Нүүр хуудас » 2010 » 8-р сар » 1 » Халимагын ерөнхийлөгч К.Илюмжинов: Монгол хүн болохоороо Монголд шатрын ДАШТ зохиогдохыг дэмжсэн
22:39
Халимагын ерөнхийлөгч К.Илюмжинов: Монгол хүн болохоороо Монголд шатрын ДАШТ зохиогдохыг дэмжсэн

Дэлхийн аварга шатарчинтай халз өрсөлдөгчдийг тодруулах "Гран-при-2010″ тэмцээн "Их тэнгэр” цогцолборт эхэллээ. Тэмцээний нээлтийн үеэр ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч, Дэлхийн шатрын холбооны тэргүүн К.Илюмжиновоос цөөн асуултад хариу авлаа.

-Тэмцээн Монголд зохиогдоход таны хүчин зүтгэл нөлөөлсөн гэж сонслоо?

-Танай Засгийн газар, тэр дундаа Монголын шатрын холбоо ийм саналыг ДШХ-нд гаргасан. Бид хүсэлтийг хүлээж аваад ярилцсан л даа. Санал зөрөлдсөн тохиолдол бишгүй байлаа. Гэвч би монгол хүн болохоороо Монголд зохиогдохыг дэмжсэн.

-Дэмжихэд бас учир байсан биз?

-Байлгүй яах вэ. Монголчууд үндэсний шатартай дэлхийн цөөхөн орны нэг. Түүгээр ч барахгүй Шатар хаана үүссэн талаар одоо ч маргадаг. Тэгэхдээ хоёрхон орон үүний төлөө тэмцдэгийн нэг нь Монгол, нөгөө нь Энэтхэг.

-Тэмцээн ямар төвшинд болох бол?

-Дэлхийн хамгийн хүчтэй шатарчид оролцож байгаа болохоор "Гранпри” нэрээ хамгаалах биз. Оролцогсдын дөрөв нь дэлхийн аварга гээд бод доо.

-Тэмцээнийг хаалттай орчинд зохиож буйд сонирхогчид эмзэглэж байна. Тэднийг тусгай хамгаалалттай газар оруулахгүй л дээ. Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Ийм том тэмцээнийг эх орондоо зохиож байгаадаа баярлах хэрэгтэй. Зохион байгуулагчдын асуудал л даа. Уг нь хэн хүссэн хүн очоод үзэж болох газар байвал дээр л дээ. Гэхдээ бид тусгай төхөөрөмжөөр дэлхий даяар цацна.

-Та нээлтэд оролцлоо. Ямар санагдав?

-Сайхан байлгүй яах вэ. Эзэн богд Чингис хааны хөшөөний өмнө нээлтээ хийсэн нь сонин, содон боллоо.

-Шатрыг тоглож сурахын ач холбогдол юу вэ?

-Олон янзаар тайлбарлаж болно. Хамгийн чухал нь энэ спорт хүн төрөлхтнийг нэгтгэж чадаж байгаад оршино. Шатар тоглодог гурван тэрбум хүн бий гэх тооцоо байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүмүүсийн хоёрны нэг нь энэ тоглоомоор нааддаг байх нь. Тэгэхээр аугаа тоглоом гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

-Монголын шатрын ирээдүй таныхаар хаана явна вэ?

-Дэлхийн аварга Монголоос төрнө гэдэгт итгэдэг болохоор бүх талаар дэмжих хүсэл төрдөг юм.

Дэлхийн таван удаагийн аварга, шүдний их эмч мэргэжилтэй Гүржийн шатарчин Майя Чибурданизегийн сэтгэгдлийг сонслоо.

-Монголд хөл тавьсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Намайг таньдаг хүн ийм олон гэж санасангүй. Бүгд гар бариад, зураг татуулаад сайхан байна. Миний хувьд тоглох л гэж ирлээ.

-Гэвч дэлхийн аваргын зүрх сэтгэлд нэгэн бодол тээгээстэй гэдэгт бид итгэлтэй байгаа?

-Надаас бусад нь цэл залуу, жинхэнэ ирэн дээрээ яваа тул тэднээс аварга төрөх нь дамжиггүй. Энэ бүхнийг би биеэрээ туулаад ирсэн юм шүү.

-Майя маазрах биз гэж сонирхогчдын хэлдэгтэй санал нийлэх үү?

-Маазрахгүй ээ. Үзнэ. Бүхнийг цаг хугацаа харуулах байлгүй дээ. Хожлоо гээд баярлахгүй, хожигдлоо гээд гомдохгүй гэдгээ л илэрхийлсэн хэрэг.
-Танд амжилт хүсье.
Г.МӨНХНАСАН

Ангилал: Монгол төрх | Үзсэн: 764 | Оруулсан: Deni_mgl | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-08-01

ner us toglolt buriig n shuu
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-08-01

tsatsaarai zaawal
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-08-01

hezee ve delhii niiteer tsatshiin bgaaz de? biggrin
Uzee shuu happy
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-04-27, 19:18
Welcome Зочин