээд хөөсөн. Тэгэхээр нь аавын гэрээс гараад нэг эмийн санд очоод нойрсуулах эм авах гэтэл эмийн санч нь " Хүүхдэд эм худалдахгүй” гээд өгөөгүй. Харин эмийн санд орж ирсэн нэг эгчид " эм аваад өгөөч” гээд хэлтэл надад нэг боодол демдирол авч өгсөн л дөө.
-Тэгээд?
-Тэр үед би үхнэ гэж бодож байсан. Эмийн сангаас гараад XII хорооллын чиглэлийн автобусанд суучихаад нөгөө эмээ уусан юм. Гэтэл би тэр өдөр автобусны арын сандал дээр өдөржин унтаад явчихсан байсан. Намайг кондуктор эгч тугтраад хаана буух вэ гэж асуухад нь сэрээд гэр рүүгээ харьсан шиг санагдаж байна. Тэр үед амиа хорлох оролдлого хэд хэдэн удаа хийсэн.
-Тэр Т гэгч этгээдийг одоо цагдаагийн байгууллагад мэдүүлж болно шүү дээ?
-Ээжийн хамтран амьдардаг Т гэдэг эрэгтэй дараа жил нь буюу 2007 онд Солонгос улс руу ажил хийхээр явсан гэсэн. Одоо хүртэл ирээгүй гэв.
Энэ бол хүчирхийлэлд өртсөн ч хууль хяналтын байгууллагад хандаагүй хохирогчдийн нэг л баримт. Зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй бага насны охид олон бий. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг "Гүнж” ТББ-ын ажилтнууд өнгөрсөн арваннэгдүгээр сард орон нутагт ажиллах үеэр эцэг эхээсээ өнчирч үлдсэн охин олон жил үрчлүүлсэн айлынхаа эрэгтэйд хүчирхийлүүлж байсныг иргэдийн мэдээллийн дагуу сураглаж авчирсан тухай сонин хэвлэлээр нэг хэсэгтээ л шуугиасан. Харин гэмт этгээдийн гэр бүлийнхэн "Гүнж "ТББ ажилтнуудыг "Охины талаархи мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй бай” гэж гомдол гаргасан тухай баримт бий. Мөн өнгөрсөн тавдугаар сарын13-ны өдрийн 17.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны уулын өвөрт 12 настай охиныг хичээлээ тараад гэр рүүгээ буцаж явахад нь гэмт этгээд халдаж биед нь хутга тулган сүрдүүлж хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан. Хамгийн сүүлийн үеийн баримтаас дурдахад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус сумын харьяат 28 настай Н. Мөнх-Оргил гэгч найман настай охиныг хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн. Түүнийг цагдаагийн ажилтнууд саатуулж шалгахад мөрдөн байцаалтын явцад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хоёр охиныг хүчирхийлсэн болох нь тогтоосон юм. Энэ мэт олон баримт дурдаж болно .Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон хууль тогтоомж бий. Эцэг эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага ч гэж бий. Гэтэл хайр халамж дутсан гэм зэмгүй олон зуун хүүхэд гэмт хэргийн золиос болон амьдарч байна. Ядаж эцэг эх нь үр хүүхдээ асрах хариуцлага алдсан бол хуулиар шийтгэдэг эрхзүйн зохицуулалт хэрэгждэг байгаасай. Бид энэ төрлийн гэмт хэргийг дуулиан шуугиан болгож мэдээлэхээс илүүтэй бага насны хүүхдийг хүчирхийллээс хэрхэн хамгаалах вэ гэдэг өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болоод байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэмт халдлагаас хамгаалах, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна гэдгийг дээрх баримтууд нотлож байна.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2701 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 7
[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-08-10


baga nasnii ohidiig huchindsen etgeeduudiig huuliin deed hemjee onoodog huuli shineer batalmaar ymaa tegehgui bol ene turliin hereg garsaar l baih bolno bas ur huuheddee tavih etseg ehchuudiin anhaarliig saijruulah heregtei etseg egchuud mini ur huuhdiinhee umhu huleesen uurgee uhamsarlaj amdarmaar ym aa zarim uhaan muutai humuus hunii umhuus ur huuhedtei bolson ym shig handdagaa boli tanii ur ta l hamgaalna mongol ulsiin irgen ,ur sad uchraas huulia changalaj ur udmiinhaa tuluu ym hiih heregtei bnaa huuli togtooh deed baiguulgiinhaa eh oron gazar shoroo undes ugsaagaa hamgaalah heregtei bna mongol hun baij ur udmaa gutaan doromjilj bgaa ymmnuudiig olnii umnu tamlaj al iim l huuli ene tsag uyd yg tohirno
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-08-01


