Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 28 » Хүүгийн чинь Охины чинь эцэг нь Монгол эр байх болтугай...
10:18
Хүүгийн чинь Охины чинь эцэг нь Монгол эр байх болтугай...

Багадаа тоглож өссөн найз маань хүнтэй гэрлэсэн сураг жилийн өмнө сонссон юм. Хэд хоногийн өмнө бяцхан хүү тэвэрчихсэн, нүүрэндээ мишээл нуусан, түүнтэй гудамжинд таарлаа. Дунд ангиас хойш түүнтэй огт уулзаагүй санагдана. Тэр үеэс хойш хичнээн удсан ч, багийн төрх нь хувирсангүй. Харин чихмэл тоглоомтойгоо ярьж инээдэг байсан тэр инээмсэглэл нь хэзээ ч байгаагүй мэт алга болчихсон харагдсан. Сургуульд байхаас эхлээд л түүнд олон жаал хайрын захиа илгээсэн. Хожим, миний уулзаагүй тэр олон жилүүдэд хэдэн залуу түүнд сэтгэлээ өгсөнг мэдэхгүй юм. Ямартай ч, захиа илгээсэн олон жаалын анхны хайр, сэтгэлээ нээсэн тэдгээр залуусын зүрхийг шархлуулж одсон бүсгүйн хань гадаад эр болжээ. Шовх хамартай, банкинд ажилдаг үсэрхэг эр ялалт байгуулж. Магадгүй одоо хүртэл, тэр бүсгүйг бодон гуниж байгаа Монгол залуус ялагджээ.

Ёс жудагтай, Монголын нэрт түүхч аавынхаа ухааныг өвлөсөн, залуудаа үзэсгэлэнгээ бишрүүлж явсан Монгол бүсгүйн гоо төрхийг шингээсэн тэр найз минь тэс өөр хүн болсон нь анзаарагдсан. Харь эр Монголд ирэх дургүй учираас 2-3 жилдээ нэг нөхрийнхөө амралтаар эх орондоо зочилох болсон гэнэ. Шар үстэй, европ төрхтэй бяцхан хүүдээ харь нэр өгсөн байсан. Эгчтэйгээ түргэн хэллэг хэлж уралддаг байсан охин, эх хэлээрээ аялгатай ярих нь ажиглагдсан. Энэ бүхний зэрэгцээ хээнцэр хувцас, хар шил нь багийн найзыг минь харийн Монгол болгож өөрчилжээ.

Олон жил уулзаагүй болохоор түүнд ярих зүйл минь хэдэн өдөр үргэлжлэхээр урт байсан. Одоо түүнд ярьсан ч, андын дурсамж биш нутгийн сонин болж үлдэх байсан биз дээ. Дэндүү харамсалтай. Монгол ухаан гоо нэгэн бүсгүйгээ харьд алдаж, насан нөгчих хүртлээ түүх, төр хоёроо дээдэлсэн эцгийн Монгол удам тасарч, зээгээ өсгөх хувьгүй ээж нь насны сүүлээ асрагчийн гарт үдэх болжээ.

---

Харь нутаг чамин гоё. Хот нь хоггүй цэвэр. Хүмүүс нь магнай тэнэгэр. Өндөр цамхаг, өргөн замтай. Өгөр байшин, өнчин хэдэн улиастай, өвгөн хотоос минь өнгө илүү, тэр үнэн. Харь нутаг үзэсгэлэнтэй. Зүлэг нь зүүдэлгүй наамал шиг. Цэцэг нь солонгийн өнгөтэй. Уулс нь өндөр сүрлэг. Тачир зүлэг, таван салаа, тахир муруй толгодоос минь өнгө илүү, тэр үнэн. Гэхдээ... Чамин хотын цэвэрхэн гудмаар өндөр өсгийт өмсөн алхах үесд, бойтогны чинь мөр үлдсэн төрөлх хот чинь л чамайг санана... Магнай тэнэгэр харь хүмүүс дунд мишээл цэлгэр байх мөчид, харуулдсан өдрийнхөө тоогоор үрчлээ нэмэх ижий аав чинь чамайг үгүйлнэ. Өвдвөл асрах ижий чинь, алдвал зэмлэх аав чинь, бүдэрвэл түших анд чинь гээд үнэтэй бүхэн чинь энд л үлдэх болохоор... Монгол... Энэ нэрийг битгий мартаарай. Чиний эх орны нэр юм шүү. Нутгийн чинь ус шиг чамайг бүүвэйлэх гол горхи, нугийн чинь зүлэг шиг чамайг өлгийдөх газар шороо тэнд байхгүй. Харь нутагт, салхи нь зэврүүн байх вий. Өвгөдийн сүнс шингэсэн нутгийн чинь салхи чамайг дулаацуулахгүй. Харь нутагт, зам нь уруу байх вий. Эцгийн сургааль, эхийн халамж аль аль дэргэд чинь байхгүй. Харь нутагт чи даарах вий!

