Нүүр хуудас » 2010 » 8-р сар » 12 » Дуулиант хэрэг- Шинэ дугаар /Уг нь манай цагдаа нар ч бас мэргэжилдээ сайн шүү/
14:59
Дуулиант хэрэг- Шинэ дугаар /Уг нь манай цагдаа нар ч бас мэргэжилдээ сайн шүү/

Ангилал: ТВ нэвтрүүлэгүүд | Үзсэн: 2526 | Оруулсан: Deni_mgl | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-08-15


reklam deer daruulah geed ydaj bna uu estoi darahgui medbuu he he he
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-08-13


vnen balai newtrvvleg sejig xvrmeer daxij bitgii iim newtrvvleg twiaaa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-08-12


Нэвтрүүлгийн агуулга нь энгийн бөгөөд нийтэд мэдээлэх шаардлагагүй байгаа ба олон нийтэд хүргэх санаа нь ямар ч ач холбогдолгүй зүйл байлаа.

Хамгийн ноцтой асуудал нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр ямар ч анхааруулгагүйгээр бүх насний хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд хүн алж буй бичлэг, илүү ноцтой нь алуурчны хутгийг нийтэд ил харуулан, ямар ч тайлбаргүйгээр явуулж буй явдал юм.

Монгол улсад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай хууль нь ямар ч үйлчлэх хүрээ байхгүй ба насанд хүрээгүй хүмүүст зориулсан хууль, эрх зүйн хамгаалалтгүй байдал, мөн түүнчлэн олон нийтийн телевизийн дотоод дүрэм, нэвтрүүлгийн бодлого, нэвтрүүлэгч ба хөтлөгчийн чадвар болон ёс зүйн журам гэх мэт хамгийн чухал эрх зүйн зохицуулалт хамгийн доод түвшинд байгаа явдал нь манай нийгэмд хамгийн хорт зүйл болж байна. Ёстой нэг боловсрол сул нөхрийн хэлдэгээр Монгол улсад буй хүн бүрийн толгойд өдөр бүр цөмийн /атомын/ бөмбөг дэлбэлсээр байна. Өдөр бүр хар тамхи шахсаар байна. Энэ явдал үтэр түргэн зогсоогтун.

Дээрхи эрх зүйн хоосон байдал болон Төрийн хэлний дүрэм, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн журам байхгүй байгаа байдлыг харгалзаж үзсэн ч гэсэн, тус нэвтрүүлгийн сэтгүүлч нь сүүлийн хэдэн жилийн туршлагатай хүн баймаар байтал, монгол хэлний сэтгэлгээний логик чадвар алга байна. Жишээлбэл, тэрээр хэлэхдээ, "чамд үхэр байтугай, төрсөн дүүгээ ч өгч явуулахгүй" гэж хэлж байгаа явдал. Мал чухал уу, хүн чухал уу. Энэ бол хамгийн наад захын алдаа.

ТУс нэвтрүүлгийн санаа бол олон нийтэд, ялангуяа Монгол улсын нийгэмд зориуулан, аливаа ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал болохыг ойлгуулах байтал, нэвтрүүлгийн төгсгөлд энэхүү санааг маш муу, үл ойлгогдох хэлбэрээр хэлсэн нь нэвтрүүлгийн 90%ийг эзэлсэн алуурчны тухай мэдээллийн хажууд маш бага хувьтой ба олон нийтэд дээрхи хэргийн сурталчлан, улам дэлгэрүүлэх чиглэлд аваачаад тавьчихжээ. Тун харамсалтай.

Аливаа олон нийтийн телевизд хяналтын албыг ажиллуулж, дээрхи алдааг засан, нэвтрүүлгийнхээ чанарыг сайжруулж, нийгмийн хариуцлагаа сайжруулаасай гэж хүсье. Муу, чадваргүй сэтгүүлчдээ гадагш нь явуулж сургах хэрэгтэй.

Нэг цагт, Адам Смит: нийгмийг үл үзэгдэх гар хөгжүүлж, хувь хүний өөрийг бодох үзэл нь тухайн нийгмийг хөгжүүлнэ гээд хэлж л дээ. Гэхдээ дутуу хэлсэн юм шүү. 90ээд оны нобелийн шагналт Жон Нааш 1950 аад онд нээсэн онолын дагуу бол хувь хүний өөрийгөө бодох үзэл дээр нэмээд, нийгмийн сайн сайхны төлөө байж байж хөгжил ирнэ гээд батласан байна.

Нийгэм хөгжиж, хүн бүр чинээлэг болбол телевиз ч бас хөгжинө шүү дээ.

Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-04-27, 14:40
Welcome Зочин