Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 30 » Сая доллараас ямар гээч хүн нь татгалзав?нөгөө амьдралын утга учирийг танин, гэгээрсэн хүн нь л гэж энэ байх даа...
00:06
Сая доллараас ямар гээч хүн нь татгалзав?нөгөө амьдралын утга учирийг танин, гэгээрсэн хүн нь л гэж энэ байх даа...


Оросын математикч Григорий Перельман манай үеийн Мянганы шагнал болох 1 сая ам. долларыг хүлээж авахаас татгалзсан байна. Энэхүү шагналыг түүнд Кембриж дэх Клэй -ийн нэрэмжит Математикийн Институтээс Пуанкарегийн гипотезын баталгааг хийснийх нь төлөө олгохоор болсон байжээ.

Пуанкарегийн гипотез нь олон хэмжээст огторгуйн геометрийн асуудал бөгөөд  топологийн төрлийн чухал түлхүүр болдог. Энэ нь математик физикийн үндсэн асуудлын нэг ба орчлон ертөнцийн хэлбэрийг ойлгоход туслах юм гэж Оксфордын Маркус Де Сотой хэлсэн байна. 1904 оноос хойш 20-р зууны шилдэг эрдэмтэд баталгааг нь хийхээр оролдоод шийдэлд хүрч чадаагүй бөгөөд энэхүү асуудлыг олон жилээр судлан хорхойтож буй эрдэмтдийг пуанкритууд хэмээн хочилдог болсон юм байна. Математикийн Эверест гэх нэр авсан байсан энэхүү асуудлыг Перельман 8 жилийн туршид бодож байж баталжээ. Тэрээр баталсан бодлогоо нийтэд хүргэхдээ ч их энгийнээр, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхийн оронд интернэт дэх математик физикийн цахим хуудаст тавьжээ.

Өнгөрсөн 3-р сард шагналыг олгох шийдвэр гарсан бөгөөд 6-р сард Парисд болсон шагналыг олгох еслолд Перельман ирээгүйгээр барахгүй шагналаас татгалзаж буйгаа долоо хоногийн өмнө мэдэгджээ. Интерфаксд  утсаар татгалзсан шатгааны талаар хэлэхдээ шагналыг олгож буй математикийн институтын зохион байгуулагчидтай санал нийлэхгүй байна. Пуанкарегийн гипотезын баталгааг америкийн математикч Хамильтон надаас дутахааргүй баталсан гэж би үздэг гэжээ.

Перельманы баталсан баталгааг судлахад л математикч эрдэмтдэд 2 жил шаардагдсан бөгөөд тэд Перельман энэхүү баталгааг үнэн зөв хийж баталж чадсаныг хүлээн зөвшөөрсөн байна. Математикч, пуанкрит Вилльям Тхорстон хэлэхдээ: Би энэ хүний дотоод сэтгэлийн хүч чадал, ариун шудрага зарчим, өөрөө өөртөө үнэнч чанарыг нь гайхан бахдаж байна. Бид энэ агуу хүнээс математик сураад зогсохгүй, амьдралд хандах хандлагаас нь суралцах хэрэгтэй юм гэжээ.

Шагнал олгох институтын ерөнхийлөгч Жим Карлсон хэлэхдээ Перельманы шийдвэр тийм их гэнэтийн зүйл биш байлаа учир нь эрдэмтэн өмнө нь мөнгөн шагналаас татгалзаж байсан гэжээ. Перельман нь 2006 онд дэлхийд математикийн шинжлэх ухааны гол шагнал болох Филдсийн медалиаас мөн татгалзжээ. Энэ нь математикийн төрөлдөө Нобелийн шагналтай тэнцэхүйц нэр хүндтэй шагнал юм байна.

Ингээд эцэст нь тус институт ирэх намар энэхүү 1сая ам.долларыг хэрхэн математикийн шинжлэх ухааны хөгжилд зөв зүйтэй зарцуулах талаар хуралдаан хийхээр төлөвлөсөн байна.

Бэлтгэсэн: Баяржаргал
( Мэдээллийн эх сурвалж: The Washington Post July 2nd, 2010 болон www.newsru.com )

Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 3351 | Оруулсан: Deni_mgl | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 5
[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-08-01


T1 n tatgalzdag bn aa naad hun chene TSAGAAN SOLIO tusaad ... yu gemeer ch ym be dee medkuu ee medkuu
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-07-31


iimerhuu gegeeleg tarhi tolgoi sergeesen medee medeelel olniig oruulj ugch baihiig husie. amjilt
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-07-31


iimerhuu medee medeelluud sonirholtoi heregtei shuu bas mgl iin tuuhees oruulah bolomj bnuu . sonjuuraa uragshaa..............
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-07-30


lenin duhtai humuus tarhia sain ajilluuldag baihaag
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-07-30


Gaihamshigtai! Saihan medeelel tavisand bayarlalaa!
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 22:05
Welcome Зочин