Нүүр хуудас » 2009 » 10-р сар » 13 » Нэг аяга усаар угаалгын машин ажилладаг болох нь
14:37
Нэг аяга усаар угаалгын машин ажилладаг болох нь
Ганцхан аяга усаар бvх хувцсыг тань угааж чаддаг угаалгын машиныг Лидс ийн их сургуулийн эрдэмтэд бvтээж байна. Угаасны дараа таны хувцас цэв цэвэрхэн болно. Нууц нь юунд оршиж байна вэ? Профессор Стивен Бёркиншоу гийн удирдсан багийнхны бvтээж буй технологи нь хувцсыг цэвэрлэхдээ нэг бvр нь хагас сантиметрээс тогтох мянган ялтсыг ашиглах ажээ. 20 кг -аас доошгvй хувцас угаах хvчин чадалтай угаалгын машинд ийм ялтас болон бага зэргийн аяга усыг хийгээд л бvх юм ОК. Угаалгын машин эргэлдэж ус бvлээссэний дараа хувцасны хир буртаг тусгай ялтсанд уусч шингэнэ. Энэхvv угаалгын нунтагийг хувцсаа угаасны дараа угаалгын машинаас гаргах бєгєєд дахин 100 удаа ч хэрэглэж болдгоороо давуу талтай аж. Єєрєєр хэлбэл, энэ нь хагас жилийн угаалгад хангалттай хvрэлцэнэ. Єнєєгийн байдлаар англи иргэн дунджаар долоо хоногт дєрвєн удаа хувцас хунараа угааж цэвэрлэдэг аж. Туршилтын vеэр ийм угаалгын явцад бvх стандарт толбонууд, тухайлбал кофе , уруулын будгийн толбо ор мєргvй болтлоо арилжээ. Шинэ технологийн хувьд цахилгаан бага зарцуулна, ус хэмнэнэ, угаалгын дараа хувцсыг хатаах шаардлагагvй гээд олон ач холбогдолтой. Эрдэмтэд шинэ технологио “Xeros ” хэмээн нэрлэжээ. Ийм угаалгын машиныг худалдаанд гаргах талаар эрдэмтэд хэдийнэ тєлєвлєж эхэлсэн боловч vнэ нь ойролцоогоор сая ам.доллар байх тєлєвтэй байна. Угаалга vйлдэх бvртээ энэ шинэ технологийг ашиглавал эрчим хvч, усыг хоёр хувиар хэмнэх тооцоо гарчээ. “Waterwise ” тєрийн бус байгууллагын мэдээлснээр Их Британид 2010 он гэхэд усны замбараагvй хэрэглээг багасгахаар тєлєвлєжээ. Сvvлийн 15 жилд угаалгын машины хэрэглээ 23 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс єдєр бvр дунджаар нэг єрх хувцас хунар угаахад ойролцоогоор 21 литр ус/энэ нь єдрийн хэрэглээний 13 хувийг эзэлдэг/ хэрэглэдэг. Харин энэ тоог нийт улсаар авч vзвэл єдєрт 455 сая литр ус хэрэглэж байна гэсэн vг. Ийм хэмжээний усаар 145 олимпийн усан санг дvvргэх боломжтой гэнэ.
Ангилал: Хачин мэдээлэл |
Үзсэн: 579 |
Оруулсан: sonjuur
| Үнэлгээ: 0.0 /0
Нийт сэтгэгдэлүүд: 1
Comments display order:
By default
New comments first
Old comments first
yyl ni ih l heregtei yum baina yalangyya german ylsad german aild orood ysand orohdoo biee neg norgoh gej ysaa asaan daraana savangaa neg arilgah gej neg ysaa asaana ternees ih asaaval er ni dyrguitsen shuu...Хариу :
Лхагва, 2025-08-20, 21:41 Welcome Зочин