hjkhkjhkj
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-07-29


joohon nasand hureegui ohiniig huchindene gdg bol arai bishee.shuud tsaazaar avah heregtei.harin ter tom nasand hursen huuhnuud bol magadgui sanaataigaar sex hiichiheed gutgeh mon tsug arhidaj showdaj nargij tsengechiheed daraa n heruul hiih tohioldol ih bii shuu.mongo salgah , ner hund ntr gd olon shaltgaan bii ene ih yarivigtai shuu......
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-28


er ni ene huchingiin hereg gedeg chini odoo l ingej ihseed baigaa yumuu esvel urdaas baisan yumuu bi l urd ni iim yum barag sonsdoggui l baisan sanagdah yum, er ni ene niigem ih zadgairsnaas bolood iim yavdal ulam ihsej bgaa yum bishuu, tegeed ter huduunii bolovsrolgui teneg munag har yumnuud chini ene ih zambraagui nutsgen shaldan huuhen harhaar chini doodhondoo diildeed bur huuhed hurtel ingedeg bolood baina shde huulian changalah heregtei booviin tasaldag huuli gargaval yaasiin, huduunii teneg munaguud aimar yum geh chini bilee heden malaa alaad huuhen avah gej orj ulaanbaatar orj irdeg gesen shde, mun ter yanhnuudiig juramlah heregtei sh dee amar haylbar argaar mungu oloh gesen baliar yumnuud, gendee ter bie ee uneleh gedeg chini tiim l amar haylbar arga yum baih daa hehe minii huvid uhtelee ajil hiigeed yavj baisan hamaagui deer yadaj setgel sanaa amar olson mungu maani ch hooloigoor zuulhun davna
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-28


Huulia ter tusmaa huchingiin hereg hiisen humuust huuli mash hatuu changa bolgoh hergtei.Bolohgui bga yum bol ter booviig ni tasalah hergtei.Tiim huuli yagad gargaj bolohgui gej.Ted nyalh ohidiig uruvduj hairlahgui tiim buzar uildel hiij bga huniig booviig ni tasalhad l daraa daraagiin humuus ni aigaad iim hereg uildeh ni gaigui boloh bh gej boddog shuu.Yaj tiim huurhun nyalh hair hurem huuhdiig tegj chadaj bnaa.Tolgoi ni olgoi bolson niigmiin hog shaaruudiig buudsan ch bno shuu dee
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-28


uneheer aimaar ymoo. ene zasgiin gazar tsagdaa huuli hyanaltiinhan gedl yriad bwal bugd buruutai. ard tumniihn nuden deer ene aimshigt herguud garaadl bn garaadl bn. ulaml ihsej bn. mongoliin min ireedui bson ene byatshan huuhduud maani ymar buruutai gej dongoj tsetseglej bui nasandaa iim aimshigt zuil amsana gej. uneheer aij bn. udahgui ta bidnii huuhed hurtel ayulgui amidrah batalgaa bnuu ged asuult ooriin erhgui tolgoid orj bnaa. deern ene huuhnuud ohiduud hyalbar belen amidral hooj odoo terneesee bolood hunii nutagt zaragdaj zoduulj uneheer tam shig amidarch bgaa humuus maaash ih bnaa. ireeduin eej,eh humuus huuheddee iim ulger duurial uzuulj ywna geheer uneheer setgel emzeglej bna. humuusee uuln gants oldoh amidralaa hun shig amidarch ongoruulwel goy bishuu gej bodoh ym. ene ard tumnii mongiig idej yuch hiihgui bgaa erhem tusheeduudedl hamgiin ih buruu bgaa gej bodoh ym daaa.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-28


uneheer aimar ym aa huurhii ohid
mongoliin ohid ymar aimshigtai nuhtsuld amidarch bna ve?
mongoldoo amidar ntr geel olon humuus yridag ch iim aimar jigshuurt hereg garaad bhd huuhde yaj iim aimshigtai nuhtsuld usguh ym be?
ene zasgiin gazriin gishuud gej???
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 20:30
Welcome Зочин