---

Ижий аавдаа эрхэлж өссөн эх орны чинь соёлоос эр нөхөр болох харь залуугийн ертөнц тэс ондоо. Есөн үе дамжиж ирсэн Монгол цус, эцгийн удмын нэг салаа мөчир нь чи гэдгийг бүү мартаарай. Удам нь тасрахаас үхэхийг илүүд үздэг Монгол эр болохоор эцэг чинь харь овог зүүх чамд хэлэхгүй ч зүрхэндээ гомдож байгаа. Түүдэг гал тойроод андуудтайгаа суухад чинь түрлэг болгож нутгийн дуу аялаж нөхөр чинь чадахгүй, харьд хатуу ханддаг Монголчууд учир эр нөхрөөс чинь хажиглавал найзууддаа битгий гомдоорой.

Харь эрийн гэргий болох Монгол охид олон болжээ. Монгол залуус гологдсон байх... Болзоонд урихдаа цэцэг барьж очоогүй ядуу монгол залуугийн зүрхийг нэвтэлж нэг хараарай, магад чамд зориулж тарьсан мянган сарнай тэнд ургасан байгаа. Бороонд нороход чинь хүрмээ тайлж нөмрүүлэхээ мартсан бүдүүлэг монгол залуугийн бодлыг нэг уншаарай, дотороо чамайг дааруулахгүй гээд чанга тэвэрч байж мэднэ. Харь эрээс дундуур хайрлаж, дутуу хүндэлсэн өөдгүй монгол залуугийн сэтгэлрүү өнгийж нэг үзээрэй, бурханаа залдаггүй магнай өндөрт будаггүй үзэсгэлэн Монгол бүсгүй чамайг л залсан байгаа. Харь хүн Монгол залуугаас илүү байж болох ч, Монгол эр нөхрөөс хэзээ ч илүү байж чадахгүй гэдгийг битгий мартаарай......

Ангилал: Эзэнтэй зурвасууд | Үзсэн: 2839 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 3.0/2
Нийт сэтгэгдэлүүд: 29
[Сэдэв] 29. | Бичсэн: Remix | 2010-09-15


хэхэ. бичсэн сэтгэгдэл устгачихаж. заза. уул нь сайт админ хийж байгаа хүн бусдын бичвэрийг оруулсан тохиолдолдоо эх сурвалжийг дурдаж сурвал сайн шүү. дараа нь хүмүүс зарга хийхгүй амар шүү дээ. миний бичсэн энэ зүйл ч яахав. хаана байх нь хамаа алга. цаашдаа анхаарна биз дээ. амжилт.
Хариу:

[Сэдэв] 28. | Бичсэн: | 2010-08-31


unheer ene bichsen zahian dotroos awah ,surah yum zondool bn .tehdee l gadni harin hun gedeg chin tsaana l huiten humuus shuu dee nasni zaluud jargasan, nasni suuld unheer l asragchin gazar ochino sh dee
Хариу:

[Сэдэв] 27. | Бичсэн: | 2010-08-28


saihan bichijee. sain baina aa. bicheerei.
Хариу:

[Сэдэв] 26. | Бичсэн: | 2010-08-27


zaluusaa negendee unench tevcheertei baij negniige hundlej baigaarai zaaval gadaad huntei suuj yaadin mungu huchtei gehdee nasan turshiin jargal bish shuu sain bodoj amidraarai zaluusaa tegeed daraa n bitgii haramsahaar yum hiigeerei mongol zaluusaa bid tevcheertei emegteichuude hundelj sonirholtoi amidraarai harin busguichuud mine ta nar bid nariig hairlaj zorigjuulj yvaarai
Хариу:

[Сэдэв] 25. | Бичсэн: | 2010-08-15


BI TSEL ZALUU HUN BISH L DEE ZARIM HUMUUSIIN SETGEGDLIIG UNSHIHAD UNEHEER URUVDMUUR YUM BICHIH YUM DAA MONGOL EH ORNOOROO BAHARHAJ CHADAHGUI BOL CHI UNUUDUR MONGOLOOR YARIJ MONGOL HUN GJ YARIAD YAH YUM BE EH ORONTOI BH YAMAR SAIHAN GEDGIIG MEDREEGUI BOL CHI HUN BOLOOGUI BNA DAHAID ZUNDUU IH YUM UNSHAARAI MINII MONGOLIIN AGAAR NI NI HURTEL SAIHAN SHUU TER AD UZEED BDAG SHOROOG NI HURTEL UGUILDEG YUM SHUU DEE HARIIN HUNTEI SUUGAAD JARGALTAI AMIDARCH L BG L DEE MAGADGUI TER HUN CHAMAAS ILUU MONGOLOO GESEN SETGELIIG TEEJ YVDAG YUM SHUU
Хариу:

[Сэдэв] 24. | Бичсэн: | 2010-08-01


11-n xun unen xeljee.mgl erchuudiin xairlaj chadaagui emegtei ur xuuxdiigchin xariin zaluuchuud xairlaad usguj uguud bnaa.yag unenshuu.mgl xuuxnuud ixenxn mgldoo anxnii amidraldaa aldsan zaaval neg xuuxedtei bdag.Mgl zaluuchuud amia bodson archaagui.buduuleg buduun gdl...xetsuudee.erchuudee uuchlaarai.chamaig xeleeguishuu.
Хариу:

[Сэдэв] 23. | Бичсэн: | 2010-08-01


ene setgegdel bichsen hvmvvs teneg yum yy haashaa yum yum oilgoj unshij chadadgvi bhaa eswel yun ataarhal yun amidral hair dyrlal onoodroos ilvv margaash heregtee margaashaas ilvv nogoodriin amidral heregtee uls ornii ireedvi vr hvvhed hooch bidend hergtee bolhoos onoodriin chinii bogs boor ogt herggvi dry dry dry dry
Хариу:

[Сэдэв] 22. | Бичсэн: | 2010-07-31


yagaad chi mongol zaluuchuudiig ingej muulj bgaa bid hed tsetseg yagaad ugch bolohgui gj bid hed hurmee yagaad ugdgui gj
angry angry
Хариу:

[Сэдэв] 21. | Бичсэн: | 2010-07-30


Хүний өөрийнх нь сэтгэлээр сонгож байгаа болохороо үүнийг буруутгаад ч яаx вэ дээ
Гэхдээ цус гэхээс илүү эх орон сайхан санагдахгүй байна гэж үү
Монгол улс ийм сайхан биш гэж үү
Шороотой ч хөгжил буурай ч миний монгол ямар сайхан билээ
Би та бид Монгол улсдаа төрсөн аав ээж минь Монгол хүмүүс шүү дээ
За яах вэ залуу байхад харь нутаг сайхан санагдана боловсрол мэдлэгээ дээшлүүлэлгүй яаxав залуусын зөв Харин бид эх орноо хэзээ ч доош хийж болохгүй
Хүний нутагт хагас дутуу нойртой хар ажил хийгээд хажуугаар ни хагас дутуу нойртой хичээлд яваад оюутны амьдрал
Бид өлсөж ядарч байсан ч хүний нутаг л бол хүний нутаг Алгаа тосоод ирэх аав минь байхгүй эрхлэн наалдах ээж минь байхгүй
Адаглаад хар багаасаа идэж өссөн бууз хуушуур энэ бүгдээс бид татгалзах уу
Залуус минь сурч болноо эх орноо битгий үгүйсгээрэй
Би Монгол улсын иргэн болж Монголд төрсөндөө баxарxаж явдаг юм шүү.
Олон жил гадаадад эрдэм номын мөр хөөж явлаа эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй шүү
Бас бие биенээ хүндэлж хайрлаж яваарай Монголчууд бид их цөөхөн шүү Тэр Хятад тэр Солонгос эд нар ямар их хоорондоо хүний нутагт эвтэй явж байна хараарай залуусаа Гадаадад хүнтэй суулаа гээд эх орноо битгий орхиорой
Удахгүй би төгсөөд эх орон луугаа гүйн очих болно Нутгийнхаа салхийг үнэлэж Нулимасаа би мэлмэрүүлнэ
Хариу:

[Сэдэв] 20. | Бичсэн: | 2010-07-30


Yooo yun tenegiin Hairtai jargaaj chadaj bval yhav de hunii amidral shde
Ene huuhen ataarhaad bn uu gvv yu teneg bhaaa busdiin setgeld sev hiij bgaagaa oilgoj bga bolovuu da hmmmmmmmm angry angry angry angry angry angry angry angry angry angry angry wacko wacko wacko wacko wacko wacko wacko wink wink wink wink wink wink wink dry dry dry dry dry dry
Хариу:

[Сэдэв] 19. | Бичсэн: | 2010-07-30


ene setgegdluudiig bugdiig ni unshlaa tegeed erchuud ni emegteichuudee emegteichuud ni eregteichuudee l buruutgaj harj bgaa ni medregdej bna ygaad ch iim bolchihov doo ugaas iim setgeltei bhiin bol yaj hanilj suuh talaar bodoh ve dee tegeed ch mgl-d er ni er bish em ni em bish boltson uls aliig ter gehev dee gehdee chinii amidral gantshan chiniih bish gedgiig uhaarah heregtei ym bishuu olon ch shan busguichuudee aldaj bgaa talaar bishgui l sonsoj bna hajuugaar ni olon ch shan zaluuchuudaa bas aldaj l bna ene talaar ch bas bodoh heregtei hen ni heniigee gehev dee gehdee agadaad huntei amidraad sain yvj bgaagaasaa iluu saar yvaa humuus zunduu vii gedgiig martaj bolohgui ee hun bur setgeldee nutgaa teeh bish negiig bodoj hoyriig tungaah tsag ni bolsoon hari huntei suusan ch gesen eh oron chini chamaar tutna gedgiig medej bh ystoi shuu bid l eh ornoo orgohgui golood bval ireedui mini ulam l haranhui orchuindd osno gedgiiig anhaaraarai zaluusaaa za tegeed hanilaad bolood jargaad yvaa negend ni az jargal husii amid yvaa nasandaa eh orondoo ymar negen zuil hiih ystoi bh shuu eh oron mini namaig duudaj bgaa ih udahgui huuu ochnooo!!!!!!!!!!!!! biggrin
Хариу:

[Сэдэв] 18. | Бичсэн: | 2010-07-30


hun hunee olj niilku tgd mongoll erchuud gej muulhiin kkk sain humuus nayshdee oorsdoo sain bie bie bodoj 2,3 jil uerhej zan chanaraa tnaij avjiildaa shuud shuud uerhel huhedtei bolool ?>/????
Хариу:

[Сэдэв] 17. | Бичсэн: | 2010-07-29


sain baitsgaana uu.erchuudee amidralaa awch yawj chadahgui bj uurlaad yahaw dee.tegj bhaar uursduu bodoh heregtei yum bishuu.yaj busguichuudee hairlah we gej.bas yaj saihan amidrah we gej.huuhnuud yahaw dee huurhii uurt ni sain handsan hunteigee l suusan ni deer sh dee.tegeed ch uuruu hairtai hunii bool bolj yawsanaas uurtuu hairtai hunii dagina bolj yaw gesen ug bdag daa ter unen shuu.bi nadad hairtai bol gadaad dotood ni hamaagui bi bas hairlah l bno
Хариу:

[Сэдэв] 16. | Бичсэн: | 2010-07-29


bi odoo hari orond 8 jil bolj bn gehde gadaad zaluus yamar bdgiin mongol busguichuud mini daanch oilgoj medehgui bn da tend buh zuil munguur hemjigdej amdiraliin az jargaltai muchiig uur zuil bodoj unguruuleh bolno,hun amsaj baij l oilgodog horwooo huurhii doo mongol busguichud mini uruwduh yum
Хариу:

[Сэдэв] 15. | Бичсэн: | 2010-07-29


Хайраараа сууцгааж байгаа бол юу гэхэв дээ. Хүний амьдрал.
Эрлийз үрс маш олон болтугай! biggrin
Хариу:

[Сэдэв] 14. | Бичсэн: | 2010-07-29


hoorhii doo. Gadaadiig bishren shutegch huuhnuud n teden ruugee yavag dee.bidend zondoo l busguichuud unencheer uldej baigaa shuu dee.tedniigee l hairliya. durtai neg n zailj l baig
Хариу:

[Сэдэв] 13. | Бичсэн: | 2010-07-29


6 d bichsen xvvxeen chamaig bi neg ex saixan bgaa gedegt etgexgvi l bna shvv. gadaaduud chini jinxen banzal cheleet sex-g zewsheertsen xvmvvs shvv dee.
Хариу:

[Сэдэв] 12. | Бичсэн: | 2010-07-28


MONGOLD MONGOL GEH YUCH BAIHGUI.MONGOL HEL MONGOL DEEL BAIHGUI MONGOL SOYOL ZANSHIL BAIHGUI.MONGOL NER BAIHGUI.MONGOLD MONGOLO GESN SETGEL BAIHGUI. mONGOL SUIRLEE GEDEG UGS DAXIJ HEZEECH HUDAL BAIHGUI.
MONGOL EEJ BAIHGUI MONGOL AAW BAIHGUI MONGOL ESOOR ORGOH TSAINII DEEJ BAIHGUI
Хариу:

[Сэдэв] 11. | Бичсэн: | 2010-07-28


neg unen bichjee. ta nar tanai manai gej hereldeed l hodolmorch bish halamjgui , togoonii hun maygaar l haritsaad baival olon huunee aldana. gehdee bi gadaad nohorgui bolovch ihenh manai ger buld iim zorchil baidgiig gadarlana. minii medeh gadaad nohortei huuhnuud mongol nohroosoo huuhedtei. gevch huuhdiig ni shoovdorlodog gedeg gomdol bi sonsoogui. anhniihaa avgaig hairlaj chadahgui baihad chini hari hun huuhdiig chini ehnertei chini hairlaj baina.
Хариу:

[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-07-28


ter 7 d bichsen nuhur tejeegch haigaad baihdaa yaahav dee ta nar er ni yaaj tejeej shaliav tegeed, huuhnuud ch gesen baidgaaraa naimaa, ajil turul hiigeed amidarlaa zalguulaad l yavj l baina shde, bitgii neg ih surhii tejeedeg amitan boloh gej yad mangar yumuu haishaa yum, mongold baigaa ihenh huuhnuud ajil turul hiiseer ch isen hiij ch baigaa za tongue tongue
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-07-28


ulaan nomond orni gene shuu tegeed yaagaad ulaan nomond oroh geed baigaagaan ta uuruu yu gej bodoj bna daa arhi uuj avgai huuhen erguulj zambraa tamtaggui yavsnaas bolood naslah nasaa duurgej chadalgui zamdaa chad hiichheed baigaa yumuu aan yaasiin uchiraa heleldee neg l yum ni bolohgui bol har usruu guideg setgeliin hat gej yum medehgui uursduu l ulaan nomond oroh zamaa zasaad baina uu ugui yu bodoh l asuudal, er ni ta nar huuhen harval 2 hudee uhaad uguhuus ch butsahgui ar ger ur huuhdee martaad guideg sh deee
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-07-28


3-T bichsen setgegdel taalagdlaa. bid setgel zvrheeree l amidardag. bichsen vgend chin uram orj bna. ali ch gazar sain muu hvmvvs bdag. sarnai awchrahiin orond untaj hewthee boddog gene shvv. bvsgvichvvd mine oorsdoo aytaihan archaatai bwal MONGOLD saihan zaluuchuud zondoo bnshde.
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-07-28


Монгол эрчүүд тийм л гэхийн хэдхэн эрчүүд байгаам шиг. Ганц нэг бүтэлгүй юмтай нь унтаж хэвтчихээд л зүгээр, тэгээд ч шууд битгий өврөө нээж байлдаа өөрсдөө цэвэр ичимтгий зангаараа ядаж сар тэвчээд тэр хоорондоо шинжиж энэ тэр байлдаа юу юугүй өврөө нээчихээр чинь эрчүүд маниус энэ чинь харин амархан хүүхнүү гүй юү за заяаны хань биш байна гээд л дөлдөг байхгүй юу ер нь зүгээр. Гэр бүл гэж ганц эрийн байгуулаад байдаг зүйл биш байх шүү эхнэр нөхөр хоёрын сэтгэл, ухаан тэнцэж байж бүрэлддэг зүйл шүү, нэг л их тэжээгч хайсан хүмүүс л байхын зүгээр.
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-07-28


mongol erchuud doodhoo zahirch suraagui sh de, mongogui bj bolno yadaj itgel unen ch bh heregtei sh de, helj bgaa ugendee hurj hiij bgaa uildeldee hariutslagatai bhiig l bi gantshan hussen. bi mongol erchuuded odoo uneheer itgel aldarch bna, yamar ch uureg uhamsraa meddeegui, araar tabih huuhen erguulelhee l boddog. gadaad huntei suuhdaa haramsahgui, huurtej doromjluulj bsnaas, nadad unen ch, itgel duuren ger bul heregtei
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-07-28


sain bichejee bvr setgel xodolchixlo. amjilt xvsie bicheed bgarai.
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-28


tiim dee unen l yum bichij.Chi yahav jargasan ch zovson ch chinii l amidral.Otolj buuraltaad ovdoj zovoh ued ni eh etsgiigee ya gej heniig har gej uldeegeev?osoj ondiih zeegeen haraad setgel nyalhrah ter jargaltai mochiig uzeh huvigui yum uu ted.Alag ur mini buuvei gej duulahad oilgohgui zeedee goh goh gej tata tungaadah ejii aaviig orovdmoor.Ene bol jargal bish emgenel yum daa.Aimshig Aimshig.Otlohiin tsagtaa nutgiinhaa horsond uasaa tavih tavilan bval ter l jargal yum uudaa ohin urs mini.
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-28


sainuu yag unen xelsen bna udaxgvi mongol er xvn xowordoj ulaan nomond orxiin tsagt ta nar amaa barina da gexdee zvgeeree manaixaan er xvn zowox tusmaa changarch erdeniin chuluu ergeldex tusmaa ungu ordgiimaa tsoglog baina shuu biggrin smile smile
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-28


ene deer setgegdel bichsen teneg huuhen tenegteed ter ustei yum tevreed tendee uheerei
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-28


BI gadaad nuhurtei busgui l de. Ene zahiag unshaad nulims tsiilegnej bn. Setgeld yum hiih gej bgaam shig yamar sonin yum be! Medeej nutad usaa sanaj hetsuu bh uedee hetsuu l bdag teglee geed yaah yostoi yum be? Erchuud ta nar uursduu l uurchlugduh heregtei. Ter tsetsgiin tuhaid mungugui ch gesen buudliin mungu gartaaa barij irsenees 2 sarnai bariad irdeggui l biz de, ta nar zuvhun untaj hevtehee l boddog.
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 19:56
Welcome Зочин